ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

АНУ: Айова мужид хэдэн зуун цагаан сүүлт буга коронавирусийн халдвар авчээ

АНУ-д олон зуун цагаан сүүлт буга “SARS-CoV-2” буюу коронавирусийн халдвар авчээ. Айова мужийн Пенсильванийн Их Сургуулийн эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна.

Биологчдын үзэж байгаагаар, буга хүнээс коронавирусийн халдвар авсан байж магадгүй бөгөөд үүний дараа өвчин амьтдын дунд тархсан гэжээ.

2020 оны дөрөвдүгээр сараас 2021 оны нэгдүгээр сарын хооронд цагаан сүүлт бугын дунд халдвар тархсан ба тэдний бараг 80 хүртэлх хувь нь коронавирусийн халдвар авсан байна.

Эрдэмтдийн үзэж байгаагаар, хамгийн том асуудал бол бугын дунд коронавирус ийм хурдан тархах нь халдварын эсрэг тэмцлийг удаашруулж байна гэв.

Цагаан сүүлт буга нь “SARS-CoV-2”-ийн жинхэнэ тээгч болж, улмаар  вирус цаашид мутацид орсноор орчин үеийн вакцинуудад ч үхэхгүй байх магадлал өндөр юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрдэмтэд салаа туурайтан амьтдад ч вакцин хийхийг уриалж байгаа ч энэ санаа нь хэрэгжүүлэхэд маш хэцүү гэдгийг эрдэмтэд өөрсдөө ч хүлээн зөвшөөрч байгаа аж.

(Эх сурвалж: Mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button