Нийгэм мэдээ
"Гэрээсээ гараад алга болсон 17 настай хүүг гурав дахь өдрөө хайж байна"

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн ... дугаар гудамжид оршин суух 17 настай эрэгтэй долоодугаар сарын 14-ний өдрийн 08:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон байна.
Энэ талаар ЦЕГ, "Цагдаагийн байгууллагаас долоодугаар сарын 15-ны өдрийн 21:00 цагт ОБГ-т хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагч, ар гэрийн хүмүүстэй хамтран Б /17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна" гэлээ.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 газар өөрийгөө төгсгөсөн биз цус!