Б.Жаргалмаа: Уналт, таталттай хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Эмийн үйлдвэрлэл, чанар, хяналт, хүртээмж зэрэг асуудал болон энэ талаарх цаашдын бодлого, зорилтын талаар” ярилцаж байна.
-УРГИЙН ГАЖИГ ОНОШИЛДОГ АППЛИКЕЙШНИЙГ НЭВТРҮҮЛЖ БОЛОХ УУ-
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Седуксин гэдэг эм тасраад байна. Уналт таталтын эмийг төрөөс 100 хувь хөнгөлөлттэй олгохоор шийдлээ гэсэн боловч 70 хувиар олгож байна. Улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм олон байдаг юм байна. Эм ханган нийлүүлэх байгууллагууд ашиг олдоггүй учраас оруулж ирдэггүй гэнэ. Тэгээд энэ тал дээр яаралтай арга хэмжээ авч өгөөч гэж байна. Ерөнхий 25 нэршил, худалдааны нэршлээр 75 эм авах боломжтой гэсэн хэдий ч одоог болтол хэрэгжихгүй байна. Нөгөө талаас тархины саажилттай хүүхдүүд жилээс жилд нэмэгдэж байна. Тархины саажилт, тархины эмгэг, шарлалтаас үүдсэн саажилт гээд. Тэгэхээр энд ургийн оношлогоо чухал байна. Ургийн гажгийг эрт хийдэг, ээж, аавууд ургийн гажгийн оношилгоонд шууд ордог бололцоог нээж өгөхийн тулд яах вэ.”Энэрэлийн түүчээ” ТББ Щвейцарийн нэг байгууллагатай хамтраад ургийн гажиг оношлох аппликейшн бүтээсэн, үр дүн зөв гардаг гэж ярьж байна. Үүнийг нэвтрүүлж болох уу.
-УНАЛТ, ТАТАЛТТАЙ ХҮҮХДҮҮДИЙН ААВ, ЭЭЖҮҮД СОЛОНГОСЫН ЭМ ХЭРЭГЛЭНЭ ГЭДЭГ ЮМ БИЛЭЭ-
Эрүүл мэндийн С.Энхболд: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0-18 насны хүүхдийн эмийг төрөөс 100 хувь даана гэдэг шийдвэр гаргасан. Хэрэгжиж байгаа. Манай улс эм бүртгэж авах нь тодорхой журмаар зохицуулдаг. Эцэг эхчүүд Солонгос улсын эмийг хэрэглэнэ гэсэн. Бид аль нэг газар оруулаад ирвэл бүртгээд өгье гэсэн. Үүнээс бусад эм нь ороод ирсэн 100 хувь хөнгөлж байгаа. Тархины саажилтад олон хүчин зүйл нөлөөлдөг. 2021 оны төсвийн тодотголоор ургийн гажгийг оношлох лаборатрийн хүчин чадлыг нэмэх зорилгоор гурван ч эмнэлэг дээр тоног төхөөрөмж авч тавьсан. Цаашдаа энэ эмнэлгүүдийн тоог нэмнэ.
ЭМЯ төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг: Седуксины тасалдлын талаар хариулья. Манай жилийн хэрэгцээ 120 мянган амбул байдгаас 50 хувийг дотооддоо “Айвико” компани үйлдвэрлэдэг. Үлдсэнийг нь KRKA компаниас ААН-үүд импортоор оруулж ирдэг. “Айвико” үйлдвэрийн бүртгэлийн хугацаа 2021 оны наймдугаар сард дууссаныг сунгуулаагүй байсан. Тэгээд энэ нь шалгалтаар илрээд, сунгалтаа хийлгээд одоо үйлдвэрлэл эхэлж байна. Өнөөдрөөс хангалт явагдаж байгаа.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭМЯ ны сайд
Асуултанд дутуу хариулжээ
Уналт таталтын эсрэг
Герман эмүүд 70 хувь хөнгөлөлттэй олгогдож, 100 хувь хөнгөлөлттэй олгогдохгүй баыгаа шүү ссайдаа
Бүх эцэг эх хүхдэдээ Солонгос эм өгнө гээгүй юм шүү.
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн чанартай эмүүд гэж хүссэн.Солонгос, Гелман , франц, Швейцарь зэрэг аль ч улсын эм байж болно шдээ
Мөн уналт таталтын эсрэг олон эм хавсарч уух заалттай хүн, хүүхэд сард зөвхөн нэг л эм хөнгөлөлтөөр олгож бгаа нь 100 хувь хөнгөлөлт олгож байна гэж ойлгох нь ташаа ойлголт юм.
ЭВИЙ МИНЖИЙ ХАНГАЙ ШИГ МИНИЙ МУУ ТҮШЭЭ МАНАЙ БАЯНХОШУУНААС СОНГОГДСОН ЖАРГАЛМАА АНИА МИНЬ ЁСТОЙ Л ҮНЭН ХЭЛЖЭЭ .ЯАЖ ЭНЭ АНИАГАА СОНГОВОО ЁСТОЙ НҮДЭЭ ОЛЖЭЭ АНИА МАНАЙ ААВ ЭЭЖ ХОЁР АРХИНЧИН МАНАЙ ТОМ АХ АРХИНЧИН ТЭР ГУРАВ ҮЕ ҮЕ ГЭНЭТ ТАТАЖ УНААД АМНААС НЬ ЦАГААН ХӨӨС ЦАХРААД АРХИ АРХИ ОЛЖ ИР ГЭДЭГ АРХИ АВААД ИРЭХЭЭР ГЭНЭТ БОСЧ УУГААД ЗҮГЭЭР БОЛДОГОО АНИА АРХИНЫ ОРОНД ТЭР ЭМИЙГ НЬ ӨГВӨЛ ЯМАР ВЭ? АНИА ТА МАНАЙД НЭГ ИРЭЭЧ БИ ТАВАН ЦУЛЫН ЦУЙВАНГААР ТАНЫГАА ДАЙЛЬЯА ТА ИРЭХДЭЭ НЭГ УУТ БООРЦОГ ГУРВАН АТАР ТАЛХ ТАВАН ШИЛ ТОМ АРХИ АЦРААРАЙ ТА ХЭЗЭЭ ИРЭХИЙН АНИА ЗАЛГААРАЙ
Хөдөө орон нутагт эм тариа нь дуусаад хүүхдүүд минь үнэхээр хүнд байна.Яагаад ийм нөхцөл байдал үүсээд байхад 100% хөнгөлж байна гэж худлаа мэдээлэл тараагаад байгаан Диазапам Клонозипам эм нь олдохгүй маш олон хүүхэд эцэг эхчүүд зовж байна.Анхаарч өгөөч Хөдөө орон нутагтаа эмийн нөөц бүрдүүлж өгөөч
Шоудахаа болих хэрэгтэй, амьдрал дээр аль аль талдаа ямар их асуудал байдгийг судалдаггүй юм аа гэхэд сонирхож үзэх хэрэгтэй.
Сайд харин ч ханатай хариуллаа, гэхдээ өөр нэмэх зүйл их бий, тэгэхээр сайдыг шоуг нь эсэргүүцлээ гээд шоглоод эхлэх биз дээ.