Нийгэм мэдээ

З.Дашдаваа ажлаа өгөхөөр яригдаж байгаа ч АТГ-аас албан байдлаар няцаагаад байна

АТГ-ын дарга З.Дашдаваа эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр болсон гэх мэдээлэл бий. Засгийн газрын бүтцийн тухай шинэ хуулиар АТГ нь Ерөнхий сайдад шууд харьяалагдах байгууллага болсон.

Энэ үүднээс АТГ-ын даргын шинэ томилгоо өрнөж мэдэх нөхцөл байдал үүсээд буй.

Тэгвэл өнөөдөр АТГ-аас уг мэдээллийг албан ёсоор, эхний байдлаар няцаагаад байна.

АТГ мэдэгдэлдээ:

“Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдавааг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор өгсөн гэх мэдээлэл өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэнтэй холбогдуулан дараах няцаалтыг өгч байна.

Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.1-т заасныг баримтлан Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолоор З.Дашдавааг Авлигатай тэмцэх газрын даргаар томилсон. Хуульд заасан түүний бүрэн эрхийн хугацаа 2025 оны 5 дугаар сард дуусгавар болох юм.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэж байгаа бөгөөд эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй болно.

Иймд өнөөдөр цахим сүлжээгээр тараасан дээрх худал мэдээллийг Авлигатай тэмцэх газраас албан ёсоор үүгээр няцааж байна” гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Jariga.mn
Jariga.mn
7 сар 18, 2024 01:32

Авилг�##�тай Тэмцэх Албанд Ил д�##�д Харх нүүрлэн үржсэн байгаа урдын адил чин шударгаар ажилдаг байгууллага байх аа нэгэнт больсон.Хэн гар хүндрүүлнэ тэр хүнд нь үнэн ч боол болдог болсон.Жич:Авилг�##�тай Тэмцэх �##�баны �##�ба хаагчдыг бүхэлд нь хамруулан бичээгүй болно.Иргэн Ө-ын Гар хөл бологсдыг Наад Авилг�##�тай Тэмцэх �##�банаас хөөж гарга.

Зочин
Зочин
7 сар 18, 2024 09:28

Маш сайн ажиллаж байгаа даа шүүх дээр замхраад бгаа болохоос

Цогягү
Цогягү
7 сар 20, 2024 00:38

Дэмждэг ч юмуу тэмцдэг ч юмуу ийм нэг газар байх юм аа

Зочин
Зочин
8 сар 18, 2024 07:17

Төрийн дээд �##�бан хаагчдын хөрөнгө нь хулгай авлигаар бүрдсэн бх магадл�##�тай цагаа болохоор үүнийгээ нотолж чаддагүй тохиолдол байдаг шдээ. Жилд хэд дахин өсөөд байгаа хувь хүний хөрөнгийг яаж тайлбарлах арга технологи боловсруулснаар болжээ

Холбоотой мэдээ

Back to top button