Эдийн засгийн мэдээ

Эгийн голын УЦС-ын байгаль орчны үнэлгээг хоёр орны эрдэмтэд хамтран хэрэгжүүлнэ

Эгийн голын усан цахилгаан станц барихтай холбогдуулан хийгдэх байгаль орчны үнэлгээний хамтарсан ажлын хэсэг ажлаа эхлүүлсэн талаар албан эх сурвалж мэдээллээ. ОХУ-ын Экологи, Байгалийн нөөцийн сайд А.А.Козлов, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Г.Я.Красников нартай уулзалт хийж, гацсан асуудлуудаар шийдэлд хүрчээ.

Эгийн голын УЦС-ын төслийн Байгал нуурт үзүүлэх нөлөөлөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр судалгааны ажлыг даруй эхлүүлэхээр тохиролцож, ажиллах журам, ажлын төлөвлөгөө, хариуцах эзэн, цаг хугацааг нарийвчлан тогтоохоор тохиролцсон байна. Судалгааны ажлуудыг хоёр улсын ШУА хамтран хэрэгжүүлэх нь хилийн усны асуудлаар оновчтой шийдлийг ашиглаж буй бодит жишээ болно гэж үзээд байгаль орчны аливаа асуудлыг уур амьсгалын өөрчлөлтийн үйл явц, нөлөөлөлтэй уялдуулан шийдвэрлэхээр болсон байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 15, 2024 16:01

Хэрэгжүүлнэ гэж бэлэн юмыг хийх юм үү

Энэрэл
Энэрэл
10 сар 16, 2024 09:36

Нүрс шатаахгүй хоргүй аргаар цахилгаан гаргахыг хэн хүнгүй дэмжих хэрэгтэй. Улсынхаа усыг яана уу манай хэрэг. Тэртэй тэргүй хур бороо элбэгшээд манай голууд Байг�##� нуурт ханг�##�ттай их ус өгч байгаа.
Усан станц бариад хаагдахгүй. Хэсэг цуглараад цаашдаа урсах л болно.

Холбоотой мэдээ

Back to top button