Гадаад мэдээДЭЛХИЙ
ФОТО: Осака дахь “далайн” өвлийн өвгөнтэй аквариум

Японы Осака хот дахь Кайюүкан аквариум дахь үзвэрүүдийн нэг нь өвлийн өвгөн аж. Санта клаусын хувцас өмссөн шумбах хэрэгсэлтэй ажилчид аквариумыг үзэхээр ирсэн хүмүүс рүү даллаж, хайч, чулуу, даавуу тоглодог байна.
Кайюүкан аквариумыг үзэхээр Хоккайдо мужаас ирсэн 6 настай Харүто Сэкинэ “Би санта клаус усанд амьдардаг гэж хэзээ ч мэдээгүй. Тэр надад бэлэг өгөх болов уу” гэж хэлжээ.
Өвлийн өвгөн тус аквариумын Номхон далайн танканд энэ сарын 25 хүртэл 13:15, 15:30 цагаас эхлэн 30 минут сэлэх аж. Мөн Тасманийн далайн танканд 11:00-оос эхлэн 30 минут сэлнэ.





Эх сурвалж: Asahi Shimbun
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.