Нийгэм мэдээ

Амийг хороож, тээшинд нь хаясан үйлдлээ давтах гэж байгаад баригджээ

Товч агуулга: Булган аймгийн Орхон сумын Уушгийн ам гэх газар 62 настай Г-г амь насыг нь бүрэлгэн Приус 11 машины тээшинд хийж орхисон хэрэг гарсан. Цагдаагийн байгууллага шуурхай ажилласны үр дүнд гэмт этгээдүүд болох 26 настай Д, 31 настай Б, А хамтран үйлдсэнийг илрүүлжээ.

Ингэхдээ тухайн этгээдүүд Орхон аймгаас мөн такси түрээслэн жолоочийг айлган сүрдүүлж, хүлж явж байхдаа баригджээ.

Албан мэдээ: Цагдаагийн байгууллагад 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Уушгийн ам гэх газарт “Улсын дугааргүй Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийн тээшинд хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад 62 настай, эрэгтэй “Г” нь уг тээврийн хэрэгслийн тээшний хэсэгт 2 гар хүлэгдсэн, аманд нь алчуур чихсэн байдалтай амь насаа алдсан байсан бөгөөд түүний амь насыг урьд өмнө нь гэмт хэрэг үйлдэн шүүхээс ял шийтгэгдэж байсан 26 настай, эрэгтэй “Д” нь 31 настай, эрэгтэй “Б” болон “А” нартай хамтран хохироож, зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж, тэднийг Орхон аймгийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээ эрхлэгч “Б”-ийн амь насанд нь халдана хэмээн айлган сүрдүүлж,, тээврийн хэрэгслийн тээшинд тээвэрлэж явахад нь цагдаагийн алба хаагчид үйлдлийг нь таслан зогсоож баривчилсан байна.

Шалгалтаар амь хохирогч “Г” нь хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг байсан бөгөөд дээрх 3 этгээд 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр түүнд “Адууны эрэлд яваад ирье” хэмээн хууран мэхэлж суурин газраас холдуулж амь насыг нь хохироосон, мөн 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хувиараа такси үйлчилгээ эрхлэгч “Б”-тэй “Аймгийн төв хүргүүлнэ” гэж тохиролцон замдаа маргалдан түүнийг айлган сүрдүүлж, заналхийлэн түүний ар гэрээс 200.000 төгрөгийг түүний дансаар шилжүүлэн авч, улмаар гар, хөлийг нь хүлэн тээврийн хэрэгслийн тээшинд хийж Архангай аймгийн Өлзийт сумруу зорчих үед нь цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авсан.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

цаазын ялыг халсны гай гарч байна

АРД
АРД

Ийм алуурчдыг шууд цаазалдаг хуультай болох юм сан.

Зочин
Зочин

Шонд дүүжилж,шөрмөсийг нь сугал.алуурчинд амь хэрэггүы

Зочин
Зочин

Цаазын ялыг даруй сэргээ улам хүндэрч бна яагаад цааз ыг хэн ямар зорилгоор цуцалсныг монголчууд мэдэж байгаа

Zochin
Zochin

Suuliin ued balmad deermiin hereg ihseh boljee.

Зочин
Зочин

ял шийтгүүлсэн балайнууд их даварч байх шив дээ битгий өршөөл үзүүл ял нь багадаад л байна даа

Холбоотой мэдээ

Back to top button