ДЭЛХИЙ

Samsung Galaxy S21 Ultra 5G: 2021 оны хамгийн шилдэг ухаалаг утас тодров

Жил болгон “Mobile World Congress” буюу “Дэлхийн Гар утасны Конгресс” байгууллагаас тухайн жилийн хамгийн шилдэг гар утсыг олон нийтэд зарладаг уламжлалтай. Тэгвэл энэ 2021 оны хамгийн шилдэг ухаалаг гар утсаар Өмнөд Солонгосын  “Самсунг” (Samsung) Корпорацийн Samsung Galaxy S21 Ultra 5G загвар шалгарлаа.

Шилдэг утасны жагсаалтад мөн Америкийн “iPhone 12 Pro Max”, Хятадын “OnePlus 9 Pro” болон “Xiaomi Mi 11 Ultra” багтсан байна.

Эдгээр загварын ухаалаг гар утаснууд хамгийн шилдэг гэсэн номинацид нэр дэвшин өрсөлдсөн ч ялагчаар нь ийнхүү “Samsung Galaxy S21 Ultra 5G” тодорчээ.

Гар утасны хэд хэдэн үзүүлэлтүүд, ялангуяа ажиллагаа, байгаль орчинд ээлтэй байдал, байнгын шинэчлэлт хийгддэг эсэхээс гадна хийц загвар, мэдээж зах зээлд эзлэх нэр хүнд зэрэг олон шалгууруудаар нь дүгнэсэн аж. “Samsung Galaxy S21 Ultra 5G” загвар нь 6,8-инчийн “AMOLED” дэлгэцтэй,  S Pen тусгай үзэгтэй, мөн 108, 10, 10 болон 12 Мегапикселийн модуль бүхий камертай юм.

О.АНАР

(Эх сурвалж: sputnik.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button