Т.Анандпүрэв: Зээр шөнө нүүдэллэсэн тул тогтоол усны мөсөнд наалдаж, 50 нь үхсэн

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт арваннэгдүгээр сарын 30-ны шөнө орж ирсэн цагаан зээрийн нүүдэл мөс гаталж чадахгүй эрсдэлд орж, нутгийн иргэд тусламж үзүүлэх арга хэмжээ зохион байгуулсан байна. Бид энэ талаар болон төмөр замын өргөст торонд зээр өртөж байгаа талаарх мэдээллийн хүрээнд “Их нарт” улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэвээс тодруулан ярилцлаа.
-Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар та бодит мэдээлэл өгөөч?
-Ер нь бол жил бүр 20-30 мянган зээрийн нүүдэл энэ нутгаар дайрч өнгөрдөг. Дулааны улиралд талын хээр буюу Говьсүмбэр аймаг, Дундговь аймгийн зүүн хойд, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутгаар амьдардаг. Харин хүйтрээд ирэхээр говь хээрийн бүсээ бараадахаар ингэж нүүдэллэдэг. Энэ нүүдэл сүүлийн жилүүдэд ихэвчлэн арванхоёрдугаар сараас нэгдүгээр сар хүртэл үргэлжилдэг байсан. Харин энэ жил ойрын хэдэн өдөр цочир хүйтэрснээс эрт нүүдэллэж, улмаар шөнө явснаас ийм нөхцөл байдал үүслээ. Бодит мэдээллийн тухайд уржигдар шөнө /2022.11.30/ уруудаж орж ирсэн 1000 гаруй цагаан зээр 300 метр урттай, 100 метр өргөнтэй мөсийг гаталж чадахгүй халтирснаас үүдсэн. Энэ нь нуур биш борооны тогтоол ус юм. Зээрийн нүүдэл өдөр явсан бол энэ мөсийг тойроод гарчих боломжтой л доо.
-Хэчнээн зээр эрсдэв, сум орон нутаг зохион байгуулалтад ороод арга хэмжээ авч ажилласан байсан?
-Мөсөн дээр хэвтээд босож чадахгүй осгосон, тийчлээд тамираа барсан, хөл, хүзүү нь хугараад шархаа даагаагүй гэх мэт шалтгаанаар 50 гаруй зээр үхсэн. Манай хамгаалалтын захиргаа, сумын ЗДТГ, ИТХ зэрэг төсөвт байгууллагуудын ажилтан, албан хаагч, нутгийн иргэдээс бүрдсэн 20 гаруй хүн босож чадахгүй өеөдсөн зээрүүдийг мөснөөс гаргасан. 50 гаруй зээрийн сэг, зэмийг нуураас түр холдуулсан. Сумын онцгой комисс хуралдаж, ямар байдлаар устгал хийхээ шийднэ.
-Цагаан зээр төмөр замын өргөст торонд өртсөн, хөөрхийлөлтэй дүр зураг хөлдсөн, эрсэдсэн тохиолдолтой зэрэгцэн гарсан. Энэ талаар та мэдээлэл өгөөч?
-Цагаан зээрийн сүргийн хамгийн том аюул бол төмөр замын өргөст тор шүү дээ. 50-60 жилийн өмнө барьсан энэ байгууламж зэрлэг ан амьтны аж амьдралыг огт тооцоолоогүй, өнөөг хүртэл тэр л хэвээрээ байсаар байна. Мал, амьтанд зориулсан гарцыг бий болгоогүй, дээрээс нь битүү өргөст тор татсан нь зээр устах хамгийн том хүчин зүйл болдог. Гарцгүй учраас уруудаж явсаар суурин газар руу орж ирж нохойд бариулдаг.
Одоо сумын төвд хоёр, гурваараа нохойд бариулчихсан тохиолдол зөндөө. Мөн галт тэрэг ирэхээр цочиж, өөр гарах гарцгүй учраас төмөр утсанд сүлбүүлж, орооцолдож нядалааны газар шиг болж байгаа нь бодит байдал. Шинээр баригдаж байгаа төмөр замууд ч өргөст тороос татгалзаж чадахгүй байгаа нь харамсалтай. Энд зэрлэг ан амьтан, малд ээлтэй, эко шийдэл нэн яаралтай хэрэгтэй. Ганц цагаан зээр гэлтгүй жилдээ маш олон амьтан төмөр замын өргөст торонд амь эрсдэж байна.
-Танд баярлалаа.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ төмөр тороо авч хаяаачэээээ
Amitan ingej zowooh gej hymdhan tor hiigee yu muu aluurchid
Ажил хиывэл, Хийсэн шиг хийчиж байгаа ч
Ажил хийвэл хийсэн шиг хийчиж байгаа ч. Кармандаа хэдэн төгрөг илүү хийхээ бодно уу гэхээс бусдын аюулгүй байд## ер хамаагүй болсон новшнуудыг өөрсдийг нь ингээд хядчих юмсан
Энэ сайхан амьтаддааа хайрлахсан арай ч дээ анхаараачээ
Ан амьтан хаана олон байна тэр газарт газар тари##ангийн шим өгөөж нь өндөрибайдаг гэж НҮБ тодорхойлдогоо
Хөөрхийдөө сайхан зэрлэг ямаан сүрэг маань ямар хэцүү амьдарч байна даа
өө эвий эвий ямар аймаар юм бэ
Yooooo uneheer zurh emtermeeer ymaaa
Araichdeeeee hairlahsan
Төмөр замын гарц шинээр нээх хэрэгтэй
Төмөр зам барихдаа амьтан, м## гарах гарц барьж байгаач. Гол дээрээ гүүр бариач. Нарийн жижиг гүүр ч хамаагүй. Нэг барив## уг нь машин гарахыг барьж болно. цуварч гардгаар хийх.
ингэж амьтанг хамга##даг юм уу???? Шөнө ч өвөл ч хүйтэн мөстэй ч бэлтгэлтэй байх шаардлагатай шдээ яах гэж тор татдаг бна Хулгайчид !!!!!!!хариуц##ганүйнх шүү!!!!!!!!!
Төмөр замын газар ан амьтан хамга##ах т##аар хүлээсэн үүрэг байдаг бол ажилаа хий!!!!
М## болоод зэрлэг ан амьтадад нүүдлэх зам,нүхэн өргөн зам гарцыг шинээр төлөвлөж судлаж барьж байгуулах т##аар Байг## хамга##ах төрийн зохих шатны байгууллага санаачлага гарган холбогдох газартай нь хамтарч дүрэм журамд нь хуульчилж суулгаж өгч ажиллахгүй байна шүү..
Мөсөн дээр явж чадахгүй болохоор харамс##тай юмаа
Муу л##арууд