"Гурав татчихвал хандах зүг өөрөө тогтдог. Архиар шахсан нь хариуцлага хүлээдэг болно"

"Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн талаар УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "2022 оны долдугаар сарын 05-ны өдөр батлагдаж, ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхлэх "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн төслийн талаар мэдээлэл өгнө. Монгол Улс архины хэрэглээгээрээ хамгийн өндөр түвшинд байгаа улсын нэг. Архины хэрэглээ байнга өсөн нэмэгдэж иржээ.
2013 онд үйлдвэрлэсэн архины хэмжээ 3.1 литр байсан бол 2015 онд оргил үедээ буюу 11 литр хүрсэн. Одоо 8.2 литр байгаа нь дэлхийн дунджаас хэд дахин өндөр үзүүлэлт юм.
Энэ хууль батлагдан гарах болсон шалтгаан архины хэрэглээнээс болж зуурдаар нас баралт. Архинаас үүдэлтэй зуурдаар нас баралт, өвчлөл 1990 онтой харьцуулахад жилд 123 болж өссөн. Архины хордолт, осол аваараас үүдэлтэй нас баралтууд дэлхийн хэмжээнд хамгийн өндөр байна.
Энэ хуулийг өргөн барсан нэгдүгээр шалтгаан бол ерөөсөө л энэ.
Хоёрдугаарт, хэрэглээний соёлыг төлөвшүүлье. Энэ хүрээнд градусыг нь бууруулах, татварыг нь нэмэгдүүлэх, хүн шахахыг хориглох гэсэн гэсэн заалтуудыг оруулж өгсөн. Одоо "намайг алгас" гэдэг аян өрнөж байна. Архиар шахуулснаас үүдэж, гэмт хэрэг зөрчил гаргах юм бол шахсан хүн хариуцлага хүлээнэ. Уухгүй гэж байхад "чи хэзээ ийм болчихсон юм, хэзээ гарчихсан юм" гэхчлэн янз бүрийн үгээр дарамтлах нь дам архидалтын гол шалтгаан болдог юм билээ.
Гуравдугаарт, Хэрэглээг багасгах. хатуулаг өндөртэй архины хэрэглээг бууруулах. Ш.Чоймаа гуай Чингис хаан музейн нээлтэд таараад "Залуучууд архинд живж байна шүү, үүн дээр л та хэд маань анхаараарай гэж захиж байсан". Үүнийг би гэрээслэл гэж боддог. Сэтгүүлчдийг ард иргэдээ соён гэгээрүүлээсэй, хуулийн шаардлагыг зөвөөр ойлгуулаасай гэж хүсч байна. Ингэснээр манай үндэстэнд тулгараад байгаа том эмгэнэлтэй хамт тэмцэж чадах юм.
Одоо импортлогч, үйлдвэрлэгчээс гарч хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүх шатанд хяналт тавьдаг болно. Ингэснээр хэрэглэгчид аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн хүрнэ. Хуурамч, "найрка"-ны хэрэглээ улам донтуулж архидуулаад байна гэдэг мэдээлэл, судалгаа байгаа. Иймд архи худалдсан, импортолсон хүмүүсийн нэр үйлдвэрлэсэн архины тоо, хэмжээ, он сар өдөр, гарал үүсэл зэргийг нь бүртгэлжүүлж нэгдсэн мэдээллийн сантай болгоно" хэмээн ярилаа.
Мөн тэрбээр, Гуравхан шатлалтай байсан онцгой албан татварыг илүү нарийвчилсан тухай дараах мэдээллийг өглөө.
Өндөр хатуулагтай архи бол хүний эрүүл мэндэд хор уршиг ихтэй. Архины хатуулаг 2 градусаар ахих тусам татварыг нэмсээр арван шатлалтай болгосон.
- 2023.01.01-2025.01.01
- 2025.01.01-2027.01.01
- 2027.01.01-2029.01.01
- 2029.01.01-нээс
гэсэн онуудаар татварыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Дарс, шар айргийг ч согтууруулах ундааны төрөлд оруулж, шахсан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ. Судалгаагаар айрагны хатуулаг 0.5-2.5 юм билээ.
Энэ хуулийн 28.2-т бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно гэж заасан. Зөв соёлыг түгээхийн тулд бусдыг шахахыг л хориглож байгаа юм. "Намайг алгас" гээд байхад шахах юм бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Шахдаг байдлаас болж архидалт нэмэгдсэн. "Зүгээр зүгээр ганц, хоёр, гурав татчих" гэдэг байдлаар шахдаг. Гурав татсанаас хойш хандах зүг нь өөрөө тогтчихдог юм байна л даа. Тиймээс энэ соёлыг хуулиар халах явдал чухал. Согтууруулах ундаа худалдан авах нас 19 байсныг 21 болгон нэмэгдүүлсэн. Заавал бичиг баримтыг шалгах зохицуулалтыг оруулж ирж байна. Үүнийг зөрчвөл үйлчилсэн, үйлчлүүлсэн хоёрт арга хэмжээ авна. 19 насыг хэвээр үлдээ гэсэн мэтгэлцээн гарсан. Архидалт өндөртэй улсын хувьд энэ насыг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн.
Мөн шинээр орсон нэг заалт бий: Шөнийн 2:00 цагаас 04:00 цаг хүртэл архи согтууруулах ундаагаар үйлчилж буй газрууд ундны усаар ч үнэгүй үйлчлэх ёстой. Ундны ус пиавнаас үнэтэй байж болохгүй. Үнэгүй байх ёстой. Түүнчлэн танхимтай, халуун хүйтэн зуушаар ч бас үйлчлэх шаардлагыг тавьж байгаа. Дангаар нь архи уувал хүний биед хортой гэдэг.
Согтууруулах ундаагаар үйлчлэх цагийн хязгаарыг ч тогтоосон. Тухайлбал, аймгийн Засаг дарга нар тухайн бүс нутгийн онцлогоосоо шалтгаалан өөрсдөө тогтооно. Өглөөний 4:00 хүртэл архидан согтууруулах ундаагаар үйлчлэх боломжийг нээлээ гэж шүүмжилдэг. Үйлчилгээний газруудыг эрт хаавал ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, үүнийг дагасан гэр бүлийн хүчирхийлэл ихэсдэг. Цар тахлын үеүдэд энэ байдал ажиглагдсан. Энэ талаарх цагдаагийн байгууллагын судалгаа тооцоо бий" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зөв шийдвэр байна
Аль дээр л авах байсан юм Монголчууд элэг ходоодны хорт хавдраар дэлхийд тэргүүлдэгийн нэг гол ш�##�тгаан нь энэ шүү дээ
Хувь хүний ухамсарын асуудлыг шийдвэрлэж өгдөг УИХ даргатай улс хөгжлийн дээд цэгт хүрч дээ �####� гэж. Зарж борлуулаж үйлдвэрлэл дээрээ хян�##�тгүй байж олон юм хуцахаа боль Занданшатараа.
архи уухгүй байх ухамсар нь хаа бган бээ
Архи шахсан ч би уухгүй ээ гээд эелдэг эвтэйхэн хэлээд �##�гасч болно.
Дуртайдаа л уудаг байх шүү зарим нь...
уух уухгүй нь хүний л ухамсарын асууд�##�
Архинаас үүдэлтэй маш их хэрэг гарч байна Адаглаад үйлдвэрийн архины градусыг буулгаж болно биз дээ
Ажилгүй, өлсөж үхлээ гэчхээд архи уух болохоор мөнгөтэй байдаг байхгүй юу
ene hunii ajil ch ywahguin dee
Зандкаа өөрөө үе үе согтуу байдым шахуулахгүй ганцаараа л хусчаад айнннн
Хувь хүний ухамсарын асуудлыг шийдвэрлэж өгдөг УИХ даргатай улс хөгжлийн дээд цэгт хүрч дээ �####� гэж. Зарж борлуулаж үйлдвэрлэл дээрээ хян�##�тгүй байж олон юм хуцахаа боль Занданшатараа.
ӨӨРИЙГӨӨ ХИЧЭЭГЭЭРЭЙ ХҮҮХЭЭ
" 2013 онд үйлдвэрлэсэн архины хэмжээ 3, 1 летр байсан бол 2015 онд оргил үедээ буюу 11 летр хүрсэн . Одоо 8 , 2 летр байгаа нь дэлхийн дунждаас хэд дахин өндөр үзүүлэлт юм . " - юу гэж ойлгох вэ ??? Занданшатар даргын ээлжит " хошигнол - �##�и�##��##� " гэж ойлгох уу , �##�ь эсвэл х�##�амцуу хүмүүс х�##�ьт мулт ханджээ гэж уучлах уу ... Бичээчдийн бичиг үсгийн �##�дааг бол �##�ийг гэхэв дээ , энэ мэдээнд гэхэд л " пиавийн " , " түүнчлэн танхимтай х�##�уун хүйтэн зуушаар ч ... " гэх мэтчилэн ... Сэдвийн агуулга , ач холбогдлыг хүндэтгэж байна , гагцхүү төрийн тэргүүнүүдийнхээ нэр хүндийг л , ядахдаа " тэргүүн " байхад нь хайрлацгаая ...
Хуулийн төвшинд хүрэх асуудлаа зөв олох нь чух�##�. Эдийн засгийн асууд�##� , хулгай ,луйврын асуудлаа хуулийнхаа төвшинд цэгцэл. Ундрага үгүй бол ус яаж байх вэ. Үзэгдэх асуудлаа орхиж үндсэн асуудлаа шийдвэрлэ.
Mash zuv . Hunig shahaj sogtooj uhaangui uulgadag n hariutslaga huleeh n mash zuv
Архиваасаа илүү нүүрсний хулгайг ш�##�гаж арга хэмжээ авах т�##�аар их хурлын тогтоол гаргасан бол ард түмэн арай өөрөөр дэмжих байхдаа
УИХын дарга өөрөө бага хүртэж байгаарай
Хууль ард түмэнд л үйлчлэнэ саар�##� ордонд үйлчлэх бол уу 2 үзүүртэй жад шиг л ярих юм даа тэнгэрээс буул даа хөрсөн дээр амьдр�##� өөр байгаа шүү
Энэ эргүү