УЛС ТӨР

Дарангуйлагч төр ба мэлхий мэт хүлцэнгүй төрийн албан хаагчид

Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт сайжирч, иргэд нэмэлт тундаа ч идэвхитэй хамрагдаж байна. Өнөөдөр л гэхэд улс даяар коронавирусийн 94 тохиолдол илэрсэн нь сүүлийн есөн сарын хугацаанд илэрсэн хамгийн цөөн халдварын тохиолдолтой өдөр байлаа.

Ийнхүү халдвар ч, шинэ жилийн сезон орсон энэ өдрүүдэд албан байгууллагууд шинэ жилийн арга хэмжээгээ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Ингэхдээ амны хаалт ч үгүй назгай баярлацгааж буй.

Гэтэл бүх зүйл нээлттэй болж буй энэ үед манай төр, засгийнхан цалинг нь өгдгөөрөө хавчиж хясаж, дарамталж чаддагаараа  төрийн албан хаагчдаа шинэ жил тэмдэглэхийг хориглов.

Тэр дундаа 2022 оны шинэ жилийн баярыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэхгүй байхад онцгойлон анхаарахыг үүрэгдэцгээв. Хэрэв, хориглосон арга хэмжээг зохион байгуулбал Зөрчлийн хуулиар арга хэмжээ авах гэнэ.

Бүх шатны боловсролын байгууллагууд амарч буй. Оюутан, сурагч, цэцэрлэгийн багачуудыг бараг хүчээр шахам цагаан сар өнгөртөл амраахаар болчихов. Тэгсэн байхад хэдэн багш нар яагаад шинэ жилийн баяраа тэмдэглэж болохгүй гэж. Тэд ч бас хүн. Монгол Улсын иргэн. Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Төрийн албан хаагч болсноороо тэд ялгаварлагдаж болохгүй.

Манай засгийн газар, УОК ковид цар тахлыг далимдуулж, иргэдийн, тэр дундаа төрийн албан хаагчдын тэгш байх эрхийг ийнхүү ноцтой зөрчсөөр өдийг хүрлээ. Ганц шинэ жилийн баяр тэмдэглэхгүй гэж байгаа юм биш.

Төрийн албан хаагчид машин унаж, болохгүй, зогсоолд машинаа тавьж болохгүй гэх мэтээр байнга дарамталсаар ирэв. Төрийн албан хаагчид ч ажлаа алдчихгүйн төлөө мэлхий мэт чимээгүй, дарлуулсаар ирсэн нь харамсалтай. Энэ байдал хэдий удаан үргэлжлэхийг таашгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Тэмцэх л хэрэгтэй, бичээд нэмэргүй

С.Баатар
С.Баатар

төрийн албан хаагч болсон хүн эрхээ хасуулна шүү. Төрийн албан хаагчийн эрхийг хязгаарлана шүү гээд хууьд заачихсан байдаг юм. Эрхээ хязгаарлуулж чадахгүй бол өргөдлөө өгөөд төрийн албанаас явах нээлттэй шүү дээ. Төрийн албан хаагчийн эрхийг хязгаарлах хэрэгтэй.

Зочин
Зочин

Бүгд ХУ яавал яана биз хохь нь

Уншигч
Уншигч

Эдлэх бас эдлэх ёсгүй, ёс зүйд нийцэхгүй эрх гэж байнаа байна, үүдэндээ өөрсдийн машинаа пиг чихчихээр тэр байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд яах болж байна, бас цар тахлаар 2 мянга гаруй иргэнээ алдаж маш олон мянган хүн өвчлөөд хөл хорионы дэглэм болоод байхад өас манлайлал гэж нэг зүйл байх л ёстой тиймээс шинэ жил шоу цэнгээнээ хойш нь тавьсан засгийн шийдвэр зөв.

Холбоотой мэдээ

Back to top button