$1 тэрбумыг зарсан Гашуунсухайтын төмөр замаар 2026 оноос нүүрс тээвэрлэж, валют олж эхэлнэ

Есдүгээр сарын 9-нд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нээсэн. Энэ бол өргөн, нарийн царигийн маргаантай, улс төрийн хүрээнд урт удаан хэрүүлийн алим болсон сэдэв. Иймд бүтээн байгуулалт нь дууссан дор тууз хайчилж, алга ташицгаасан. Гэвч хэзээ тээвэр хийж эхлэх нь тодорхойгүй байв.
Тодруулбал, БНХАУ-ын хил дээр цариг зөрсөн энэ төмөр замыг холбох асуудал хүлээгдэж байгаа. Хэдийгээр солбилцлын цэгийг тохирсон ч энд терминаль байгуулна. Терминалын ТЭЗҮ бэлэн болсон ч хөрөнгө оруулалт хийгээд бүтээн байгуулалтын ажил эхлээгүй байгаа. Терминаль бэлэн болсон хойно л Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам сая бүрэн ашиглалтад орж, нүүрсээ зөөснөөр эдийн засагт үр өгөөжөө өгч эхлэх юм.
"ГОЛОМТ"-ЫН Д.БАЯСГАЛАНД ТАВАН ЖИЛ НҮҮРС ӨГНӨ
Гэтэл өнөөдөр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхдөө, энэ хугацааг 2026 он гэж мэдээллээ. Терминалийн бүтээн байгуулалтын зардлыг ЭТТ ХК офф-тейк гэрээний санхүүжилтээр хангах гэнэ. Өөрөөр хэлбэл, дахиад лав дөрвөн жил Гашуунсухайтын төмөр замын жинхэнэ "нээлт" хүлээгдэх нь.
1.08 тэрбум ам.долларын өртөгтэй, үүний 694 саяыг нь "Голомт"-ын Д.Баясгалантай бартер хэлбэрээр тохирч, гаргуулсан. Тооцоолол хийж үзвэл, энэ 694 саяын "өр"-өө төлөхийн тулд ЭТТ ХК таван жилийн турш жил бүр 138.8 сая ам.долларын үнэ бүхий нүүрсийг Д.Баясгаланд өгөхөөр буй.
Товчхондоо, ийм зардал чирэгдэлтэй, ийм урт хугацаанд маргааны сэдэв болсон төмөр замыг дахиад л дөрвөн жил хүлээх боллоо.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ДАРГЫГ. БИШ. ДАРУУХАН АЖИЛЧДЫНХАА. ХӨДӨЛМӨР. ЗҮТГЭЛИЙГ. ҮНЭЛЖ, ХҮНДЭТГЭЕ!
Төмөр замаа өөрсдөө барьж бгуулж бгаад талархаж бна.
Төмөр замчиддаа баяр хүргэе.
Харин эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг!
Төмөр зам тавьхад хуруугаач хөдөлгөөгүй козино чинь У.ХҮРЭЛСҮХИЙГ энэ цагийн баатар болгон бурхан мэт дахин шүтсэн долдой нар нь долигнож. хөөрцөглөөд бгаа нь гадаад. дотоодгүй олон түмэнд төдийлөн таалагдахгүй шог бна!
Шинээр тавьсан төмөр замын боолтыг чангалах дүр үзүүлсэн ШОУ үзүүлбэрийг хараад ичих шиг боллоо!
Үүний оронд Төмөр замчдын сүлд дуу болсон " Ган зам, аялгууг дуулж эгшиглүүлсэн бол. огших байлаа!
ҮОНТ-ээс эхлээд бүх ТВ мэдээллийн сувгаар цацаж улс даяараа хийрхэж хөөрцгөлөө!
Бүтээн бгуулалтын түүхэн аливаа арга хэмжээг хуучин нийгмийн үзэл суртлаар бус шинэ үеийн сэтгэлгээгээр Даруухан, утга агуулга төгөлдөр хийж бгаасаа билээ!
Мөн гардан бүтээсэн алтан гартай ажилчдынхаа хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж тэргүүн зэрэгт тавьж, хүндэтгэл үзүүлж байх нь чухал!
Эрх баригчдыг биш
Эгэл жирийн бүтээлч иргэдээ, иргэнээ, алтан гартаа ажилчин аа! Бурхан мэт шүтэж, хүндэтгэж явхыг эрх баригчдаасаа эхлээд шат шатны дарганцруудад хандаж хэлье! Сануулья!
jenko iin xiisen lai duusax boloogyil yum bn.
Зам нь дуусдаг юм байж. Нүүрсээ шууд зөөж эхлэх үү? Дахиад хэдэн жил хүлээх вэ?
Хэдэн боомт, төмөр замаар байгуулаад байгаа баялагаа зүгээр л усны урсгал шиг гоожуулмааргүй байна. Баялагтайгаа байвал хэн баян Монгол баян. Өнөөдрийн хэрэгцээ, шаардлагаараа ашигламаар байна. Эрээн цаас, авилгаар харийнхан болон олигархуудад очсон газар нутаг, баялагаа эн тэргүүнд буцааж авъя........Энэ бол тусгаар тогтнол.
Ашгийг нь гаргахгүй юм бол баахан өр үлдэх нь үү. Дээгүүрээ баахан ууж идээд өнгөрж дээ
Юу ч ярих вэ. Хэлэхэд ч юм алга.
Зссс. Хаалгагүй байшин баригдчихаж.
Замын бүтээн байгуулалтанд сэтгэл гарган зүтгэсэн олон компаний төлбөрийг хэн барагдуулах нь сонин.
Энэ 200 гаранхан км төмөр замыг ийм хорвоод байхгүй өндөр өртөгөөр барьсан Женко гэх жанхуу тэргүүтэй нөхдөд хариуцлага тооцоочээ. Ёстой нөгөө муу дээр муухай муухай дээр улцан гэгчээр бас төмөр замын уулзах цэг олон км-ээр зөрөөд байхдаа яахав дээ.
даан ч хэрэг алга хэдэн дарга илүү гаргаж тоншлоо тэгээд дараан нүүрсний хулгай хийж овоо юм авна
Энэ замыг засварлаад нарийн царигтай болгох боломж байхгүй юу. Мэргэжилтнүүд хариулна уу.
kk 26 on baihdaa yahav dee
Нарийн цагригаар барьсан бол холболтын цэг болон бусад нэмэлт байгууламж барихгүйгээр 2023 оноос нүүрсээ зарж улсын өрөө парж эхлэх байсан
Монголыг хорлосон тэр этгээдийн үйлдэл дахиад 3 жид хүлээх бололтой
Анхнаасаа нарын цагирагтай барьчихгүй тэнэгтсэний л гай шүү дээ
Яагаад нарийн цариг өргөн болж дахиад ачих байгууламж барихад 4 жил бас 1тэрбум доллар хэрэгтэй байгааг оросын хүргэн Х.Баттулга, түүний гар хөл ,одоо сайханбалаг шиг ,гадаадад зугтсан Удаанжаргал нараас асуу. Х.Баттулгыг дэмжигчид хариултыг нь шуурхай мэдчихээд бичих учиртай ,удахгүй шаагилдаад ороод ирнэ.267км Төмөр зам ачих байгууламж 2 ойролцоо үнэтэй гэл үү, хэн нь Монголыг хорлогч вэ
Жонхууруулна гэдэг чинь энэ дээ. Орос бууны нохой улсаа сайн хорложээ. Тэр үед нүүрсний үнэ шалдаа буучихсан байх вий. Хятад агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн бодлого явуулахаа олон улсад амлаад байгаа.
Хөгийн зүйл хийцгээх юмдаа.ямарч бодлогогүй.дандаа л эх орноо мөлжсөн дээрэмдсэн юм хийх юм.
Мухар төмөр зам тавьчхаад л нээлт хийнэ. Энэ бас л нэг сонин үзэгдэл . Аливаа бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлж дуусгаад л нээлт хийдэг хуучин зарчим л зав шүү. Дахиад 4 жил магадгүй өшөө ч уртасч мэднэ. Бидний бүтээн байгуулалтыг харахд байхад төлөвлөсөн хугацаандаа хэрэгжсэн нь үгүй.
Баясгалан монгол хүн сайн байна
Төмөр замаа зөв замд холбосон уу -- авилгын замд холбосон уу Харж л байяа !!!!!!??????
ХАЛТМАА БАТТУЛГАЫН ХИЙСЭН НҮГЭЛҮҮ!!!
Энэ чинь нэр хүнд олох гэсэн болохоос маш асуудалтай зүйл болжээ.
Тавантолгой-Гашуунсухайт ТЗ-д бүтээн байгуулалтад оролцсон нийт хүмүүст баяр хүргэж, амжилт хүсье
За ямар ч байсан энэ зам дуусахыг үздэг юм байна, олон жилийн өмнө ашиглалтанд ороод овоо их мөнгө хийх байсан харамсалтай нь зарим нэг гадны гар хөл болсон боовон толгойтуудын гороор олон жил гацсан даа ????????
Зам дуусахыг үзлээ. Харин ашиглалтад орохыг үзэхгүй нь дээ! Үнэн бол энэ замыг барих хэрэггүй байж. Зам барьсан МАН-ы компаниуд голийчихсан байсан, мөнгөө авчихсан тул, иргэд бид хөөрхий еө? Зээл төлнө, ихээр өссөн хүүг нь бас даана, нуруу, нуруу !
За яахав дээ монголчууд нэг том бүтээн байгуулалтынхаа ард гарсан л байна. Хэн нь зогсох нь яахав дээ. Төрийн залгамжаараа Хүрэлсүхийн үед л дууссан байна.