УЛС ТӨРУлс төрийн мэдээ

МАН-ын бүлэг: Малчин НДШ төлбөл улсаас 50 хувийг нь гаргана

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдөр /2023.06.16/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, дараах шийдвэр гаргаснаа танилцуулав.


МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Нийгмийн даатгалын багц хуулиудын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонслоо. Энэ хаврын чуулганаар хэлэлцэж батална гэсэн зорилт тавьж байгаа. Ингэх шаардлага бий.

Энэ хууль хоёр чуулганыг дамжлаа. Хэлэлцэх эсэхийг УИХ-ын намрын чуулган шийдсэн. Үүнтэй холбогдуулан Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужингаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаа. Энэ чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж МАН-ын бүлэг үзлээ" хэмээлээ.


УИХ-ын гишүүн П.Анужин "УИХ уг хуулийн хэлэлцэх эсэхийг шийдсэний дараа ажлын хэсэг гарч орон даяар хуулиа танилцуулж, төлөөллийн байгууллагуудыг хамарсан уулзалтуудыг хийсэн. 11 аймагт танилцуулж, иргэдийн саналыг авсан. Нийт 30 мянган иргэний саналыг авч багцалсан.

Бид тэтгэврийн реформыг хийнэ гэж олон жил ярьсан ч чадаагүй. Гол хуулийн заалтууд дээр үүнийг илүү болгосон. Долоон жилийн таван жил болгох асуудал яригдсан. Хоёр талын байр суурь бий.

Төлөх дээд таазыг тусгасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин өсгөсөн хувь хэмжээтэй тэнцүү байдлаар сайн дураараа төлнө гэдпэг заалт оруулж өгсөн. Хуулийн төсөлд дараалсан долоон жилийг таван жил болгох заалтыг тусгасан. Ингэхэд төлсөн зөрүүг барагдуулах уу гэдэг асуудал гарч байна. Энэхүү зөрүүг арилгана.

Тэтгэврийн сангийн орлого жил бүр буурсаар байгаа тул нэмэгдүүлэх шаардлагатай. Монгол Улсад 223 мянга орчим малчин бий. Малчдын 20 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлж, хамрагдалт бага хувьтай байгаа. Хэрвээ малчин нийгмийн даатгалын шимтгэлээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлбөл улсаас 50 хувийг нь төлөх чухал заалт төсөлд туссан" хэмээлээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 19, 2023 14:44

М�##�чид шиг баян улс хаана бна? М�##�чин айл бүр мотоцикль, машин, хадг�##�амжтай, нилээд нь хотод байр орон сууцтай, ядаж л сумын төвд хашаа байшинтай бдаг. Гэтэл төв суурин газарт 1 сая хүрэхгүй төгрөгийн орлоготой айлууд маш олон бий. Тэд байр, айлын хашаа, айлын байшин хөлслөөд түрээслээд амьдардаг. М�##�чдыг ингэж эрхлүүлэхээ боль. Махны үнэ ямар байгаа билээ? Хэдэн сая м�##�тай билээ? Тэд өөрсдөө НДШ-ээ төлөх ёстой. Төлөөгүй бол улсаас тэтгэвэр авах ч ёсгүй.

Зочин
Зочин
6 сар 19, 2023 15:40
Reply to  Зочин

МОНГОЛЫНХОО ИРГЭДИЙГ ЯАГААД ИНГЭЖ ЯЛГАВАРЛААД БАЙДАГ ЮМ БОЛ ДОО.НӨГӨӨ МАЛЧИД НЬ БҮР ДАВАРЧИХСАН .УИХын ГИШҮҮНИЙГ МАНАЙ ХОТОНД ИРЖ АЖИЛЛА ГЭВ. МАЛЧДЫГ МОНГОЛЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧИД , ТАТВАР ТӨЛӨГЧИД ТЭЖЭЭГЭЭД , НДШ ТӨЛӨГЧ 3 ИРГЭН НЭГ МАЛЧНЫ ДААТГАЛ ТӨЛӨӨД БАЙНА . НЭГ МАЛЧИН ЗАЛУУ НАДТАЙ ЯРИЛЦАВ.ЭР ХОНЬ 500.000 ХҮРЭХГҮЙ БОЛ ХЭРЭГ АЛГА ГЭВ.БИ ХАРИУД НЬ ӨВӨӨ НЬ ТЭТГЭВЭРТ 500.000 ТӨГРӨГ АВДАГ.ЧИНИЙ ЯРЬСАНТАЙ САНАЛ НИЙЛЭХГҮЙ ГЭВ.ТЭГЭЭД ТА ХЭД БАЙВАЛ БОЛНО ГЭЖ БОДОЖ БАЙНА ГЭВ.БИ 250.000 ХАНГАЛТТАЙ.4 ХОНЬ 1 САЯ ; 400 ХОНЬ 100 САЯ ; 2000 ХОНЬ 500 САЯ ГЭЛЭЭ.НӨГӨӨ ЗАЛУУ ТОЛГОЙ ДОХИОД ЧЕНЖЭЭР ДАМЖУУЛАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ ГЭСНЭЭ ЯВААД ӨГӨВ.МИНИЙ ХЭЛСНИЙГ ТЭР ЗАЛУУ ЗӨВШӨӨРСӨН ГЭЖ ОЙЛГОСОН. МАЛ ИХДЭЭД МОНГОЛ ОРОН ЦӨЛЖӨӨД БАЙХАД ФЕРМЕРМЙН АА ЭРХЛЭДЭГ.МОЭГОЛЫН ЭГЭЛ ЖИРИЙН НЭГ ИРГЭНИЙ ЭРХ ЭДЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА ДАА.

Цэцэг
Цэцэг
6 сар 19, 2023 15:34

Юу хуцаад байгаа авгай вэ чи төлөх юм уу танай нам гаргах юм уу 50 хувийг өөрсдийнхөө төлөө төлвөл төл үгүй бол болих хэрэгтэй. Тэр цагдаа цэрэг энэ тэр ч гэсэн ндш ээ төлөх ёстой төр төлнө даана гэж юу байдгын татвар төлсөн иргэдийн мөнгө шүү луйварчин минь

Zochin
Zochin
6 сар 19, 2023 16:48

Ene bol m#lchidad hairtaidaa bish songuulid yalah gesen bashir arga uchiran hotod 1 gishuun 50-60 miyanga hodoo 20-30 miyangad 1 gishuun songogddog ene bol shudraga bus tosoviin mongiig iim zzuild urj bolohgui ugin m#lchdiig bayajuulah mash amarhan eorin uls torchid Mongolchuudiig hogjuuleh durgui
Iim olon halamjiin setehuitei bailgaj baigaad tosoviin mongoor huurch baigaad dahin songogdoh sonirholtoi honotsiin setehuitei

Зочин
Зочин
6 сар 19, 2023 18:16

Yooo bolio. Bitgii ingej tenegtej bai tegekhgyy !!!. Makh, tsagaan edeegee tengert tulsan yneer zarna. Noos nooluur, shir mir gd khamag yumiig n' zarna. Ulsaas tetgemj avna. M#lchid shig bayan khymyys khaana bgaa um. Uursduu tulukh kheregtei sh dee.

Иргэн
Иргэн
6 сар 19, 2023 18:29

Нөхцөлийг нь сайжруулахын оронд ам уруу нь хамаагүй юм чихэх санаа юм уу даа.

Зочин
Зочин
6 сар 20, 2023 07:53

Төрийн мөнгө гэж байхгүй түмний мөнгө гэж
Бий даварсан м�##�чид нь махнийхаа үнийг тэнгэрт
Хадаана чёнжүүдрүү бухна зарцуулж чадахгүй
Бол татвараа боль

Зочин
Зочин
6 сар 20, 2023 16:31

huwiin umchuu usguj uursduu ashig orlogoo nemegduulsniii tuluu bainga harj uzehee bolio, songuuliar ashiglah m#lnuudaa odoonoos tejeej baigaa tsarai ni yum baihdaa z##luul

Иргэн
Иргэн
6 сар 20, 2023 22:33

Анужингийн санаачилдаг хууль гэж хаашаа харсан юм байдаг юм бэ? дур эзнээ голохгүй гэдэг л болж байна даа. Өөрийгөө л зөв аваад яваач.

Холбоотой мэдээ

Back to top button