"Сумын төвд ах дүү, хамаатан садан, найз нөхөд намаас болж хуваагддаг"

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2023.04.20/ нэгдсэн хуралдаан эхэллээ.
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2023.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлнэ гэсэн агуулга орсон байна. Улс төрийн нам төрийн бус байгууллага уу, төрийн бүтэц үү гэдгийг тодруулж асууя. Улс төрийн намуудын бүртгэлийн асуудал маш их маргаан дагуулдаг. Ардчилсан намын сүүлийн гурван жилийн түүхийг бид мартах ёсгүй. Шүүх, цагдаа, бүртгэлийн байгууллага оролцдог. Үүнийг яаж зохицуулсан бэ. Мөн намын тогтолцооны асуудал бий. Эхнэр, нөхрийн нам ч байдаг. Нам нь хурлаа хийдэггүй. Монгол Улс жижиг болж хуваагдах тусмаа сүйрэлд орж байна.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар: Хурлаа хийх хугацааг нь нарийн зааж өгсөн. Улс төрийн намуудыг идэвхгүй байдалд оруулж, цаашид татан буулгах заалт бий. Нэг ёсондоо намуудыг хариуцлагажуулж байна. Дээд шүүхэд бүртгэлтэй 36 намын ихэнх нь хурлаа хийдэггүй. Гэр бүлийн, компанийн ч нам байна" хэмээлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "Манайд байдаг улстөрийн намууд хурлаа хийдэггүй. Нэг дарга насаараа шахуу суудаг. Дотоод ардчилалгүй намууд их бий. Улстөрийн намд шат шатны байгууллага чухал. Анхан дунд шатны байгууллагын зохицуулалтыг оруулж ирээгүй байх юм. Намын дотоод дүрмээрээ зохицуулах юм болов уу. Хэрэгжилт нь хэзээнээс вэ" гэхчлэн асуулаа.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар: 2019 оны ҮХНӨ-өөр улстөрийн намын гишүүнчлэлтэй холбоотой тодорхой заалтууд туссан. Намуудыг хариуцлагатай болгох заалтууд оруулж өгсөн. хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжихээр өргөн барьсан. Одоо УДШ-д бүртгэлтэй намууд бүртгэл, дүрэм журмаа шинэчлэх хугацааг зааж өгсөн.
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: "Зарим нь худалч, хулгайч байсан ч манай нам гэж байгаад л саналаа өгчихдөг. Одоо бол тэгэхээ больж байгаа. Хэтэрхий цөөхүүлээ ард түмэн, жижиг улсаа намын гишүүнчлэлээр хувааж хаямааргүй байна. Ялангуяа сумын төвд намын үүр байх шаардлагагүй. Сумын иргэд үүнийг хүсэж байна. Намаас болж ах дүү, хамаатан садан, найз нөхөд хуваагддаг. АНУ-аас туршлага судлахад 70 настай өвгөн "би дөрвөн намаас сонгогдсон" гэж ярьж байна лээ. Тийм эрх чөлөө эдэлж байна. Манайд намаа сольвол урвагчаар нь дуудаж, байхгүй болгодог. Нам өөрчлөх яах вэ. Намын нэрээр эх орноосоо урваж байгаа шүү" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
tenegvvdshdee