НИЙГЭМ

Зохиолын дуучдад урлагийн мэдрэмж, гоо зүйн хичээл заая

Урлагт гоо сайхны, бүхий л зүйлийн хэм хэмжээний мэдрэмж ямар чухлыг “Нүдэн гоо” дууны клип, хийцээс харж болмоор. Ямар сайндаа клипэнд нь тоглосон Б.Сугарсүрэн “Гадаадынх шиг гоё клип хийнэ гэсэн. Тэгээд би зөвшөөрсөн. Итгээд л би зориг гарган тоглосон. Найруулгаас болж миний нэр хүндэд нөлөөлж байгаа бол шүүхдэнэ” гэх вэ дээ.

Задгай бичлэгтэй, эмэгтэй хүнийг хагас нүцгэлүүлэн тоглуулсан уран бүтээл гадаадад гэлтгүй Монголд цөөнгүй. Нийгэм, цаг үе өөрчлөгдөхийн хэрээр олны сэтгэлгээ ч хувьсаж буй. “Ийм, тийм” гэж шүүмжлэхээс илүү урлаг гэдэг талаас нь хүлээж авдаг болсон. Гэтэл “Нүдэн гоо”-гийн тунг арай хэтрүүлчихлээ. Хагас нүцгэлүүлж, задгай клип хийсэндээ асуудлын гол нь байгаа юм биш. Эмэгтэй хүний гоо сайхныг хэрхэн, яаж илэрхийлэх вэ, олонд яаж хүргэх вэ гэдэг дээр бүдэрчихлээ. Олны анхаарлыг татах гэсэн, гэнэт од болох гэсэн иймэрхүү явуургүй арга одоо хоцрогдсон, үеэ өнгөрөөсөн.

Үнэндээ клипэнд нь тоглосон Б.Сугарсүрэнд буруу байхгүй. Зохиолын дагуу л тоглосон, “Хий” гэснийг нь л хийсэн. Харин ийм хийцтэй, ийм зохиомжоор хийсэн нь гол алдаа. “Нүдэн гоо”-г үзсэн хүмүүс эмэгтэй хүний гоо зүй, уран сайхан, гоё мэдрэмж авах учиртай. Гэтэл тус уран бүтээлээс тийм мэдрэмж авч буй хүн хуруу дарам гэхэд хилсдэхгүй. Тиймээс зохиолын дуучдад уран сайхан, гоо зүйн хичээл заая. Уран сайхны мэдрэмжтэй болгоё.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 19, 2021 15:14

Дэлгэц дүүрэн хөх өгцөг болиоч ичхэд яадаг бнаа хийж бган ч тэр жүжиж бган ч тэр юу хийж бгагаа ойгоход яадаг бнаа үхсэн гадаад цаашаа доромжилсон клип болсон наа тэнэг улин дуулаад бгаа юмаа бас шүүхд өг

Хүн
Хүн
7 сар 19, 2021 15:50

Нүцгэн юуч биш л дээ эм хүн хэзээ л с�##�таагаа �##�цайлгаад �##�аа анг�##�зуулж байж ядан хэл амаараа тэсэхиин аргагүй болж байгаагаа дүрслэж байсан юм бэ 2 м�##�аа биеэ бүү өмөөрөөд мөөрөөд бай ичихгүй бүү тэнэглэлээ хаацайлаад яах вэ ой гутмаар тэнэг гэдгээ л мэдэж ав

Эмэгтэй хүн
Эмэгтэй хүн
7 сар 19, 2021 15:55

Эгэ хүүхэн өгзөгөө тантагнуулах ч өөрт нь юуч биш юм байж тэр эм эрхтэнээ л гаргачихаагүй нь яамай даа ер нь гаргахад ч ойрхон л байна лээ сууж байгаа энэ тэр нь биеэ үнэлэгчид тайчигчидаас хол давсан шүү солиорол чинь

Ayaya
Ayaya
7 сар 19, 2021 18:22

Pzda klip ni Ch duurch oron nutgiin awtobusand yawdag elgiin elgiin videonuud bdag shd. Hamgiin gol ni Ene duunii hemnel, gitariin toglolt, duulalt, orgolt, duusgaj bgaa orgolt morgoltiig sonsohoor bur vzen yadah setgel torood bdag yum. Yamar uchirtai yum bvv med. Tegeel odoo nutagtaa bol Mair Tom bdag bolool IIM yum hiij suudag baihdaa. Zurag awaltiinh ni used bsan bol goy goy yum harnadaa.(shaldan huuhen bish)

klll
klll
7 сар 19, 2021 18:38

yaashka shal teneg buh yum ni hogiin dyy

Холбоотой мэдээ

Back to top button