Нийгмийн

Бээжин хот борооны усанд автаж 700 нислэгийг цуцалжээ

Хятадын нийслэл Бээжин хот бороо их орсны улмаас усанд автаад байна. Тиймээс 700 нислэгийг цуцалжээ. Боловсрол, соёлын байгууллагууд үүд хаалгаа барьж, оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг уриалж эхэлсэн байна.

Түүнчлэн баруун өмнөд мужуудад хүчтэй аадар борооны улмаас орон нутгийн 15 гол мөрний усны түвшин нэмэгдэж, эргээсээ хальсан байна. Албан ёсны мэдээллээр үерийн аюулт бүсэд зуу гаруй суурин газрууд өртсөн байна.

Хятадын эрх баригчид баруун хойд бүс нутгуудад хүн амыг бөөнөөр нь нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн ба аврах ажиллагаанд цэргийнхнийг дайчлан оролцуулж эхэлжээ. Ялангуяа, Сычуань муж бүхэлдээ усанд автаад байгааг эх сурвалж мэдээллээ. Тус мужид сүүлийн хэд хоногийн турш тасралтгүй хүчтэй аадар бороо орсон тул ийнхүү 15 гол мөрний усны түвшин эрс нэмэгдэж, гамшгийн түвшинд хүрээд байгаа аж.  

Борооны ус үерлэсний улмаас олон зуун байшин байгууламж, зам гүүр, цахилгаан дамжуулах шугамууд эвдэрч сүйдсэн байна. Үүнээс гадна, хэдэн арван га тариалангийн талбай үерт автжээ. Урьдчилсан мэдээллээр үүнээс үүдэлтэй хохирол одоогоор 30 орчим сая америк долларт хүрээд байгаа ажээ.

Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 120 мянган оршин суугчид гамшигт нэрвэгдээд байгаа талаар мэдээлж байгаа юм.

(Эх сурвалж: ntv.ru)

О.АНАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button