Ч.Өнөрбаяр: Х.Нямбаатар гишүүн байхдаа арай эрүүл саруул юм ярьдаг байсан

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр нийтэд хандан мэдээлэл хийлээ. Мэдээлэл хийх үеэрээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийн талаарх Ардчилсан намын байр суурийг ийнхүү илэрхийлэв.
Тэрээр "Энэ оны тавдугаар сарын 29-д үндэсний аюулгүй байдлын зөвлөл үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохионо. Энэ ойн босгон дээр Монгол Улс Үндэсний аюлгүй байдлын цоо шинэ бэрхшээлтэй тулгарч байна. Харамсалтай нь эрх баригчид энэ чухал өдрүүдийг баярын хурал хийж өнгөрөөж байгаа болохоос биш Монголчуудын аминд тулчихаад байгаа зүйл бол үндэсний аюулгүй байдал гэдэг байдлаар авч үзэхгүй байна. Бид өнөөдөр гадна талаасаа хил гаалиа нээлгэж чадахгүй хаалгачихсан, ойр орчимдоо дайн байлдаантай, ардчилсан тогтолцоо байх уу байхгүй юу, хүний эрхийн шударга тогтолцоо байх уу байхгүй юу гэдэг шинэ сорилт, хүчний шинэ тулаан дунд байхад Монгол төрийн болон үндэсний аюулгүй байдлын байр суурь тодорхойгүй хэвээр байна.
Үндэсний аюулгүй байдлын нэг гол чиглэл бол хүний эрхийн асуудал. Өнөөдөр хүний эрх эрх чөлөөг дээдлэх баталгаатай хангах, парламентийн ардчиллыг бэхжүүлэх нь чухал байгаа юм. Харамсалтай нь эрх баригчдын бодлого дандаа энэ чиглэлийн эсрэг явж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталснаар хүний эрхийг улам бүр нухчин дарах, хумих чиглэл рүү манай хууль зүйн бодлого явах гэж байна. Х.Нямбаатар УИХ-ын гишүүн байхдаа арай эрүүл саруул юм ярьдаг байсан. Харамсалтай нь сайд болсоныхоо дараа үзэл бодлынхоо хэлсэн үгнийхээ эсрэг болоод эхэллээ. Ц.Нямдоржийн нэгэн шинэ дүр болж хувирах гэж байна. Та нар энэ бүтэхгүй хуулиа татаж ав аа. Жишээ нь, мөрдөгч прокурорын зөвшөөрөлгүйгээр хүнээс мэдүүлэг байцаалт авдаг байдал руу, шүүгчийн зөвшөөрөлгүйгээр мөрдөгч албадаж ирүүлдэг байдал руу шилжих гэж байна. Энэ нь өөрөө аюул. Мөрдөн байцаах үйл явц өөрөө шүүхийн хяналтад байх ёстой" гэв.
М.БАТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene neg er emni medegdehgui turihan m#l olond tanigdah geef eldbiin um sedeb golohgui yrih bolj iimerhuu byd muutai hun tord tohirohgui shuu
Өлөн хүнд эрх мэдэл бүү өг гэсэн үг аргагүй л үнэн юмаа
Бас магадгүй л юм
chi l dutaw gejdee onorbayraa chmaig bodwol hiih yma higed yawj baiga hvn
Нямбаатар гуай мундаг хүн байсөөөн. Би л хувьдаа хувь хүнийх нь хандлагыг дэмждэг
Бас магадгүй л юм
Хуурамч нам