УЛС ТӨР

Ерөнхийлөгч 21 аймгийг тэмцэлд уриалах уу: Орон нутгийн АН-ууд суулт хийж эхлэв

Тавдугаар сарын 5-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороо АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр сонгогдсон С.Эрдэнийн материалыг хүлээж авсан. Тэр оройноос эхлээд УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүд өлсгөлөн зарласан билээ.

Харин маргааш нь Ерөнхийлөгч Х.Баттулга 21 аймаг дахь АН-ын дэмжигчдээ уриалж, бослого тэмцэл гаргахад бэлтгэж эхэллээ гэх мэдээллийг эх сурвалжууд өгч эхэлсэн. С.Зоригийн хөшөөтэй АН-ын байранд Нийслэлийн есөн дүүргийн АН-ын удирдлагууд цуглаж, энэ агуулгаар хуралдсан гэгдэж байв. Энэ тухай хэд хэдэн хэвлэлд ч мэдээлэгдсэн.

Энэ дагуу МАН-ын зүгээс төв талбай орчмыг хатуу хяналтад авч, хөдөлгөөн хорьсон гэж ойлгогдох давхар үндэс бий юм. Түүнчлэн Засгийн газар вакцин хийлгээд 14 хоног болсон бол хөдөө орон нутаг руу зорчиж болно хэмээсэн ч хот хоорондын хөдөлгөөнийг заавал тавдугаар сарын 22-ноос хойш албан ёсоор нээнэ гэж мэдэгдээд буй.

Одоогоор орон нутгийн АН-ууд Ерөнхийлөгчийн чиглэл бүхий О.Цогтгэрэл даргатай АН-ыг дэмжиж буйгаа ил илэрхийлээд байна. Зарим нь өлсгөлөн, суулт зарлаж ч эхэлжээ.

Тухайлбал одоогоор Сэлэнгэ, Дархан-Уул аймагт суулт, Орхон аймагт өлсгөлөн хийгдэж эхэлсэн байна. Харин Өвөрхангай, Завхан, Увс, Баянхонгор аймгууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийг дэмжихгүй гэдэг байр сууриа аман болон бичгэн хэлбэрээр илэрхийлжээ. Түүнчлэн АН-ын дарга бол М.Тулгат биш О.Цогтгэрэл юм гэсэн агуулгатай албан бичгийг 21 аймаг, 330 сумаас илгээсэн гэж энэ талын АН-ын төлөөлөгчид хэлээд байгаа. М.Тулгат тэргүүтэй АН-ыг дэмжиж буйгаа илэрхийлсэн орон нутгийн АН-ын байр суурь одоогоор алга.

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр С.Эрдэнийг нэр дэвшигчээр бүртгэснээ албан ёсоор зарласан. Гэсэн ч АН-ын бүлгийн гишүүд төв талбай дээр өлсгөлөн зарласан хэвээр байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

6 Сэтгэгдэл

  1. ХУУРАМЧ АН ЭРДЭНИЙХ БОЛЖ ТААРЛАА ИХ ХУРАЛ ХУРАЛДААД НАМАЙГ ДЭВШҮҮЛСЭН ГЭСЭН ХУДЛАА ХУЛЬХ БОЛОВ УУ ТИЙМ БОЛ ЭРГҮҮЛЭЭД ТАТАЖ БОЛНО ШДЭЭ

  2. Сонгуульд АН-ыг ялагдахаар одооны энэ их олон дарга бүгд л би дарга нь биш харахгүй юү тамга нь надад байхгүй, гэрчилгээ нь надад байхгүй шүүхээр нотлуулна энэ тэр гээд өлсгөлөнгөө зарлах байхдаа

  3. Хүү минь зам мөр ёин шулуудсан байна.дулаан хувцасаа захи####.ард олныг биштусмаа өөр шигээ хүмүүсийг цуглуулах юм.ороо ороогоорой жороо жороогоорой

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button