НИЙГЭМ

Аймгийнхаа Онцгой комиссоос зөвшөөрөл авч, орон нутаг руу зорчиж болно

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буюу “Улбар шар” түвшинд шилжсэн ч хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарлалтыг энэ сарын 22-ны өдөр хүртэл сунгасан.

Энэ хугацаанд зайлшгүй шалтгаанаар /эмнэлгийн яаралтай тусламж авах, буяны ажилд оролцох/ орон нутагт зорчих иргэд, мөн тухайн орон нутагт байнгын оршин суугч иргэд орон нутагтаа харих бол очих аймгийнхаа Онцгой комиссоос заавал зөвшөөрөл авсны үндсэн дээр зорчино.

Ингэхдээ вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоног болсон бол, коронавируст халдвараар өвчлөөд эдгэсэн бол нотлох баримтыг үндэслэн PCR шинжилгээ өгөхгүй явж болно.

Нотлох баримт гэдэгт вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцинд бүрэн хамрагдсан гэрчилгээ шаардагдах бол өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн эмнэлгийнхээ харьяалах дүүргийн Онцгой комиссоос магадлагаа бичиг авах юм.

Харин хүндэтгэн үзэх шалтгаанаар вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй иргэдийн хувьд орон нутгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авч, PCR шинжилгээний хариутайгаар зорчино гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
5 сар 8, 2021 18:50

Олон аймаг дамжин ургацын т�##�байруу явах хүнийг гаргахгүй байна аа хүнд сурт�##�танууд аа. Тунгаа хийлгээд 21 хоночихсон. Ганцаараа машинтай гарах байлаа орон нутгууд хөдөлөхгүй байна аа. Төв газар зогсохгүй шүү дээ.Зарим юманд учиртай хандмаар.

Холбоотой мэдээ

Back to top button