Нийгмийн

Хотын түүхийг анимэйшнээр: “Марчаахай Нийслэл хүрээнд”

Улаанбаатар хот Монгол Улсын нийслэл болсны 109 жилийн ой энэ онд тохиож буй.

1911 онд монголчууд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны үр дүнд   1912 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Богд хааны зарлигаар Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн нэрлэжээ.

Энэ түүхэн үйл явдлын ойг тохиолдуулан Улаанбаатар хотын музей Марчаахайтай хамтран цуврал анимэйшнийг бэлтгэн гаргаж байна. Уг анимэйшнээр дамжуулан хүүхдүүдэд хотын түүхийг энгийн ойлгомжтой ч сонирхолтой хэлбэрээр үзүүлэх, тэдний хотын түүхийн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Цувралын эхний дугаар болох “МАРЧААХАЙ НИЙСЛЭЛ ХҮРЭЭНД”-ийг та эндээс үзээрэй.   #Хамтдаа_түүхээ_мэдэж#Хамтдаа_хотоо_хайрлая

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button