Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхлаа

БНХАУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хятадын Ардын Их Хурлын ордонд бараалхав.
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн айлчлалыг өндөр түвшинд зохион байгуулж, найрсаг, халуун дотно хүлээн авч буй Хятадын Засгийн газарт талархал илэрхийллээ.
Мөн дундаж чинээлэг нийгмийг бүх талаар цогцлоох эхний 100 жилийн зорилтоо амжилттай хэрэгжүүлсэн Хятадын Коммунист Нам, Хятадын Засгийн газар, ард түмэнд баяр хүргэв.
БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэв.
Цар тахлын амаргүй үед ч талууд дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын давтамжийг хадгалж, бүхий л салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Цаашид улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн, хоёр улсын хөгжлийн бодлогын уялдааг хангах нь чухал болохыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх онцлов.
Түүнчлэн төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгоход хоёр улсын Засгийн газар нягт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.
Тэрбээр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшинд хэлэлцэн тохиролцсон асуудлуудыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж ажиллахаа илэрхийлэв.


Эх сурвалж: ЕТГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн тэргүүний айлчлал тээвэр ложистикийн асуудлаа шийдвэрлэж, бараа таваарын эргэлт сайжирч ирвэл болох нь тэр дээ. Ажлын амжилт хүсье????????????????????????
Монгол Улс Бүгд Найрамдах Хятад Ард Улс мөнхийн хөрш хоёр орны олон жилийн найрсаг харилцаа иж бүрэн стратегийн түншлэл бүх талын хамтын ажиллагаа улам бүр бэхжин өргөжих болтугай...
ЕРӨНХИЙЛӨГЧДӨӨ АЙЛЧЛАЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ..Very good????????????
Төрийн тэргүүний айлчлалд амжилт хүсье. Гол гол асуудлуудаа шийдвэрлэж ирвэл болох нь бна шүү. Ямарч бсан тээвэрлэлт, хил гааль гэсэн асуудал наашиайгаар шийдьэрлэгдэх байхаа.
ХИЛИЙН АСУУДАЛ БОЛОН ЛОЖИСТИК ТЭЭВЭРЭЭ АНХААРЧ ЯРИЛЦААД ШИЙДЭЭД ИРВЭЛ Ч ЁСТОЙ БОЛОХ НЬ ТЭР
Гадаад айчлал үр дүнгээ өгч байгаа шүү. Айлчлалд нь томоос том амжилтыг хүсье.
Бодит улсал хэрэгтэй томоохон асуудал шийдээд ирээсэй билээ. Нүхэн гарц бол Ерөнхийлөгчийн шийддэг асуудал биш.
Ли кечаны албаны байранд очсон бол хүрэлсүх тэр хүнд бараалхсан бн. Ли кечян хүрэлсүхийн буудалд ирсэн бол хүрэлсүхэд бараалхсан. Томрох гээд чааваас ядчих юмаа
Хятадын гэрт очсон бол энэ луухаанд хүүхэнсүг очиж бараалхсан бн.
УЛС ОРНЫХОО ХӨГЖИЛ БОЛОН ЭДИЙН ЗАСАГТ НЭМЭР БОЛОХУЙЦ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ ГЭЖ НАЙДЬЯ ТА НАР ИХ Л АМАРХАН ЮМ БОДОХ ЮМ.ХОТЫН ЦОНХИГОР ЦАРАЙТАЙ ӨӨХНӨӨС АЙДАГ ХАРХҮҮ ТАНЬДАГ МАЛЧИН АЙЛДАА ОЧООД ӨӨХГҮЙ Л БОЛ ЯАХ ВЭ? ТАРГАН ҮХЭР АВМААР БАЙНА ГЭЖ ЯРЬДГААС ӨӨР ШҮҮ МАНАЙХААН. НӨХЦӨЛ БОЛОЦООГОО СУДЛАНА ЯРИЛЦАНА БАС СӨРГҮҮЛЭЭД ХЯТАДУУД ЯМАР САНАЛ ТАВИХ БОЛ ХҮҮК ЧАДЛЫХАА ХИРЭЭР Л САНАА НЬ ЗОВНИЖ ЯВАА КӨӨРКӨС ӨӨРӨӨС НЬ ШАЛТГААЛАХ ЮМ БАРАГ БАЙХГҮЙ ХЭЦҮҮ ШҮҮ ДЭЭ.ЗА ХҮҮКЭЭ ТАНЬДАА БИ АЙМААР ИХ ПЯЛДАГДАЖ БАЙГАА ШҮҮ ИРЭЭД МАНИЙГАА НЭГ ЯАМНЫ САЙДААР АВААРАЙ БИ САНГИЙН ЯАМНЫ САЙД БОЛМООР Л БАЙНА БОЛГОЧИХ ТЭГЭХ ҮҮ? БИ НЭГХЭН САРЫН ДОТОР УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СЭВХИЙТЭЛ БОСГОНО НАДАД ОНЦГОЙ ЭРХ ОЛГООРОЙ БАС ХҮН БУУДАХ ЭРХ ОЛГООРОЙ