УЛС ТӨР
Я.Содбаатар: Есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос гаргаж, "Чингис хаан" музейд зална

"Чингис хаан музей" маргааш /2022.10.11/ буюу мягмар гарагт нээлтээ хийж, үйлчлүүлэгчдээ хүлээн авахаар болжээ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монголын хаад язгууртны түүхийг үзүүлэх музейтэй болж байна. Маргаашийн нээлтийн ёслолын ажиллагааны үеэр есөн хөлт цагаан тугаа Төрийн ордноос гаргаж, "Чингис хаан" музейд залах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан" хэмээлээ.
Одоогоор уг барилгад дотоодын музей, номын сан, архивын байгууллага, их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний хүрээлэнгүүдээс 12 мянга 500 орчим биет үзмэр, эд зүйлийг шилжүүлэн, байршуулаад буй. Мөн монголын хаад, язгууртны түүхэнд улсаас хууль ёсны дагуу авч, үзмэрийн танхимдаа дэглэн тавьсан аж.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үнэ ямар байх вэ их хааны музейг монгол хүн бүр очиж үзэх хүсэлтэй байна