УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Удаанжаргалын асуудлаар 20 хүний гар утас, компьютерийг хураан авчээ

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал өнгөрөгч есдүгээр сард БНСУ-ыг зорьсон ч өнөөг хүртэл эргэж ирээгүй байгаа юм. Энэ хооронд хуулийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гарч, "Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-ийн нүүрс тээвэр, төмөр замын асуудлыг шалгаж буй.

Шалгалтын хүрээнд, "Эрдэнэс Тавантолгой" ТӨХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудын гэрт нэгжлэг хийснээс гадна төмөр замын ажилд оролцсон 24 байгууллагын 32 албан тушаалтны албан тасалгаа, орон байранд нэгжлэг хийгээд байгаа юм.

Харин Н.Удаанжаргалын тухайд хууль, хүчнийхэн төмөр замын асуудлыг шалгаад эхлэнгүүт эх орондоо ирэх хугацаагаа зориуд хойшлуулсан талаар эх сурвалжууд мэдээлсээр байгаа. Хууль хяналтынхан түүний 700 мянган ам.долларын хадгаламж, таван тэрбумын үл хөдлөх хөрөнгө илрүүлсэн гэх мэдээлэл бий.

Улмаар Н.Удаанжаргалтай ойрын харилцаатай, хамаарал бүхий 20 гаруй иргэн, албан тушаалтны гар утас, компьютерийг АТГ-аас хураан авч, сим картаа сэргээн хэрэглэхийг зөвлөсөн байна.

Гүйцэтгэх захирал нь эзгүй буй "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн хувьд Засгийн газрын хүрээнд татан буугдах асуудал нь яригдаж, төслийн зарцуулалтад нь нарийвчилсан шалгалт ороод байгаа юм.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шалгахаас нь өмнө хилээр гараад зугтааж байгаа нь бүх зүйлийг хэлээд байгаан бишүү.

Зочин
Зочин

Shalgaj buruutai etgeeded n' argaa khemjee avaachee. Yun tatan buulgakh vee. Bank shig yum bolokh n' shiv dee. ETT-iin khamag mungiig avaa biz dee. Odoo byyr turiin umchit company baiguulj mungutei gazraas n' mungiig n' khuu tataj avaad bank shig dampuuruuldag bolokh n' shiv dee byyr.

Зочин
Зочин

Их мөнгөтэй гадаадад удаан жаргах нь дээ

Зочин
Зочин

Ккк наад хүн чинь өөрөө буюу хэний ч хамааралгүй хийгээгүй ээ цаад хүнийг олох уу чадахгүй шүү дээ. Энэ нөхөр шронд ороод хэдэн бор цаасаар торгуулиад болно. Гүйцээ...ккк

Зочин
Зочин

Хуультай ТӨР юм бол байгаа газраас нь чирж ирээд ялыг нь өг!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Монголын төр хуулиа хэрэгжүүлдэггүй мануухайнаас дор үхмэл төр. Монголчууд бол авилгын жорлонд донтож живсэн шуналдаа солиорсон өт болоод 30 жил болж байна.

Зочин
Зочин

АТГ-с шалгаж бна гэхийн эсвэл хилээр гараад явлаа гэхийн ард түмнээ хуураад яахав дээ гол нь баримттай үнэн мэдээлэл өгөх хэрэгтэй шүү

Зочин
Зочин

Маш их нотой нөхөр байна даа

Зочин
Зочин

Ер шалгалтыг зөвшөөрөл гэх зүйлээр хаацайлдаг нь буруу улсын өмчийг шууд шалгаад ард түмэнд бурууг цаг бүрд нь мэдээлдэг болъё. Гишүүдээ!!!!!!!!!!!

Зочин
Зочин

шорон доо удаан жаргаарай

Зочин
Зочин

Buzar

Зочин
Зочин

sain shalga

Зочин
Зочин

хууль бус мөнгийг нь хураан авч улсын орлого болгооч дээ бүгд л монгол тмний хөрөнгө биз дээ

Холбоотой мэдээ

Back to top button