Улс төрийн мэдээ
Нийслэлийн 2023 оны төсвийг эцэслэн баталлаа
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр /2022.12.02/ болж, Нийслэлийн 2023 оны төслийг эцэслэн баталлаа.
Төсвийн төслийг хэлэлцэх үеэр:
- Сэлбэ, Туул гол орчмыг тохижуулах төслийн нэгжид 3.1 тэрбум төгрөг төсөвлөсөн байсныг эгүүлэн татаж,
- Бодлогын судалгаа, шинжилгээний газрын төслийг 1.9 тэрбум төгрөгөөр
- Сургалт, судалгаа олон нийттэй харилцах газрын төсвийг ₮2.8 тэрбумаар тус тус бууруулах өөрчлөлт орсон юм.
НИТХ дахь МАН-ын бүлгийн саналаар Нийслэлийн төсвөөс нийт 10.6 тэрбум төгрөгийн зардал бууруулаад байна.
Түүнчлэн, урьд өмнө байгаагүй их орлогыг торгууль, хүүгийн орлогоос төвлөрүүлэхээр тусгасан. Тодруулбал, 100.4 тэрбум төгрөг төсөвлөсөн. 2020, 2021 онуудад торгууль, хүүгийн орлого үүнээс хоёр дахин бага буюу 50 тэрбум төгрөгт дүйцэж байсан юм.
Үүний дээр онцлох тоонууд гэвэл:
- Хэвлэл мэдээллийн зардалд 650 сая
- Эрүүл мэндэд чиглэсэн зардалд 400 сая
- Боловсролд чиглэсэн зардалд 400 сая төгрөг тус тус төсөвлөсөн. Эрүүл мэнд, боловсролд хэвлэл мэдээлэл буюу зар сурталчилгаа, маркектингийн чиглэлээс бага ач холбогдол өгсөн нь үүнээс анзаарагдаж буй.
2023 оны төсвийг 67.4 хувийн саналаар баталжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Nusan suga buhchin shee sh
МАН ын өлөнгүүд хэдэн хувийг нь хусах бол. Энэ өлөнгүүд ажил хийлээ юу