НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Захаар үйлчлүүлэх иргэдийн хөл татарч, наймаачид туйлдаж байна

Монгол түмний өв соёл, уламжлалын охь болсон Цагаан сар айсуй. Хэдийгээр коронавирусийн халдварын улмаас Цагаан сар тэмдэглэхгүй байх зарлиг Ерөнхийлөгч гаргасан ч монголчууд гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэнэ. Иргэд дор бүрнээ сар шинэдээ бэлдэн, тавгийн идээ, гоёлын дээлээ зэхсээр.

Зах, худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэд цөөн байгаагаас шалтгаалан наймаачид хүнд байдалд орсныг худалдаачид учирлаж буй. Тиймээс бид нөхцөл байдал ямар байгааг “Нарантуул” зах, “Мишээл экспо” төвийн Цагаан сарын үзэсгэлэн худалдаанаас сурвалжилга бэлтгэлээ.

Биднийг өчигдөр 16.00 цагийн орчимд очиход Нарантуул захын дээл зардаг лангуунууд эл хуль байв. Энд, тэнд наймаачид хоёр, гурваараа бөөгнөрөн, гайхаш алдран зогсоно. “Бараа зарагддаггүй. Зээлээ төлөх хугацаа дөхөөд байдаг. Яана даа” гэх хүн олон байв. Зарим нь хэд гурваараа нийлэн хөзөр тоглоно. Үйлчлүүлэгч үгүй үед өөр юу ч хийх билээ дээ. Дэмий жаахан байж байгаад бараагаа эргэнэ, буцаад очно. Тэнд наймаачдаас өөр хүн нүдний гэм байв. Үнэндээ өмнөх жилүүдэд ачаалал ямар их байсныг тэд учирласан. “Коронавирус гээд иргэдийг хэтэрхий их айлгачихлаа. Цагаан сар тэмдэглэхгүй гэснээс болж бидний борлуулалт буурсан” гэх худалдаачин цөөнгүй байв.

ӨНӨӨДӨР ГАНЦ Ч ДЭЭЛ ЗАРАГДСАНГҮЙ

Түрүүтэй гутал өмсөн, малгайгаа духдуулан тавьсан нэгэн худалдаачин гүн бодолд дарагдан зогсоно. Ардаа эгнүүлэн дэлгэсэн дээлнүүдийнхээ цасыг зөөлөн гөвснөө “Өнөөдөр бас л...” гээд дуугаа хураав. “Нарантуул” захад сүүлийн долоон жил дээл зарж буй түүнийг Г.Нарангэрэл гэдэг. Дээл нь зарагдахгүй цөхрөнгөө баран зогсож байгаа нь энэ. Тэрбээр энэ жил Цагаан сараар худалдахаар оёдолчноор 100 дээл урлуулжээ. Наймаагаа өргөжүүлэх бас бус шалтгаанаар банк бус санхүүгийн байгууллагаас 30 сая төгрөгийн зээл авч. Гэтэл өнөө жил коронавирусийн халдвараас шалтгаалаад ч тэр үү дээлний борлуулалт эрс мууджээ. Зарим өдөр ганц ч дээл зарагдахгүй байгааг учирласан түүнтэй цөөн хором ярилцав.

-Иргэдийн худалдан авалт өмнөх жилүүдтэй харьцуулахад ямар байна вэ?

-Өө, ёстой жишихийн аргагүй тааруу байна. Яадаг юм байгаа юм бүү мэд. Би жилийн жилд 100-150 дээл оёдолчноор хийлгээд зардаг. Цагаан сараас өмнө борлуулаад ямар ч байсан зээлээ дарчихдаг юм. Энэ жил ч бас тэгэх санаатай өмнөхөөсөө олон дээл оёулсан чинь ёстой баларч сууна. Ийм юм болно гэж үнэндээ санасангүй. Хамаг юм энэ айхтар вирусийн халдвараас боллоо. Монгол Улсад коронавирусийн халдвар илрээгүй байхад сүржигнэсээр байгаад иргэдийг айлгачихлаа. Цагаан сар тэмдэглэхгүй гэсэн нь худалдан авалтад их нөлөөлсөн. Наймаачдад хүнд цохилт болж байна.

-Өдөрт ер нь хэдэн дээл зарж байна вэ?

-Өнөөдөр ганц ч дээл зарагдсангүй. Аргагүйн эрхэнд үнийг нь хямдруулаад өгдөг. Уржигдар даваа гариг байсан шүү дээ. Долоо хоногийн эхний өдөр ачаалалтай байх болов уу гэж бодсон. Гэтэл яг өмнөх шигээ байсан. Зах тарахын өмнөхөн хүүхдийн ганцхан дээл зарагдсан. Бусад өдөр ч бас адилхан. Ер нь иргэдийн худалдан авалт  иймэрхүү л байна. Хүйтэнд өдөржингөө зогсох ямар олиг байх вэ. Одоо ч бүр дасчихаж. Гэхдээ хүн болсон хойно даарч, хэцүү байлгүй яах вэ. Нээрэн өнөөдөр Ерөнхийлөгч Цагаан сар тэмдэглэхгүй байх зарлиг гаргасан гэсэн. Хүмүүс захын үйл ажиллагааг хаахаар хэлэлцэж байгаа гэх юм. Үнэн үү?

-Цагаан сарын үзэсгэлэн худалдаануудыг хориглосон. Захын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлнэ гэсэн.

-Ашгүй дээ. Захыг хаавал худалдаачид бүр баларна. Манай эндхийн наймаачид буруу ойлгосон юм байна. Наагуур чинь дүүрэн сандарсан худалдаачид байгаа.

-Та зээлтэй юү?

-Зээлтэй. Энд зээлгүй наймаачин нэг ч байхгүй. Энэ жил дээл оёулах, бизнесээ өргөсгөхийн тулд банк бус санхүүгийн байгууллагаас 30сая төгрөгийн зээл авсан. Тэд “Дээл нь зарагдахгүй байгаа юм байна. Зээлээ дараа сараас төлөөрэй, хүүг нь багасгая” гэж намайг өрөвдөхгүй шүү дээ. Сар бүр л авах ёстой мөнгөө авна.

-Зарим өдөр дээл зарагдахгүй байгаа гэлээ. Тэгэхээр зээлээ хэрхэн төлж байгаа вэ?

-Наадах чинь л ёстой асуудал болоод байна. Нарантуулын гэлтгүй бусад захын худалдаачид Цагаан сараар л хэдэн төгрөгний ашиг олдог, өрөө дардаг, зээлээ төлдөг. Хамгийн ачаалалтай, боломжийн үе байхгүй юу. Гэтэл өнөө жил ийм юм болчихлоо. Өнгөрсөн сард машинаа барьцаанд тавьж байгаад зээлээ төлсөн. Энэ сарынхыг яаж төлдөг юм бүү мэд. Аргаа бараад, яах учраа олохгүй сууна.

-Цагаан сар болоход нэлээд хэдэн хоног дутуу байна. Алдагдлаа нөхөх, зээлээ төлөх хэмжээнд дээлээ борлуулж амжих уу?

-Энэ янзаараа яасан ч амжихгүй. Монгол хүн байна даа Цагаан сар тэмдэглэнэ. Зээлээ яая гэж байгаа надад сар шинэдээ бэлтгэх мөнгө юу байх вэ. Зах, худалдааны төвийг л битгий хаачихаасай. Тэгвэл ёстой бүр баларна. Одоо ийм байгаа юм чинь улам хүнд байдалд орно шүү дээ.

Г.ДОЛЖИН: ЗЭЭЛЭЭ ЯАЖ ТӨЛӨХ ВЭ ГЭЖ БОДОХООР ШӨНӨ НОЙР ХҮРДЭГГҮЙ

Түүнтэй олон худалдаачин санал нийлж буйгаа илэрхийлж, хүнд байдалд ороод буйгаа учирласан юм. Тэдний нэг нь Г.Должин. Тэрбээр энэ жил нөхрийнхөө хамт хоёр лангуу түрээслэн дээл зарж байгаа гэнэ.

-Танай борлуулалт хэр байна вэ?

-Ёстой тааруу. Коронавирусийн халдвар Уханьд гарлаа, Цагаан сараар нутгийн золголтыг хориглолоо гэснээс хойш дээлний борлуулалт эрс муудсан. Үйлчлүүлэгчдийн хөл ч эрс татарсан. За, тэгээд өнөөдөр Цагаан сар тэмдэглэхгүй байх зарлиг Ерөнхийлөгч гаргалаа. Одоо бүр хүнд байдалд орох байх.

-Коронавирус Монголд орж ирэхгүй, иргэдэд халдахгүй гэх баталгаа байхгүй. Тэгэхээр урьдчилан сэргийлэх нь юу юунаас илүү чухал л даа.

-Тийм ээ. Тэрийг би огт үгүйсгэхгүй. Шуурхай арга хэмжээ авч, нямбай ажиллаж байгаа төр засагтаа талархалгүй яах вэ. Тэдний хөдөлмөрийг үгүйсгэж болохгүй. Хэрвээ төр засгаас ийм арга хэмжээ авахгүй бол дараа нь “Улсаас юу ч хийгээгүйн улмаас хүнд байдалд орлоо” гэж иргэд шүүмжилнэ шүү дээ.

Гэхдээ би нэг юмыг гайхаж байна. Хилийн хориг тавьж, хязгаарлалт тогтоосноос хойш Монгол руу Хятадын 442 иргэн орж ирсэн гэж ЭМЯ-наас мэдэгдсэн. Энэ чинь юу гэсэн үг вэ. Тэднийг хүндэтгэх шалтгааны улмаас Монголын хилээр оруулсан гэнэ лээ. Иргэдийн амь нас тэгээд хүндэтгэх шалтгаан биш юм уу.

-Энэ жил хэдэн дээл оёулсан бэ?

-Би өөрөө оёсон. Дээлний материалаа худалдаж аваад, хоёр хүнтэй хамт 300 дээл урласан юм.  Тэдэнд мэдээж хөлсийг нь өгсөн. Одоо 50-иад л дээр зарагдаад байна. Цагаан сараар дээлнүүдээ заран, зээлээ төлөөд сайхан амьдарна гээд л төлөвлөсөн юм сан. Ийм юм болно гэж даанч санасангүй. Нөхөр бид хоёр энэ жил анх удаа дээл худалдаалж байна. Таньдаг наймаачид “Залуу хүмүүс зүгээр суугаад яах вэ. Хөдөлмөрлө. Цагаан сараар дээл зарах их зүгээр” гэж зөвлөсөн. Түүнийх нь дагуу нөхөртэйгөө хамт дээл худалдаж байгаа маань энэ.

Худалдан авалт муу байгаа болохоор цөхөрсөндөө дээлнийхээ үнийг бүр буулгадаг. Тэгээд ч борлогдохгүй байна. Нэг хүүхдийн дээлнээс зургаан мянган төгрөгийн ашиг олдог. Хүмүүс хямдруулчих гэхээр нь хоёр мянган төгрөг татдаг. Хүйтэнд, гадаа өдөржингөө зогсоод дөрвөн мянган төгрөгийн ашиг харж байна гээд бод л доо.

-Сая та зээлтэй гэлээ. Худалдан авалт муутай үед зээлээ хэрхэн төлж байгаа вэ?

-Бид хоёр “Голомт” банкнаас зээл авсан. Зээлээ сар бүр хугацааг нь хэтрүүлэхгүй төлөх юм сан гэж хичээдэг. Өнгөрсөн сард яалт ч үгүй санхүүгийн асуудалд ороод хоёр хоног хэтрүүлсэн. Эдийн засагч нь сануулж байна лээ. Найзаасаа зээл авч байгаад төлсөн юм. Нөхөр маань өөр ажил хийж байсан бол бас аргатай шүү дээ. Бид хоёрын санхүү дээлний борлуулалтаас хараат болчихож байгаа байхгүй юу. Олон дээл зарвал мөнгөтэй болно. Дээл зарагдахгүй бол тэгээд санхүүгийн хүнд байдалд орно.

Бид хоёрын нэг нь өөр ажил хийж байсан бол цалингаараа зээлээ төлчихье гэх сэн. Гэтэл тэгэх сонголт бид хоёрт байхгүй. За, өнөөдөр дээл борлогдох байх гэсэн горьдлого тээн өдөр бүр ажилдаа ирдэг. Барааныхаа дэргэд дэргэд үргэлж байж байхаас өөр аргагүй. Тэгэхээр өөр ажил хийх боломж алга. Түрүүн энүүгээр “Захыг хаахаар болж” гээд баахан шуугисан. Ёстой дотор харанхуйлаад явчихсан шүү. “Яана аа” л гэж бодсон. Тэгсэн чинь ашгүй захыг хаагаагүй юм байна. Цагаан сар болтол ямар ч байсан дээлээ тууштай зарна. Борлогдох байх гэж найдаад л зогсож байна. Өөр яах ч билээ дээ.

ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОЛОО

Дээлний борлуулалт иймэрхүү байна. Бид цагаан идээний борлуулалт ямар байгааг сонирхлоо. Бидний очсон газар “Мишээл экспо” дахь цагаан сарын үзэсгэлэн худалдаа. Тэнд цөөнгүй аймгийн малчид Улаанбаатарыг зорин ирж, цагаан идээгээ борлуулж байв. Тэд цөрөмөө 12000-16000, хэвийн ааруулаа 16000-20000, хуруудаа 15 000, сүүн ааруулаа 20000-25000 төгрөгөөр худалдаалж байв.

Мөн аарц 5000, өрөм 10 000-18000, зөөхий 11 000-15 000, шар тос 18 000, ээзгий 12 000, сарлагийн сүү 4000 төгрөгийн үнэтэй байлаа. “Өнөөдөр ерөнхийлөгч Цагаан сарын үзэсгэлэн худалдааг хориглох зарлиг гаргалаа. Цагаан идээгээ олигтой зарж амжаагүй, одоо яана аа” гэж санаа нь зовсон малчин олон байв. Тэдний төлөөл болох малчин Л.Ганболдтой ярилцлаа.

Л.ГАНБОЛД: БҮР ЗАРАГДАХГҮЙ БОЛ БАРААГААР Ч БОЛТУГАЙ СОЛИОД НУТАГ БУЦНА

-Та аль нутгаас ирсэн бэ?

-Булганаас. Энд цагаан идээгээ худалдаад долоо хонож байна. Цагаан сарын үзэсгэлэн худалдааг хориглохоор болсон гэж өнөөдөр дууллаа. Ах нь үнэндээ цагаан идээгээ олигтой зарж амжаагүй. Худалдан авагч цөөхөн байгаа болохоор цагаан идээ зарагдахгүй байна. Хүмүүс амсаж үзээд “Амттай байна. Сайхан ааруул байна. Хаанахынх вэ” гэдэг. Тэгсэн мөртлөө худалдаж авахгүй, үзээд л яваад байх юм. Би нутгаасаа 30 кг ааруул, 20 кг өрөмтэй ирсэн.

-Малынх нь буян уу, эсвэл малчдаас худалдаж авсан уу?

-Зунжингаа малаа саан, бас бусдаас худалдаж аваад цуглуулсан юм. Энд хэдэн төгрөг болгох санаатай ирсэн маань энэ. Ноолуур гарахаар өгье гээд хүнээс таван сая төгрөг зээлчихсэн. Тэрийгээ уг нь цагаан идээнийхээ ашгаар төлчихье гэж бодсон юм. Одоо ч худлаа боллоо л доо.

-Цагаан сарын үзэсгэлэн худалдааг хориглосон болохоор энд үргэлжүүлэн борлуулах боломжгүй боллоо. Одоо та яах вэ?

-Харин ээ. Яг албан ёсоор тийм зарлиг гарсан бол дагаж мөрдөхөөс өөр аргагүй. Яах учраа одоогоор олоогүй байна.

-Худалдааны төвүүдэд борлуулах боломжтой. Энэ талаар хөөцөлдөж үзсэн үү?

-Улаанбаатарт ирснээсээ хойш тэгэх санаатай хөөцөлдөж байна. Хэд хэдэн худалдааны төвөөр ороход “Өмнөхөө яаж худалдах вэ гэж сууна” гээд халгаагаагүй. Бүр болохгүй бол бараагаар ч болтугай солиод нутаг буцна даа. Цагаан сар юу юугүй боллоо. Гэртээ хариад сар шинэдээ бэлдэнэ, ажил их бий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
55 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-02-13 09:02

Заа туйлдаад юу ш�##�ьдгийн бэ. Эрүүл энх л байв�##� бусад зүйл яадгийн бэ. Засгийн газраас банкны хүүний т�##�аар арга хэмжээ авч байгаам бишүү. Тах�##� тархв�##� бүгд л сүйрнэ шүү дээ. Ѳвчниц тарх�##�т намдт�##� манайхан элдэв ш�##�тгаан тоочиж, хүний тѳлѳѳ амьдарч байгаа юм шиг байлгүй тэвчээртэй байцгаая л даа.
Манай монголчууд тэвчээртэй хүчтэй Ард түмэн шүү дээ. Үр хүүхдийнхээ тѳлѳѳ ѳвчний эсрэг л сэргийлцгээе л дээ.

Иргэн
Иргэн
2020-02-13 09:25

Үйлчлүүлэгч байхгүй хүн юм авахгүй бол ямар байна Зарим наймаачид юмны үнэ дэндүү нэмдэг ард түмэн дэндүү үнэ нэмсэн зүйлыг авахгүй байв�##� үнэ нь бууна гэдгийг вирус харуулах нь дээ

Mmm
Mmm
2020-02-15 00:06
Reply to  Иргэн

Yaag unen...une asuuhaar hozor togolood dugarch yadaad yarvalzaad bdgshde...tged naad hozoriig chin uidaga gargaj togolodguimaa hedenzuugaar ni taviaad togloj bgaa yuun zovlon...neg jil tsagaan sariig onjihod ene humuus bur uhehgeed bhima belden beldene l geed bhin ur huuhdudee bodood bolgoomjtoi bsan ni deeree...hadaltai tortei mongotei uls ornuudene virusiig diilehgui bhd manaid orood irvel yostoi balarna

zochin
zochin
2020-02-13 23:18
Reply to  Иргэн

Зарим нь нээх их зантай юм асуухаар хариулахгүй Ертөнцөд бхгүй юм зараад бгаа аятай Энд тэндхийн хямдхан хор аваад дамлаж байгаагаа мэдэхгүй хөгийн ацнууд бас бна бна

Зочин
Зочин
2020-02-14 12:12
Reply to  zochin

Тххх. Юм асуухаар дуугарч ядаад л тэнэгтээд байдаг. Худ�##�дан авагч ямар хүчтэй вээ гэдгийг ойлгож авцгаа. Эргүүнүүдээ. Хэдэн хужаагийн хог тавьчаад нээх их зантай хачин юмнууд. Эндээс сургамж авах байх гэж найдаж байна.

Яг зөв
Яг зөв
2020-02-13 22:32
Reply to  Иргэн

Худ�##�дан авагчгүй бол хэн ч биш гэдгээ мэдэж авцгааг. Зах зээлийн хууль. Наймаачид ч арай дэндүү шүү. Юмныхаа үнийг нэмэхээс буулгаж мэддэггүй. Адилхан амьдрах гэж ядаж бгаа хүмүүс захаар үйлчлүүлдэг. Баячууд нь захаар шагайх ч үгүй.

Admin
Admin
2020-02-13 20:30
Reply to  Иргэн

Yag unen.Oorsdiin erx ashgaa bodood amandaa bagtsan unee heldeg

Хэхэ
Хэхэ
2020-02-13 09:41

Ямар уянгын бичиж вэ--" М�##�гайгаа духдуулан тавьсан захын наймаачин гүн бодолд дарагдан зогсоно". Ямар үйлдвэрлэл, улс оронд хэрэгтэй бизнес эрхэлж хүн ц�##�инжуулж байгаа биш наадуулд чинь толгойгоо ажиллуулах өчүүхэн ч ш�##�тгаан байхгүйшт, орой очиж авгайгаа гөвөх, нөхөртөө гөвүүлэхээс өөр толгой нь ажилдаг юм уу

Зочин
Зочин
2020-02-14 12:15
Reply to  Хэхэ

Тэгээд хэдэн дамын наймаачдыг зээлийг төлөхийн тулд очиж юм авах ёстой юм байхоо. Энд бичсэнээр бол. Яаж амьд үлдэх вэ тэмцэж байхад.

Зочин
Зочин
2020-02-13 15:15
Reply to  Хэхэ

Ardn ar gern baijil bgashde hoorhi heden hvvhedn hooltoi hoolgvi hetsvvl honj bgash d ymr muuhai heldin oor tolgoin ajillah bish gj adilhan amidrah gd hicheej l bgaash d cham metiin archaagv amia hicheesen ymnuud vhvvl taarna

Зочин
Зочин
2020-02-13 09:59

Онлайн худ�##�даа хий бүгдээрээ.

Зочин сэтгэгдэл
Зочин сэтгэгдэл
2020-02-13 10:00

Онлайн худ�##�даа хий бүгдээрээ.

Zochin
Zochin
2020-02-13 10:17

Ugasa vnen shvvdee hetsvv baidald bga hvmvvs zahin naimaachdiig bayn tansag gj boddog ym shig bgan tgj bodoj ywsan ve ch bas nadad bii shvv nohor maani naimaa hiideg bolsnoos hoish ih ch ym oilgoson doo. Jiliin 4 ulirald ali ch tsag ved bvgd l ajilaj hodolmorloj bdag. Ger bvlee tejeene, or zeelee tolno. Ystoi l neg ymnas 5,6 myngan togni ashig hardag.Ymar hvnd nohtsold ajildagig ta nar medehvv!!! Medehgvi baij naimaachdig muulahaa l bolichoh ted ch bas amidralaa awj ywaa hvmvvs bi ch bas ta nar shig iim aharhan bodloor boddog l bailaa hvn bolgonii zam dardan shuluun bdaggvi ym shvv

Зочин
Зочин
2020-02-14 12:17
Reply to  Zochin

Тэгээд одоо ямар бидний төлөө наймаа хийж байгаа биш. Өөрийнхөө хар толгойны төлөө л биздээ

ах ламаас
ах ламаас
2020-02-13 10:17

Цагаан эдээнийхээ үнийг буулга тэгвэл хүмүүс цагаан сар гэхгүйгээр өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэхээр авна шүү дээ Арай л үнэтэй байна шүү ченжүүдээ

Zoloo
Zoloo
2020-02-15 12:21

Yag unen hurdan zarj borluulii gej bha bol unee buulga iim unetei bhad chin yaj avahav de

зочин
зочин
2020-02-14 20:33

цагаан идээ арай л үнэтэй бх юм.Үнэ гайгүй бол өдөр тутамд авна шүү дээ.

Яг зөв
Яг зөв
2020-02-13 22:34

1 кг ааруул 1кг чихэрнээс хэд дахин үнэтэй бхад бид яаж авах вэ дээ. Уул нь хүн орж ирэхэд чихэр биш ааруул идээндээ тавимаар бх юм.

Зочин
Зочин
2020-02-14 23:46
Reply to  Яг зөв

Хөдөөнийхнөөс хямдхан аваад 2 нуг�##�ж зараад бас аарц энэ тэрд нь элдэв зүйл хольж хутгаж завааруулаад байгаа наймаачид нэг удаадаа �##�дагд�##� хүлээхэд гэмгүй.

Зочин
Зочин
2020-02-13 11:03

Юү яриад, юү сурв�##�жлаад байгаа юм бэ? Юүн цагаан сар вэ? Цагаан сар болохоос бараг л сар гарны өмнө байд�##� их хүнд болж ирсэнийг харсаар, дуулсаар, мэдсээр байж хэн их хэмжээний зээл авч, баахан бараа бүтээгдэхүүн болго гэсэн юм бэ? Жоохон сэтгэдэг баймаар юм. Ашиг харж явдаг энэ хүмүүс коронавирусыг хүүхдийг тоглоом гэж бодоод байгаа юм уу? Ёстой уучлаарай, мэдсээр байж ийм хүнд асууд�##�д орж байгаа бол наадахь чинь таны асууд�##�. Энэ тах�##� шиг вирус бараг 1 тэрбүм хүнд х�##�дварлах магадл�##�тай гэсэн эрдэмтэн, эмч нарын таамаг гараад байна. Өдрийн хоолтойгоо байв�##� дээдийн заяа гэж бодох үе айгүйтвэл ирэх гээд байна, цаана чинь. Ийм асуудлыг сурв�##�жилж, асууд�##� болгож байгаа энэ сурв�##�жлагч нар ч гэсэн дүүрчихсэн амьтад юмаа. Үхэх сэхэх дээрээ тулах гээд байнаа, хүмүүс ээ.

Зочин
Зочин
2020-02-13 21:52
Reply to  Зочин

chi bitii huts

Zochin
Zochin
2020-02-13 15:52
Reply to  Зочин

Harin tiimee ene humuus arai l yariad bna uu, eruul bval bysad ni bolno shtee,

zochin
zochin
2020-02-13 15:03

Naimaachid mongo olox oor arga zam l xaij de. Naimaachid xezuu bn gd obchin tusaxuu.

үнэн
үнэн
2020-02-13 15:30

Эрүүл л байв�##� бусад нь болноо хө , ирэх жилийн цагаан сараар сайхан найма�##�цаарай

zo chin
zo chin
2020-02-14 15:57
Reply to  үнэн

Ali ch ymar ch biznes hiideg bailaa geed bugd l banking zeeltei .Zeelgui hun olood ir gwl ta haanaas ch olohgvi shuu dee Negent koronoo geed bga blhr zah hudaldaanii towuudiig haawal bankuud iin zeel iig ch gsn tsartsaaldaa.Bank yaahlaaraa yu ch bolj bsn ajil n urgeljilj bh estoi yumb.DAWARTSAN NEEREE

zochin
zochin
2020-02-13 15:37

Hytadiin tuluu zutgedeg.hog oruulj irj nugaljzardag humuus uhaarah heregtei. Yaj uildverleh vee gej bodoj setgeh l heregtei dee

Meme
Meme
2020-02-13 17:03

Online, facebook deer saihan zaraa tavaid hurgeltiin hun hulsulchuul doroo zaragdana daa

Buu amia nod
Buu amia nod
2020-02-13 20:24

Za yun surtei ym zahiihan shig mongotei hun mongold haana bna.Huviin surguulid surdag ihenh huuhduud zahin naimaachidiinh l bdg shde.Bodlogo bolood ch gh shig uuriin aminaas iluu busdiig bodoh tsag ireed bna

Хххх
Хххх
2020-02-13 20:49

За тэр цагаан идээний үнэ ээ буулгаа хатсан ааруул 15-20 гээл шун�##�таад байдаг.Хүн ц�##�инжуулдаг хүмүүс л хэцүү.Наад дээл хувцас чинь муудчих биш

Зочин
Зочин
2020-02-13 22:37

Өвчин гараагүй гэсэн юм яриад өөрсдийн барааг л зарахыг бодож бна эдгээр хүмүүс. Албан ёсоор батлагдаагүй ч вирус тээсэн хүмүүс урагшаа явж бараа дардаг эдний дунд бхыг хэн ч үгүйсгэхгүй. Хувиа бодохоо болио. Үнээ буулгав�##� арай л бага шатах бх даа.

Зочин
Зочин
2020-02-14 15:59
Reply to  Зочин

Hamgiin dood une Narantuul zah deer l bdiishd ee

Dawaabayar
Dawaabayar
2020-02-13 23:22

Manaihan ingetlee uhamsariin doroitold orchihson yum gjuude!!!bolj hudaldan awagchgui bol bla bla,nohortoo ehnertee gowuulhees oor yumgui bla bla yu yaritsgaagaad bgan be tarhia ajiluuldag bish hun tsalinjuuldag bish gj ireel yag unendè chi ooroo yu hj giiguulj bga we gedgee sain bodooroi!!!!yadaj ner usaa biched uzel bodloo ilerhiilchih zorigtoi bj uz.harin jinhnese naimaachid gj dawharga bhgui bolchuul ediin zasgiin ergelt chin yah we gdig uhaan chin hurwel bodotsgoogooroi

W
W
2020-02-14 11:08
Reply to  Dawaabayar

naimaachid baihgui bol yaadiin online-r zahial avah yumaa avchiishd. Hussen uydee unee nemdeg, esvel virus taraagui baihad surtei yum gedeg naimaachid bol tegeed yur ni duussan ni deer shd. Yur ni tegeed tend hen avaachaad naimaa hii getsiin bid nar tegsen yumuu. Uursduu hugjuud tolgoigoo ajilulaad yavbal iluu bolomj baij l baina shd. Bi lav online-r zaraad bolool bna.

Зочин
Зочин
2020-02-13 23:37

Энэ сэтгүүлч ямар санаатай ийм сурв�##�жлага хийгээд байдаг юм бэ? Бүх хүний сэтгэлд нийцнэ гэж юу байсан юм бэ? Хүмүүсийн үзэл бодол ядмаг байж болно, энэ сэтгүүлч бол бас арай л байна шүү.

Зочин
Зочин
2020-02-13 23:42

Энэ хэдэн наймаачдын орлогоос нийт монголчуудын эрүүл мэнд чух�##� баймаар. Дэлхий даяар харанга дэлдээд байхад юун дээлээ зарах, ерөнхийлөгч сүржигнэх энэ тэр вэ? Ухамсар бол авах юм �##�га аа. Сэтгүүлч бол энэ сайтыг жинхэнэ ховын т�##�бар болгожээ. Сэтгүүлч өөрөа нийт иргэдэд зөв мэдээлэл өгч байх үүрэгтэй баймаар. Ёс зүй �##�га.

Zochin
Zochin
2020-02-13 23:49

Zarim erchuud hozor mash ih togloson haragdsan bna. Ediin zasgiin medlegee dutaaj bgaa

Zochin
Zochin
2020-02-14 07:02

Naimaching hen tejeej baina ard tumen. Ulsiig hen tejeej baina ard tumen shuu dee. Teriig oilgoh tsag bolson.

55
55
2020-02-14 10:30

Энэ эгүүр.мн бас л сэвдэг сайт шүү. Зариг.мн-ийн дүү.

Зочин
Зочин
2020-02-14 12:26

Коронавирус гэж сүржигнэсээр байгаад гэнэ үү? Хэдэн төгрөгнөөс чинь энэ олон хүний амь нас үнэтэй шүү.Авб�##� ав байв�##� бай гэдэг зангаа жаахан засах хэрэгтэй манай наймаачид.Олон түмэнгүйгээр хэн ч амьдардаггүй бас тэр Од мод нь ч болдоггүй юм шүү.

8
8
2020-02-14 12:40

Ereeni hog avchirch baihaar ajil hiigeech usand orj baigaach

Иргэн
Иргэн
2020-02-14 12:47

Сүржигнэх биш ээ зөв шийдвэр одоо захуудаа ч хаа өвчингүй л байв�##� барав энэ наймаачид орлого ашиг л бодохоос өөр юм толгойд нь байна уу заав�##� монголд илэрч б�##�арч байж ойлгох ёстой юу гуцваа хэрэв илрэх юм бол наймаачид та бүгд ч чад шүү дээ юун ашиг орлого у ма ни бад мт хум л болно гэж ойлго

бат & бат
бат & бат
2020-02-14 12:59

өвчин гараагүй байхад сүржигнээд ч гэх шиг хувиа хичээсэн ямар арчаагүй амьтан бэ . захын наймаачид том том �##�т монет болсон их зантай юмнууд бадаг ш дээ

Saraa
Saraa
2020-02-14 15:01

Uurusduu arai denduu shdee une aimar nemj hudlaa zardag bi dandaa hulihduuldag

zo chin
zo chin
2020-02-14 16:02

Ali ch ymar ch biznes hiideg bailaa geed bugd l banking zeeltei .Zeelgui hun olood ir gwl ta haanaas ch olohgvi shuu dee Negent koronoo geed bga blhr zah hudaldaanii towuudiig haawal bankuud iin zeel iig ch gsn tsartsaaldaa.Bank yaahlaaraa yu ch bolj bsn ajil n urgeljilj bh estoi yumb.DAWARTSAN NEEREE

zochin
zochin
2020-02-15 19:27
Reply to  zo chin

Chinzorig said 8% tet.nemlee gd buh uomni une nemsen.Naimaachid uomni unee hun ardiig hairlahgui nemdeg.Yaj hun avch chasah uom.Deer n 70 say m#ltai baij guriltai aaruul 30.0 hurch bn.Arai dendnee.

Зочин
Зочин
2020-02-14 21:26

ene naimaachid bayar esloliin uer ard bidniig shulj unee hed dahin nemdeg odoo esregeeree hudaldan avagchid bhgui bol yadgiig uzegdee bidnii tuluu naimaschid ajillaagui shuudee ard tumniiv shulj amidarch bgaa bizdee

irgen
irgen
2020-02-14 23:29

ta nar ci ysn muuxai xvmvvs vee ene xudaldagch nar cin ama zarj baijil ashig orlogotoi bdg xvmvvs ta nar cin tus tus#a ajil xodolmor xiij orlogo oldog xvmvvvs ymar muuxai zantaiin bee vnee nemelgvi yxvde sar shine bolj bga yu zaragdana ter bolgoni vniig nemj ashig oldin bgozde ene xvmvvs ci tsagaan sariig l xvleeej xaluund gandaj xvitnd xorj bj xiisn zvile ene bayraar l zaraxgvin bol oor yaj zarj ger bvle tejeexin be ta nar adilxn mongol xvmvvs bj ta nar oorsdo xudaldagch bsn bol yaxuuu tus tus#a l oor oriin gsn ajiltai xmvvs bj

Зочин
Зочин
2020-02-15 02:38
Reply to  irgen

Stfu

irgen
irgen
2020-02-14 23:37

tegleeech tsagaan sar bolsn boloogvich xamastn sadan oir dotnixoro bainga l orj gardag shde tegj bxd tsagaan sar xiixed gaigvi shde maskaaa l sn zvvchxed bolno ydaj sum oron nutagtaa tsagaan sariin bayriig xiivel taarna ydaj ta nar xarlda tsani gazar delgvr avtobus gd zondo l gazar olon xvn amitn tsuglaj bn tegj bxd gaigvi mongold orj ireegvi bn xilee xagaagbiges boloood l shijigten xvn bgd bgn shde ter shijigtei xvmvvs ni danda xytad ru garsn esgvvl gadaad ru ayalsn xvmvvs l bga tgj bxd zvger l xile xaagad tsagaan sariin bayriig tsomxon axn dvvsiin zolgolt xiigd ongorxd zvger bx xamgiin gol maska zvvxd l boli shde

Зочин
Зочин
2020-02-15 02:36

Naimaachidiin toloo ard irged uheh ymuu tged/?? Niigmiin shaaruud l naimaa hiideg ihewchlen hujaagaas heden baraa awaad 6 nugaldag

Bhfdyu
Bhfdyu
2020-02-15 12:54

Undesnii uildverleliig sunuuj bga humuus. Hulhi huvtsasaar irgediig hohiroodog garuud

Зочин
Зочин
2020-02-15 19:00

Аюултай өвчин гарчихаад дэлхий даяараа арга хэмжээ аьч байхад төр засгаас ард түмнээ хамга�##�ах арга хэмжээ авч байхад наймаагаа бодоод улсаас авч байгаа арга хэмжээг буруутгаад баых хэрэггүй шүү дээ. Эрүүл саруул байв�##� бүх зүйл бүтнэ шүү дээ.

зүч
зүч
2020-02-16 10:41

битүү хүн л бна лээ

Zochin
Zochin
2020-02-16 20:24

Zahiin naimaachid yum zaraad zeelee tuldug gevel hudlaa shde. Zunuu l hurimtluulsan bga shde. Tsagaan saraar munguu usguuguidee gol ni harlaj bhgui yu. Huduunuuhun ch gesen tsagaan ideegee aimar unetei zarna. Aaruul yadaj nemlee gehed 7.8.myanga bj bolno doo. Shunalaa gj.

har horingiin naimaachid ystoi muuhai aashtai humuus avaad baihad l yu ch zarsangui gj hutsna zarim ni 1 bol uneheer hohino chin shudragaar yvj bgaan uneheer haramsaltai bna
har horingiin naimaachid ystoi muuhai aashtai humuus avaad baihad l yu ch zarsangui gj hutsna zarim ni 1 bol uneheer hohino chin shudragaar yvj bgaan uneheer haramsaltai bna
2020-02-17 01:20

harhoringiin naim

Холбоотой мэдээ

Back to top button