Улс төрийн мэдээ

Нийслэлийн төсөв: Д.Сумъяабазарын үед торгуулийн орлого хоёр дахин нэмэгдлээ

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийгээд байна. Үүнээс хүү, торгуулийн төлбөрөөс 100.4 тэрбум төгрөгийн орлого олохоор тусгасан нь өмнөх жилүүдээс хамгийн өндөрт бичигдэж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын иргэнд зориулсан төсвийн нээлттэй мэдээллийн санд 2020 оноос хойших төсвийн орлогыг багтаажээ. Үүнээс харахад:

  • 2020 онд 52.1 тэрбум
  • 2021 онд 52.3 тэрбум
  • 2022 онд 97.8 тэрбумын орлого олсон байна.

2020, 2021 онд өдгөө Шадар сайдаар ажиллаж буй С.Амарсайхан Нийслэлийн Засаг дарга байсан. Харин Д.Сумъяабазарын хувьд энэ дүн бараг хоёр дахин нэмэгджээ. 2023 оны төсвийг хараахан батлаагүй ч төсөлдөө өмнөх оноос өсгөж, 100.4 тэрбум болгон тусгасан байна.

Урьд өмнөх хотын даргуудын хувьд ч торгуулийн орлогыг өндөр төсөвлөлөө хэмээн шүүмжлүүлдэг байсан. Харин өдгөө:

  • Хянаж, торгодог Мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан
  • Урьд өмнөхөөс олон төсөл хөтөлбөрт зардал гаргаж буй
  • Хот хариуцсан сайдын орон тоог нэмж, мөн л зардлаа нэмсэн ийм цаг үед иргэдийг торгох замаар бүрдүүлэх орлогоо нэмэх бодлого баримталж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
099
099

Энэ тэнэг юмаа зайлуулаарай Хүрэлсүх ээ

Зочин
Зочин

Ард түмнээ торгож олсон мөнгөөрөө сонгуулийн зардлаа босгох гэж байгаа биз.

Зочин
Зочин

Ийм хүн яаж өөдлөх вээ дээ.

Зочин
Зочин

Torguuli tatvaraa bitgii tol hulgaid aldasan mongoo olj avsanii daraa tol

Зочин
Зочин

Хотын дарга хийх гэж биш хотын төсөвийг идэх гэж очсон шунал нь гүйцэхгүй новш тэрэнд найдах хэрэггүй

Зочин
Зочин

урдны торгуулиуд буруу гараар ордог байж сум сайн байна бүх юм цахимжаад байгаа нь нөлөөлж дээ

Нийтийн тээвэр
Нийтийн тээвэр

Одоо Микро- нуудаа орилуулаад оруулахаас өөр арга алга. Наадуул чинь зогсоол дээр хүлээж буй зорчигчдийг өрсөлдөөд хуу хамаад авнаа...

Хэнч байж болно
Хэнч байж болно

Энэ нь ажил их сайн хийсэн гэсэн үг үү ойлгохгүй байна

Уншигч
Уншигч

Бөх бяхлуугаас циркээ авах хэрэгтэй байна аа.

Зочин
Зочин

Lalruud ashig orlgo saitai baihchin hahaj uhesee.

Холбоотой мэдээ

Back to top button