Ярилцлага

А.Чингүнжав: Миний үеийн тэнэмэл хүүхдүүдийн 50 хувь нь ор мөргүй алга болчихсон

“Намайг эмчид үзүүлж зогсоход 123.4-өөр ялласан гэж хэлсэн. Би мэдэхгүй болохоор хажуудах ах нараасаа асуухад “Наадах чинь хамгийн хүнд ял. Чи найман жил авна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би айсан” гээд нулимс нь цийлэлзэх хүүгийн бичлэг үзэх бүрд үргэлж сэтгэл эмзэглүүлж, одоо хаана яваа бол, уулзаж ярилцах сан гэж хүсдэг байлаа.

2001 онд BBC телевиз хүүхдийн хорих ангиас “Kids behind Bars” баримтат нэвтрүүлэг бэлтгэх үеэр 16 нас хүрээгүй нь илэрснээр суллагдсан түүхтэй тэр хүүг жил гаруйн өмнө олж, Турк улсад байхад нь холбогдож чадсан билээ. Тухайн үед тэрбээр ярилцлагын саналаас татгалзаж байлаа.

Харин одоо 36 настай А.Чингүнжав Монголдоо ирж, онлайн шопын бизнес эхлүүлээд байна. “Адууны асрамжийн газар”-ын санаачлагч Б.Наранбадрах өнгөрсөн хугацаанд түүнтэй холбоотой байсан бөгөөд, шинэхэн бизнесийг нь дэмжих зорилгоор товчхон ярилцлага хийж олон  нийтийн сүлжээнд тавьсан нь нийгмийн анхаарлыг татаж байна.

2001 онд А.Чингүнжав 12 нас ч хүрээгүй байв. Хүүхдүүдийн хамтаар Төмөр замын “Варьете” чуулгын дэргэдэх ТҮЦ-ээс ундаа хулгайлснаар баригдсан. Харин байцаагч тэдэнд илрээгүй хулгайн хэргүүдийг хүлээлгэх замаар ял төлөвлөж, хүүхдийн хорих анги руу явуулсан талаар А.Чингүнжав ам нээлээ. Тэнд 16 нас хүрээгүй хүүхэд  очих хориотой ч 8 жилийн ялаар зүйлчилчхээд, “Насаа 16 л гэж хэлээрэй” хэмээн захижээ. Харин азаар BBC телевизийн сурвалжлах баг таарснаар хэрэг явдал ойлгомжтой болж, хүүг бушуу сулласан бөгөөд удалгүй өөрийг нь өргөж авсан гадаад айлаас А.Чингүнжав зугтсан юм.

24 жилийн дараа тэр ингэж ярьж байна.

Надад итгэл хүлээлгэсэн хүмүүсийнхээ барааг бушуу очиж авчрах сан гээд тогтож ядаж байна

-Таны онлайн шопын хуудаст нэг өдрийн дотор 33 мянга гаруй хүн нэгдсэн байна. Голчлон ямар бараа оруулж ирж худалдах вэ, өөрийн эхлүүлж буй бизнесийн талаар яриагаа эхлэхгүй юу?

-Одоогоор муслин чанарын ор хөнжлийн даавуу, хөшиг гээд гэр ахуйн бараанаас эхэлж байна даа. Би өөрөө үйлдвэрүүдтэй нь шууд харилцаа холбоо тогтоож ажиллаад чамгүй удсан. Муслин чанар гэж ямар байдгийг жинхэнээр нь танилцуулъя, оруулж ирье гэж зориод байгаа.

-Худалдаа, наймаа хийж байсан урьдын туршлага байна уу?

-2009 оноос хойш явж байна даа. Шэньжэнээс гахай дүүрэн хувцас авч, Хонг Конгод авчраад ашиг гарган худалдах жишээтэй. Лайв гэдэг зүйл эхлэхээс өмнө Хонг Конг, Макао руу бараа дамлан зарж, Шэньжэндээ бараг л амьдардаг байлаа. Сүүлийн үед лайваар худалдаа эрхэлдэг хүмүүсийн барааг зөөж өгдөг, үйлдвэртэй нь холбодог болоод байв. Одоо харин өөрөө Фэйсбүүк хуудас нээе, өөрийн юмаа эхэлье гэж шийдсэн нь энэ л дээ.

-Таны хүүхэд байх үеийн тэрхүү баримтат нэвтрүүлгийн хэсгийг үзээгүй монгол хүн цөөн. Хэдийгээр хүнд дурсамж гэлээ ч энэ шударга бус нийгмийн дуу хоолой, дохио болж үлдсэн юм. Олон нийт таныг ойлгосон шүү. Харин таны хувьд энэ ямар дурсамж вэ?

-2001 оны бичлэг. Одоогоос хоёр жилийн өмнө байна уу, сошиалаар цацагдсан л даа. Би энэ нэвтрүүлэг Youtube-д байдаг байсныг ч мэдээгүй. Багын найз нар маань “Чингүн ээ, чиний бичлэг яваад байна” гэж анх хэлэхэд нь харсан. Сонгуулийн үе байв уу даа. Нэг  нэр дэвшигч сурталчилгаандаа миний тэр бичлэгийг ашигласан юм билээ. Яг одоогийн байдлаар ялыг эдлээд байж байгаа юм шиг ойлголт нийгэмд очсон байсан. Дараахан нь би Б.Наранбадрах ахтай танилцсан. Боломж байвал ярилцлага өгөөч, нийгмийн шударга бус байдлын талаар дуугараач гэхэд нь татгалзаж байв. Одоо нас биед хүрлээ, гэр бүл, үр хүүхэдтэй ч болсон гээд учирласан. Үүнээс хойш бид байнга л холбоотой явлаа. Удалгүй энэ онлайн шоп гэдэг ертөнц рүү орсон. Фэйсбүүкт хуудас хөгжүүлнэ гэдэг амаргүй ажил юм билээ. Би олон дагагч бүхий хуудастай болно л гэж хүсэж мөрөөдөж байлаа. Ингээд миний шинэ бизнесийг сурталчлахад туслаач гэж Б.Наранбадрах ахад хандсанаар энэхүү товч ярилцлага олон нийтэд хүрлээ. Дахин намайг шүүж яллах гээд байгаа биш. Би бас худлаа юм ярих гээд байгаа биш дээ гээд шулуудлаа. Гэтэл Монголынхоо ард түмний буянаар 33 мянган лайк хүрчихлээ. Одоо бушуухан явж, хүмүүсийнхээ захиалсан барааг олж ирье гээд л тогтож ядаж байна.

Би тийм л нэг адгуустай амьдарч байсан

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Хоёр хүүхэдтэй, бага нь нэгдүгээр анги, том нь хоёрдугаар ангид сурдаг.

-Би таныг Туркэд байхад холбогдож байсан. Та “Би ийм амьдрал үзсэн байж болно. Өөрийнхөө үр хүүхдэд илүү дээр нийгэм үлдээхийн тулд дуугарч яримаар санагддаг” гэсэн нь санаанд үлджээ. 1990-ээд он хүүхдүүдийн хувьд ямар нийгэм байсан гэж бодогддог вэ?

-Тэр үед хүний, хүүхдийн эрх гэж ярихгүй шүү дээ. Хүүхэд бол ер нь мартагдсан үе ш дээ. Боломж бололцоо муу айлын хүүхэд ердөө л хог дээр гардаг байсан. Гэхдээ гоё нийгэм байсан. Хүний мөс чанар сайн байсан. Одоо гоё сайхан нийгэм харагдаж байгаа боловч дотоод мөн чанартаа тааруухан болжээ гэж би боддог. Миний багадаа дуулж сонсоогүй гэмт хэрэг гарч, аймшигтай зүйлс тохиолдож байна. Одоо илүү аймаар болж байгаа юм шиг санагддаг.

-Та хаана төрсөн юм бэ?

-Эрдэнэт хотод. Эрдэнэтийн Улаантолгойд.

-Хэдэн нас хүртлээ Эрдэнэт байсан бэ?

-Би нэгдүгээр ангиа төгсөөд л, долоо байна уу, найман настайдаа Улаанбаатарт орж ирсэн. Тэгээд л хотдоо үлдсэн дээ.

-Яагаад Улаанбаатарт ирэв?

-Энэ бол миний туулсан амьдралын эхлэл дээ. Би... хойд эцэгтэй байсан. Тэр дарамт, зодуур нүдүүр... тэр аймаар байсан л даа. Эрдэнэтийн Улаантолгой гэдэг чинь хөдөө байлаа. Тухайн үед, нэгдүгээр ангид байхдаа би гэртээ орж чаддаггүй, үхрийн фермд орж унтдаг, ердөө золбирч явдаг байсан. Би эхэндээ хойд эцгийн дарамтын талаар ээждээ хэлдэггүй байсан. Нэгдүгээр анги төгсдөг жилээ л ам нээсэн юм. Ингээд ээж намайг хамаатны маань ах руу явуулсан. Би Улаанбаатарт байгаа тэр ахыг олно гэж галт тэргэнд ганцаараа суугаад гарсан. Дээл өмссөн жаахан хүүхэд вокзал дээр буугаад л төөрчихсөн. Тэгээд Хорооллын эцсийн цагдаагийн хэлтэс дээр нэг сар орчим амьдарч байж ахтайгаа уулзсан л даа.

Ах Барс зах дээр жимс зардаг, бид сайхан л амьдарч байсан. Би ажилд нь туслалцаад л, хойд эцгийн үлдээсэн траума бага багаар мартагдаж эхэлж байв. Удалгүй ах маань өөд болсон. Тэгээд л миний гудманд гарах замнал эхэлсэн. Гудамны хүүхдүүдтэй танилцаад л, орц, траншейгаар хоноглож, сүүлдээ Төмөр замын “Топ тен” гэдэг газар мөнхийн байдаг боллоо. Тэнд байж байгаад л ундааны хулгайн асуудал үүсээд, шоронгийн гэх үү дээ... хаалгыг татсан.

-Та эхээс хэдүүлээ вэ?

-Хоёулаа. Дээрээ нэг эгчтэй. Доороо эцэг ондоо хоёр дүү бий.

-Би хүнд дурсамж руу орж байж магадгүй, уучлаарай. Гэхдээ хотод ирснээс хойш ээжтэйгээ холбоо барьсан уу?

-16 нас хүрээд л нэг холбогдсон. Удалгүй цэргийн алба хаасан, цэрэгт байхдаа байнга л холбоотой байлаа. Одоо ч бас холбоотой явдаг.

-Таны хамаатны ах өөд болоход гудманд гарахаас өөр ямар ч сонголт үлдээгүй гэж үү?

-Араас хүүе, хаая гэж гүйлгүй яах вэ. Надад эргээд л хойд эцгийн траума сэдэрсэн. Халамжлах хүнгүй тийм гэрт байна гэдэг надад ерөөсөө там. Гэрээс гарвал л би эрх чөлөөтэй. Хэнээс ч айхгүй, өөрийнхөөрөө байж чадна. Тэгээд би өөрийнхөө замыг сонгочихсон. Араас ах эгч нар маань гадуур явж байхад бариад л авна, би тогтохгүй. Би гэр гэдэг зүйлийг ер ухаан санаанаасаа арчаад хаячихсан байсан. Гэрт байна гэхээр л зодуулах, хоолгүй ундгүй өлсөх, ийм л зүйл бодогдоно. Ингээд бүр толгойд суучихсан. Тэгээд л гадуур явж байх надад сайхан санагддаг байсан. Сүүлдээ би траншейнд биш кино прокатын газар хоноглодог болоод ирлээ. Наддаа тэр бол амьдрал дээшилж буй явдал. “Одоо дахиж миний араас битгий яв. Мянга дуудсан ч би ирэхгүй. Надад хэн ч хэрэггүй, өөрийнхөөрөө явна” гэж хэлдэг болсон. Бусад хүүхдүүдийг хараад, яагаад, ямар гэм хийсэн гэж би золбин нохойн гөлөг шиг зодуулж, жанчуулж амьдарсан юм бэ гэж бодогдоно. Би яг яачихсан юм гэж гомдоно. Би зүгээр л нохойн гинжээр ороолгуулаад “Яаая” гэж ганц дуугарахгүй болтлоо, зодуурыг зодуур гэж тоохоо больтлоо дасчихсан байсан.

-Өдөр бүрийн тийм нөхцөл...

-Тийм ээ. Би тийм л нэг адгуустай амьдарч байсан. Тэгээд л хотод орж ирсэн. Гэр бүлийн хайр халамж мэдрэлгүй өссөн бүхнээ би алдаа гэж боддоггүй. Би оноо л гэж боддог. Тэр гайтай үйл явдал намайг өдий зэрэгт аваачсан л гэж харах дуртай.

Маш их хүүхэд өргүүлээд алга болохыг бид нүдээр үздэг байсан

-2000-аад онд гудамжны хүүхдүүд олон байсан. Буруутгаагүй юм шүү, тэд нийтлэгээр хулгай хийдэг байсан байх.

-Тэгэлгүй яах вэ. Ер нь өөр юу хийх юм бэ. Мөнгө гуйдаг нь байна, гэхдээ л хүний юмыг гуйна, хулгайлна, бүгдээрээ тэгж л гол зогоодог байсан. Миний бодлоор тухайн үеийн тэнэмэл хүүхдүүдийн багадаа 50 хувь нь хүнд өргүүлээд явчихсан. Өдөр бүр дайралддаг хүүхэд нэг л өдөр алга болчихно. “Хаачив” гэхээр “Тийм хүн өргөөд аваад явсан ш дээ” гэнэ. Тэднийг тэр цагаас хойш дахиж хэзээ ч хараагүй. Хэрэв өргөж авсан аав ээж нь үнэхээр дэмжиж тэтгээд, өсгөж хүмүүжүүлсэн бол өдийд гараад ирмээр, байж л баймаар. Тийм биш, ор мөргүй л алга болцгоосон. Солонгос, Америк хүн өргөж авсан гэлцэнэ. Бид шар царайтай бол л Америк хүн гэдэг байв. Есүс гэдэг дамжлагаар их өргөж авцгаадаг байсан.

-Сүмийн шугамаар?

-Тийм. Тэнэмэл хүүхдүүд хаана хамгийн ихээр төвлөрч байна, тэнд ирж хувцас тараана, хоол өгнө. Бид тараалтын хуваарийг ч мэддэг болчихсон, бөөндөө очно.

-Тэнэмэл хүүхдүүд нэг мэдэхэд алга болсон гэлцдэг. Таны туулсан шиг зохиомлоор хэрэг хүлээлгэх байдлаар колонид явуулсан нь элбэг. Харин нөгөө талаар маш ихээр өргөж авсан үйл явдлын цаана хүний наймааны асуудал байсан юм биш биз гэж эргэлзээд эхэлсэн байна?

-Би одоо эргээд харахад тэгж л бодогддог. Тухайн үед асрамжийн газар аймаар олон байсан. Бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг байсан эсэхийг бүү мэд. Гэр хороолол дунд ганц байшин байх жишээтэй. Үнэхээр олон. Тийш хүүхдүүдийг хүчээр барьж аваачдаг байсан. Миний санахын бүртгэлтэй асрамжийн газар Зайсангийн наана нэг, нөгөө нь Амгаланд байдаг байсан. Маш их хүүхэд өргүүлээд алга болохыг бид нүдээр үздэг байсан.

-Тийм учраас ч таныг гадаад хүн өргөж авахад зугтмаар санагдсан болов уу?

-Байж байтал л нэг хүн шууд намайг өргөж авна гэж хэлэхээр ер үнэмшилтэй санагдахгүй байсан. Орчуулагч нь “Энэ хүн чамайг өргөж авч байгаа юм” гэж хэлж байсан л даа. Яах аргагүй миний нас 11 гэдгийг мэдсэн прокурор хүрч ирээд “Та нар алдаа хийсэн байна, үүнийгээ зохицуул” гэж тулгаж байгаа юм, улмаар би суллагдсан. Суллагдаад л би зугтчихсан. Юун өргөж авсан аав. Тэр траума арилахгүй. Хоёр ч удаа би орчуулагч эгчтэй тааралдсан л даа. Зугтаж явсаар сураг тасарсан.

-Үнэхээр сайн хүн ч байсан юм бил үү гэж одоо бодогддог уу?

-Хааяа боддог. Одоо бодоход тэр хүн надад тус болсон. Тэр хүн ирээгүй бол би тэр 10 жилийн ялыг аваад эдлэх л байсан. Намайг бүлэг хулгайн толгойлогч гэж үзээд, хулгайн хэргийн хамгийн дээд зүйл ангиар яллачихсан байсан. Нэг зүйл анги хэлнэ, би ойлгохгүй. Камерынхаа ах нараас асуухаар “Наадах чинь 8-10 жил гэсэн үг” гэж байгаа юм.

Хэн нэгэн араас нэхэж ирвэл сум шиг зугтана

-“Асуусан чинь 8-10 жил гэж хэлэхээр нь би айсан” гээд нулимс цийлэгнэж буй бичлэг тань бий шүү дээ. Ундаа хулгайлсан гэдэг тэр асуудал 2001 онд болсон. Үнэхээр эд зүйлээ алдсан хүмүүсийг дуудаж ирүүлж байгаад, хүчээр хүлээлгэсэн гэж та ярьдаг?

-Би одоо UBS телевиз гэж санадаг. Биднийг зогсоож байгаад бичлэг хийж, “Энэ хүүхдүүд дээрэм хийдэг. Хулгайд юмаа алдсан хүн байвал манай цагдаагийн хэлтэст ирнэ үү” гэдэг мэдээг телевизээр цацсан л даа. Маргааш бил үү, нөгөөдөр нь даваа гараг таарсан, хүмүүс бүр бараа авах гэж байгаа юм шиг дугаарлаад зогсчихсон байсан.  

Тэнд байцаагдаж байхад бидэнд хоол өгөхгүй. Тэнэмэл хүүхдүүдийн маань нэг  л талх оруулж ирж өгнө, бид хувааж иднэ. Баригдах юм бол хурааж аваад зодно. Өдөр бүр хурууны завсар түлхүүр хийгээд эргүүлэхээр арьс зумарч урагддаг. “Машин унуулна аа” гээд л.

-Үүнийг тэгээд цагдаагийн алба хаагч нар үйлдэх үү?

-Тийм. Өдөр бүр “Машин унуулна” гээд тэгж “түлхүүрдэнэ”. Хөхний толгойноос чимхээд, босгож суулгаад л. Ширээн дээр гар тавьж байгаад бороохойдно. Зодуур аймаар байсан. Цагдаа бүр тийм биш ээ. Тэр бол дээрээс өгч буй үүрэг. Үнэхээр зовлон ойлгодог, тусалдаг цагдаа нар зөндөө байсан. Будханд мэтийн характертай тийм байцаагч бол ховор шүү. Зарим цагдаа нар ганц амбаардаад явуулчих жишээтэй. Өнөөдөр өөрийгөө өмөөрөөд байх юм байхгүй л дээ. Бид нарын буруу, ямар зөв сайхан зүйл хийчихсэн биш. Гэхдээ одоо бодоход 11-хэн настай хүүхдэд хэрэг овоолон үүрүүлээд, “Насаа 16 гэж хэлээрэй” гээд л шорон руу явуулчихсан байгаа юм, тэр Будханд гэдэг байцаагч.

-Будханд гэхээр эмэгтэй хүн үү?

-Эмэгтэй хүн. Ямар ч байсан тэр хүн биднийг яллаад цол нэмсэн гэдгийг сайн мэднэ. Бид дараа нь сонсоод ярилцаж байсан.

-Үе үеэрээ нийлсэн хүүхдүүд мэдээж хувь амьдралынхаа талаар ярилцдаг байсан байх. Нийтлэг ижил төстэй нь бүгдээрээ л ээж аав, гэр бүлийн асуудалтай байсан уу?

-80 хувь нь дандаа хойд эцэгтэй. 90 хувь нь нэн ядуу. Ер хойд эцгийн зодуур, хоол ундны хомстол гэдэг л гол шалтгаан нь байсан.

-Тэд аз жаргал гэдэг зүйлийг хаанаас мэдэрдэг байсан бол?

-Зүгээр л гадуур тэнэх бол аз жаргал. Тэгж байж бид өөрсдийнхөөрөө байж чаддаг байсан. Харин гэр бол зүгээр л тамын тогоо. Хэн нэгэн араас нэхэж ирвэл сум шиг зугтана.

-Колониос гараад, өргөж авсан гадаад хүнийхээс зугтаад... Амьдралд арай хөлөө олж, нас биед хүртлээ та юу хийсэн бэ?

-Тэнэмэл амьдрал. Хүмүүс одоо “Ийм сайхан залуу хүн ядаж тэрэг түрэхгүй яасан юм” гэдэг. Ардаа та нар эцэг эхтэй хүмүүс ш дээ. Эцэг эх биш юм гэхэд ах эгч байгаа биз дээ. Та нар өөрсдийнхөө туулсан амьдралаар бидний амьдралыг шүүдэг. Яг бидний амьдралаар амьдраад, та тэрэг түрж чадахгүй. Ажил хийж чадахгүй. Тархинд чинь тийм систем ерөөсөө суудаггүй. Тэгэхгүй, ингэхгүй яасан юм гэлцэх, би үгүй л гэж хэлмээр байдаг. Тэнэмэл хүүхдүүдийн зүрх сэтгэлд тийм юм суудаггүй юм. Биднийг харсан бүр үргэж зугтан, хөөж туудаг. Арчаагүйдээ бид тэгж амьдраагүй байх. Гэхдээ миний үеийн тэнэмэл хүүхдүүдээс олон нь өнөөдөр сайхан амьдарч байгаа. 10-аад хүүхдийг сайн мэднэ. Одоо сайхан гэр бүлтэй болж, ажил хөдөлмөр эрхэлж байна. Бид хааяа нэг уулзахдаа зарим нэгийгээ дурсана, инээлдэнэ, “Бидний үед ийм байсан тэ” гэж харьцуулж ярина. Гэхдээ бид өнгөрсөн цаг үед хэзээ ч буруу өгдөггүй ш дээ. Тухайн үеийн нийгэм гоё л байсан гэж би хэлмээр байдаг.

-Харин та нийгэм илүү дээр байсан гэж хэлээд байх шиг?

-Тийм, толгойтой арчаатай нь л тэр үед сайхан амьдарч байсан байх. Арчаагүй нь бүгдээрээ тэр амьдралдаа живсэн биз. Тэр нийгмээс ямартай ч үр хүүхдээ анхаарч халамжлаад, татаж чангаагаад аваад гарсан гэр бүл зөндөө байна шүү дээ. Бид сайн диктатуртай, хэдий тэнэмэл ч ах захтай, эрэмбэ дараатай, ахмад хүнийг хүндэлдэг л байлаа. Одоо тийм юм үлдээгүй юм биш үү. Одоогийн хүүхдүүд ах зах гэж мэдэх ч үгүй дээ. Амьдралд барагтай л нугарч, хугарахааргүй хаттай хүмүүжсээн, бид нар.

-Эвдэрнэ гэж зүйл байдаг. Хууль бусад тооцогдох зүйлсийг жишимгүй хийдэг болох, буруу замаар нэг мөр явчих гэх мэт. Та тийм замаар орсон уу?

-Хэнд ч захирагдахгүй тэр хүүхдүүд нэгийгээ хөөргөөд л “Тэгж үзье” гэхэд нь “Тэгье” гээд шуурна. Би архичин байсан. Одоо амсаагүй зургаа, долоон жил болж байна. Нэгэндээ уруу татагддаг зүйл зөндөө л. Надад нуух юм алга, би хууль бус юм хийж явсан. Ажил хийж үзсэн. Харуулаас дээшлэхгүй. Барилга дээр ажиллаж үзсэн үү, үзсэн. Багын сэтгэлгээ л яг салдаггүй байсан. Нэгэнт дотор суучихсан балиар зүйл байн байн татаад байдаг юм билээ. Эргээд л нөгөө амьдрал руугаа орчих гээд. Буцаж орлоо, гарлаа. Янз янзын юм хийлээ. Эцэст нь би өөрт байгаа боломжоо л олж харсан. Би яг хэн болох, хэнийг бүтээх вэ гэдгээ л харах хэрэгтэй юм билээ.

Багаасаа тэнэсэн бидний сэтгэлгээ гэдэг зүйл амаргүй ээ

-Арай өөрөөр амьдаръя гэдгийг эрсхэн шийддэг үү, эсвэл энэ үйл явц уу. Хэзээнээс та яг өөртөө шинэчлэл хийсэн бэ?

-2017 он юм байна. Ерөөсөө л больё  гэсэн. Зөв сайхан хүрээлэлд ороод ирэхээр амьдралыг харах өнцөг өөрчлөгддөг юм билээ. Тэр сайхан хүрээлэлд би үлдэхийг хүсвэл өөрчлөгдөх ёстой. Өөртэйгөө л тэмцэх, ярилцах ёстой юм байна. Өөрийгөө хуурах хэрэггүй. “Би чадна. Зүгээр л больчихъё” гэж өөртөө хэлэх хэрэгтэй. Заримдаа кино үзэж суухдаа өөрийгөө олж хараад дүгнэдэг. Олон ч хүнд өөрийгөө засна гэж ам тангараг өгөөд хоосон хоцорч үзсэн дээ.

-Тэр сайхан хүрээлэл гэж та эхнэрээ, хүүхдүүдээ хэлж байна уу?

-Тийм ээ. Эхнэртэй, үр хүүхэдтэй болоод миний амьдралыг харах өнцөг өөрчлөгдсөн. Миний эхнэр, хоёр хүүхдийн маань ээж үнэхээр гайхалтай хүн. Тэр хүний ач гавьяаг би хариулж барахгүй. Түүний ачаар би өдий зэрэгтэй яваа. Хутганы ирэн дээрээс би өөрийгөө татаж авч чадсан.

-Та хоёр яаж танилцсан бэ?

-Тэр их адармаатай (Инээв). Нууцалъя гэж бодож байна.

-Таны талархаж явдаг гол хүн байх нь.

-Тэгэлгүй яах вэ, миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн хүн. Тэр хүн байгаагүй бол би өдийд хаана, юу хийж явах байснаа төсөөлж чадахгүй. Багаасаа тэнэсэн бидний сэтгэлгээ гэдэг зүйл амаргүй ээ. Дандаа буруу талаас сэтгэх янзтай. Зөвөөр сэтгэх тархи хөгжөөгүй юм чинь. Би түүнтэй учирч, гэр бүлтэй болсноос хойш алхам алхмаар өөрчлөгдсөн. Хэсэг би эхнэрийнхээ үгийг нэг чихээрээ оруулж, нөгөө чихээр гаргадаг л байсан. Дараа нь бодно, үр хүүхэд гараад ирэхээр цаанаасаа л бодолд автаж, өөртэйгөө нүүр тулдаг юм билээ. Энэ ганц надаар дуусах амьдрал биш, миний гэр бүлд хамаатай асуудал болж хувирсан.

-Өөр танд талархал илэрхийлмээр санагдаж явдаг, итгэл үзүүлж дэм болсон хүмүүс бий юу?

-Хүмүүс гэхээсээ илүү би шүтлэг яримаар санагдаж байна. Бөө гэдэг шүтлэгт хөл тавиад, буурлуудын сургааль захиас миний сэтгэлд маш далайцтай орж ирсэн. Монгол эр хүн гэж хэн байх ёстой вэ. Ямар зарчим баримтлах юм. Хойшид ер юу хийж, хэрхэн амьдрах ёстой юм гэдгийг би тэндээс олж авсан. Буурлуудынхаа үгийг маш ихээр хүлээн авч, эр хүн болъё гэж шийдсэн. Ер нь би хэлмээр байдаг юм. Монгол эр хүн зарчимтай, жанжин шугам, ноён нуруутай л бай. Одоо эрийн оронцог олон болжээ. Би тийм амьдралаар бол амьдраагүй. Эр хүн бол эр хүн шиг л бай. Бид тэнэмэл, гудамжны байж болно, гол нь шударга бай.

-Ямар тохиолоор та энэ ертөнцөд хөл тавьсан бэ?

-Манай гэр бүлийн хүний талын шүтлэг  юм.

-Эхнэр нь сайн сайхан бүгдийг дагуулж иржээ.

-Тийм. Би ч эхэлж их эргэж буцсан, хүлээн зөвшөөрөхгүй явахдаа алдаж буруутаж байсан л даа. Харин үнэхээр нүдээр харж, гараар барьж мэдрээд би буцалтгүй итгэж үнэмшсэн. Өв удам дэмжиж ирсэн тэнгэртэйгээ байхад монгол хүн ямар ч шавар шавхайн дундаас босоод ирдгийг би биеэрээ мэдэрч туулсан.

-Манай нийгэм эргэж хараад зарим алдаагаа засаад урагшлах ёстой. Танд ямар ч буруу байхгүй гэж хэлэхийг хүсэж байна. Харин та хэн нэгэнд, ямар нэгэн зүйлд буруу өгдөг үү?

-Тэгдэггүй.

-Алдаа гэж үздэггүй гэсэн?

-Би гэм хийсэн үү, хийсэн. Гэмтэн байсан уу, байсан. Байсаар ирсэн үү, байсаар ирсэн. Гэхдээ хүн хэн байсан нь биш хэн болох нь чухал. Манай монголчууд “Энэ тийм л байсан ш дээ” гэж хэлдэг. Үнэн, тэгвэл одоо би хэн бэ? Миний одоо хэн байгаа, хэн болох нь өөр хэн нэгэнд хэрэгтэй биш гэж үү. Би үргэлж зарчмаа, жанжин шугамаа алдахгүй байвал ямар ч үед өөрийгөө аваад явчих юм байна гэдгийг ойлгосон. Би гадаадаар их явсан даа. Эрээн дээр өвөрмонголчуудтай бараа таваар ярьж уулзахад “Будаа оруулж ирээч” гэх мэтээр шал өөр бизнес тулгаж, санал болгодог. “Миний мэдэх юм биш, хил гаалиар нэвтрүүлэх тусдаа ажил” гэж хэлэхээр “Танай Монголын хилээр би салаавч өгөөд л оруулчихна” гэдэг. Эрээний Өвөрмонгол л “Танай хил хил юм уу” гээд даапаалж суудаг. Хаа хамаагүй энэ сэдэв рүү цөмрөөд ч яах вэ, гэхдээ тэнд би ажиллаж хөдөлмөрлөдгийн хувьд олон хударгагүй юм үздэг л дээ.  

-Одоо бид зарим зүйлийг ухамсарласаар байж давтаж болохгүй гэдэг үүднээс та бусдад юуг хэлмээр байна вэ?

-Нэг үеэ бодвол тэнэмэл хүмүүс багасжээ. Тэнэмэл хүүхэд бүр ч бага харагдаж байна. Ямар ч байсан бүр тартагтаа тулчхаагүй бол өнөөдөр гудманд гарахааргүй нийгэм бүрэлдсэн шүү дээ. Би залуусыг битгий ич л гэж хэлмээр байна. Би ичдэг байсан. Ядуу тарчгаар ч юм уу, өнгөрсөн цагаараа битгий ичиж, битгий өөрийгөө дарж амьдар. Хамгийн гол нь хүн бай. Тэгээд л хичээгээд явчих. Ийм амьдрал туулахад бүх зүйлийг үздэг. Харин нэг зөв зам дээрээ гараад зогсоход үзсэн туулсан хатаараа маш амархан алив зүйлийг гарц гаргалгааг олж чаддаг. Боломж их шүү, битгий шантарч, улам бүр уруудаж амьдраарай. Өнөөдөр архи уух нь моод биш болж, ард хоцорсон шүү. Битгий урвагч байгаарай. Монгол хүнд урвагч зан тохирохгүй шүү. Урвагч царайлсан наймаачид их бий. Нэр усыг хэлэлтэй биш. Гуйж гувшиж миний харилцаа тогтоосон үйлдвэрүүдийг заалгаж мэдэж авчхаад маргааш нь тохирооноос буцаж, блоклоод алга болдог. Хамаг мөнгө төгрөгөө мурьчхаад Монголд дэлгүүрээ нээчихсэн л явдаг. Хятадууд биднийг “Та нар нэг нэгнээ л хорлодог ш дээ” гэж дооглодог.

 Монголын маань ард түмэн надад итгэж, энэ том боломжийг гаргаж өглөө. Үүнийг би том хариуцлага гэж хүлээж авч байна. Би одоо урдах замаа төвлөрөн харж, бусдад чадах чинээндээ тусална. Нэгнээсээ л битгий урваарай, битгий урвагч байгаарай гэж хэлмээр байна.

-Өмнө нь таныг цагдаагийн байгууллагаас “Битгий ярилцлага өг” гэх мэтээр дарамталсан гэж сонсож байв. Тийм зүйл байсан уу. Одоо танд ам нээснээр учрах эрсдэл бий юу?

-Ярьчих гэхээр бас болох эсэхийг сайн мэдэхгүй байна. Өнгөрөөчихсөн нь дээр байх. Би олон жил энэ амьдралаар амьдарсны хувьд хаанаас хэн намайг тонгойлгочихож мэдэхийг бас гадарлаж л байна. Үүнийг надад хорссон энгийн нэгэн бол хэзээ ч хийхгүй.

-Бараандаа хэзээ явах вэ?

-Даруйхан явна аа. Олон захиалга орж ирсэн. Ямар чанартай бараа худалдаж чадахаа үзүүлнэ ээ. Цаашид өргөжиж төрөлжих боломж байгаа, харилцаа үүсгэж байсан үйлдвэрүүд бий. Юутай ч чадахаасаа эхлээд тогтоод авъя.

-Яагаад онлайн шопоо "Аминзул" гэж нэрлэсэн бэ?

-Миний охиныг Аминаа, эхнэрийг маань Зулаа гэдэг. Эхнэр маань удахгүй төрнө, бид хоёрт хийх, хичээх зүйл их байна. Хүмүүсийнхээ итгэлийг даруй олж авна. Ярих биш үйлдлээрээ л харуулна гэж бодож байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
39 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 4, 2025 09:06

Тэнгис мундаг ярилцжээ. Маш оновчтой асуулт, ойлгомжтой ярилцлага болжээ.

Энхтуул
Энхтуул
2 сар 4, 2025 09:13

Тийм ээ туулсан амьдр�##� л хүнд хэн болох вэ гэдгийг зааж өгнө шүү дээ 90 онд амьдр�##� тийм л байсан даа

Зочин
Зочин
2 сар 4, 2025 09:29

Tenemel huuhduud huajaa hunii erhten bolson ni olon doo

Буянхишиг
Буянхишиг
2 сар 4, 2025 09:43

Биеэ бодоорой.

Зочин
Зочин
2 сар 4, 2025 09:43

Зовсны эцэст жаргана гэдэг,асар их үнээр олдсон аз жарг�##�аа хайрлаж,хамга�##�аж яваарай дүү минь.гэр бүлтэйгээ аз жарг�##�тай амар амг�##�ан амьдраарай гэж хүсэн ерөөе

Дорнод
Дорнод
2 сар 4, 2025 09:49

Шударга байх гэдэг л гүн шингэжээ. Энэ з�##�ууд “Эх оронч” дод их уншуулмаар ярилцлага бна даа

Зочин
Зочин
2 сар 4, 2025 10:30

Muslim daavuu bish muslin shuu setguulch ee

Зочин
Зочин
2 сар 4, 2025 13:39
Reply to  Зочин

Харин ээ гайхсан шүү. Туркээс бараа зөөдөг болоод муслим гэдэг юм болов уу гэж бодлоо.

Зочин
Зочин
2 сар 4, 2025 10:40

Тэр Бүдханд их зовж үхсэндээ.

Иргэг
Иргэг
2 сар 4, 2025 20:28
Reply to  Зочин

Мөрдөн байцаагч байсан Бүдханд үхээгүй, одоо өмгөөлөгч хийж байгаа

Нам бус харьяат энгийн хүн
Нам бус харьяат энгийн хүн
2 сар 4, 2025 14:12
Reply to  Зочин

Муу үг муу үйл хүзүү орооно гэж энэ дээ. З�##�уудаа амжилт хүсье. Бидний үе бна

Зочин
Зочин
2 сар 4, 2025 11:23
Reply to  Зочин

тэр т�##�аар яриач яг ямар хүн байсан болдоо гэж бодож байлаа

ЗзЗззочиночинз
ЗзЗззочиночинз
2 сар 4, 2025 23:04
Reply to  Зочин

Тэр яБүдханд гэгч байцаагч эх хүн мөн үү.11 настай хүүхдийг тэгж зовоож тарчлааж бг.Одоо ач зээ үр хүүхэд гэж бг бол уу

Зочин
Зочин
3 сар 15, 2025 11:06

Тэр Будханд цол ахиад, а лба өндөрсөөд л явж бгаа
Манай Цагдаагийн байгууллага чинь ийм л систем шүү дээ, яг Оросын хуулбар.
Өнөөдөр Монгол Улс цагдаагаа Орост сургуульд яв уулж бэлтгэж бна, баахан зоддог нүддэг, хүн гүтгэд эг, хэрэг тохдог цагдаа л гарч ирнээ гэсэн үг шүү дээ....,.

Зочин
Зочин
2 сар 4, 2025 10:46

Амжилт, аз жарг�##�ыг хүсье.

Хулгайч сда
Хулгайч сда
2 сар 4, 2025 11:16

вьетнамд хулгай шааж байгаад баригдсан л байсан.
Хулгай шаамаар байв�##� ядаж аял�##� жуулчл�##�аар явдаггүй газар хийлдээ бэ�####�а Хонгконг Макао Монголчуудыг үзэхээ байчихсан.
Одоо адгийн вьетнам, тайланд бас оруулахаа болих юм байна л даа гөлөг2

зочинзочин
зочинзочин
2 сар 4, 2025 12:30

Будханд уншаад юу бодож байгаа бол хүний үрсийн амьдр�##�ыг яаж там болгож чадсанаа үхлийн ирмэг дээр очоод ойлгоно доо

Иргэн
Иргэн
2 сар 5, 2025 10:25

Бүдханд одоо ч цайчихаа биз дээ. Үүнийг тоож ч уншихгүй байх. Үйлийн үр ха�##�га андуурдаггүй гэдэг хэлц үг байдаг даа

тогтох
тогтох
2 сар 4, 2025 12:43

Энэ чинь харин уншчихмаар ярилцлага болжээ з�##�ууд амжилт хүсье

Зочин
Зочин
2 сар 4, 2025 13:03

1920 онд ядуу байж гэхдээ маш сайн хүн чанар байж. 1960 онд ядуувтар байж хүн чанар сайн байж. 1990 онд ядуу байж хүн чанар гайгүй байж. 2020 онд дэлхий даахгүй хулгайч баячууд хүн амын 10 хувь буюу 350000 болж гайгүй сайн амьдарч байгаа нь 60 хувь буюу 1800000 ядуу маш ядуу 30 - 40 хувь буюу 1200000 орчим гэвч хүн чанар бараг устаж үгүй болсон. Бүгдээрээ хар амиа бодож шулаачин мөлжөгч өмхийрсөн жүжигчин бэртэгчин болсон.

Нэргүй
Нэргүй
2 сар 4, 2025 13:20

Амжилт хүсье сайн сайхан бүхний дээдийг хүсье хичээгээд байгаарай з�##�уу минь бүх юм сайхан болно гэр бүлд нь аз жарг�##� хүсье чи чаднаа

Зочин
Зочин
2 сар 4, 2025 13:37

Тэр үед цагдаа нар бас арай л байж дээ. Хамгийн туслах ёстой хүмүүс нь байхад хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дооглож тохуурхдаг эмч шиг байсан байна. Хамгийн ойлгох ёстой, хуулиар хамга�##�ж чадах ёстой хүмүүс нь байхад баримтгүйгээр насанд хүрээгүй хүн хорьчихсон. Асран хамга�##�агчгүй байца�##�т авчихсан. Зодсон хүүхдийн биед х�##�даад. тэр БУДХАНД нь одоо юу хийж явдаг бол ? Арай цагдаад хэвээр байгаа биш биз

Зочин
Зочин
2 сар 4, 2025 14:22

Hulgaich bol hulgaichaara, bro vietnamd hulgai shaana tgd odo uruvduulj bgd l dahiad shaah bhda, ali deer l zasrah bsin odo gj bhgu

Battushig
Battushig
2 сар 4, 2025 15:13

Hunii naimaanii zolios bolson bh

Monhbaatar
Monhbaatar
2 сар 4, 2025 15:20

яаааая шууд нүдэнд харагдаж байна, 2000аад оны монгол улс, улаанбаатар бол хүүхэд хүчирхийлэл ярг�##��##�ын газар л бсан санагддаг, нүдэнд нулимс дүүрч байна. Одоо ч гэсэн хэцүү дээ, нийгэмд дундаж давхарга тогтож бүрэлдтэл хүн амын өсөлтийг зогсоомоор санагдах ллрын ороооооон , мундаг сэтгүүлчдээ баярл�##�аа. nostalgic reminder блаа , дараа дүүтэй уулзаж уунаа

Даваасүрэн
Даваасүрэн
2 сар 4, 2025 15:59

Гайх�##�тай Монгол эр хүн чамд амжилт аз жарг�##� хүсье.

Зочин
Зочин
2 сар 4, 2025 17:32

YouTube дээрх ярилцлага олж үзмээр байна?

Зочин
Зочин
2 сар 4, 2025 17:35

Алга болоогүй байх. Бүгд л ийш тийш үрчлэгдээд явсан. Чам шиг зугтаагаагүй байх. Аз таараад сайхан айл таарсан бол одоо монгол хэл ч мэдэхгүй гадаад хүмүүс болцгоосон байгаа !

Зочин.
Зочин.
2 сар 4, 2025 17:47

Тэр Будханд одоо байгаа боловуу.уучл�##� хүсэх хэрэгтэй байх.үүнийг уншиж байгаа боловуу.хүүхдүүд нь.

Zochin
Zochin
2 сар 4, 2025 19:07

Sayahan Thailandad barigdsan hulgaichdiin dund ner n baisan. Humsalsaar hunsalsaar hulgaich gedeg ug baidag daa. Shudarga zan gedeg hulgailahgui baihiig bas heldeg shuu

Zochin
Zochin
2 сар 4, 2025 19:08
Reply to  Zochin

Vietnamd yum bna

Зочин
Зочин
2 сар 4, 2025 21:30

Хүнийг �##�даа оноотой нь хайр�##�сан эхнэр нь ямар сайхан хатан ухаантай бүсгүй бэ.Гэр бүлд нь эрүүл энх сайхан бүхнийг хүсье

Үнэн
Үнэн
2 сар 4, 2025 21:49

Вьeтнамд монголчууд бүлэг хулгай хийгээд баригдсан гээд энэ з�##�уугийн зураг байна гээд face дээр байна даа.

ssdc
ssdc
2 сар 4, 2025 23:09

hulgaich hezeech zasrahgv

Зочин
Зочин
2 сар 5, 2025 08:51

Энэ з�##�уугын ярьсан болгоныг уншсан бол бид дахин нэг байцаагч болж өнгөрсөн амьдр�##�ыг нь шүүх эрх бидэнд байхгүй ээ! Харин бид энэ з�##�ууд урам зориг, чи чадна, чамд Монгол хүмүүс бид итгэж байна амьдр�##� баялаг сайхан шүү дэ гэдгээр хандах нь зөв шүү. Хэн нэгэн битгий баттай биш зүйлээр харлуулж, мэдэмхийрч бичээрэй. Дэм дэмэндээ амьдах сайхан шүү дэ.

Зочин
Зочин
2 сар 5, 2025 13:54

Гадаад улсын хооронд гахайтай хувцас зөөсөн ч гэх шиг гадаадад гараад монголчуудыг хулгайч нэртэй болтол нь хулгай хийж ирчихээд. Та нар шиг хулгайч нар хэзээ ч өмхийгөө тавьдаггүй туршлагаасаа мэдэх юм бна

Зочин
Зочин
2 сар 5, 2025 20:03
Reply to  Зочин

Одоо яахав дээ. Монголын харгис нийгмийн бий болгосон жаахан хүү амьд үлдхийн тулд тэмцэж байна. Ингэхээс ч яахав. Энэ хүү ч бас амьдрах эрхтэй биз дээ!

Зочин
Зочин
2 сар 5, 2025 14:21

Ямар сайхан ярилцлага болоо вэ

Зочин
Зочин
2 сар 6, 2025 18:23

Тэр гайтай үйл явд�##� намайг өдий зэрэгт аваачсан л гэж харах дуртай. Ene chini l zuv shuudee. Hun uuriinhuu yaj amidarhiig uuruul mdne

Холбоотой мэдээ

Back to top button