Л.Гүндалай Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх үү

УИХ-ын гишүүн асан, сайд асан Л.Гүндалай 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ өөрийн нүүр хуудсаар дамжуулан илэрхийлсэн хэмээн мэдээлэгдэж байна. Харин түүний фэйсбүүк хуудсаар зочилбол ийм агуулгатай бичвэр байхгүй байгаа юм.
Түүнийг ХҮН-аас нэр дэвшинэ, түүнчлэн "Та бүхэн надад дахин итгэл үзүүлнэ гэж итгэж байна. Монголын буян заяа их шүү” хэмээн сошиал хаягтаа бичсэн гэх. Эдгээр нь цахим орчноос олдохгүй байгаа бөгөөд ХҮН-ын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхмээ ард нийтийн санал асуулгад үндэслэн тодруулахаар болсон.
Тодруулбал, zuvhun.mn гэсэн сайтад хамгийн олон санал авсан эрхмийг тэд намаа төлөөлүүлж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх юм. Энэ үүднээс Ц.Оюунгэрэл байсан ч татгалзах зүйлгүй дэвшүүлнэ гэдгээ ХҮН-ын дарга Т.Доржханд илэрхийлээд буй. Эл санал асуулгын дүн хараахан гараагүй байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гүнд�##�ай ахаа Хүүк ард түмний итгэлийг �##�дсан үед та ч дэвшсэн гарчих магадл�##� өндөр шүү.
EM-n said baihdaa baahan idej uuj buun tsavchaa hiigee bizdee
тэнэг тэгэж амьтны доог болоод яах нь вэ дээ