Нийгэм мэдээ
Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн явагдаж эхэллээ

Иргэний шилжилт хөдөлгөөнийг сонгуулиас өмнө буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард зогсоогоод байсан. Харин энэ сарын 1-нээс сэргээжээ. Ингэснээр шилжилт хөдөлгөөний бүртгэл хэвийн явагдаж байгааг УБЕГ-аас мэдээллээ.
Сонгуулийн тухай хуульд “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заажээ.
Энэ жил дөрөвдүгээр сарын 29-нөөс өмнөх байдлаар 70,071 хүний шилжилт хөдөлгөөн бүртгэгдсэн байна.
2020 оны сонгуулийн өмнөх дөрвөн сард нийт 229,149 хүн шилжсэнээс нийслэл дотроо хамгийн их буюу 189,647 хүн шилжжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Muusain tsartsaag tend ni hataa
70 071 хүн буцаад хуучин хаягруугаа шилжих үү?
Ман нам ын дарангуйлал арай л хэтэрч Монгол Төрийн ажлыг гууль болгож бна ингэж ард түмний саналын луйвардаж сонгууль явуулж бгаа нь ҮХ СХиа ноцтой зөрчиж бна Сонгосон гишүүд нь Тэрбумтангууд саятангууд