Гадаад мэдээДЭЛХИЙ

Ираны хүчнийхэн шигшээ багийнхаа хожигдлыг тэмдэглэж байсан иргэний амийг хөнөөжээ

Ираны ард иргэд шигшээ багийнхаа АНУ-д хожигдож, ДАШТ-ээс хасагдсаны баярыг тэмдэглэж байх үеэр тусгай албаныхан нэг иргэний аминд хүрчээ. 30 гаруй насны Мехран Семак нь Бандар-Анзели дүүрэгт машин дотроо сууж байх үедээ толгойдоо буудуулж, улмаар эмнэлэгт очоод нас барсан байна.

Мехран Семак

Ираны ард иргэд хөлбөмбөгийн шигшээ багаа эрх баригчдын төлөөлөл гэж үзэж байгаа тул дэмжихээс татгалзаж, АНУ-ын шигшээ багт хожигдож хэсгээсээ гарч чадаагүй явдлыг тэмдэглэхээр гудамжинд гарч ирцгээсэн аж. Ираны олон хотуудад иргэд гудамжинд олноороо гарч ирэн баярлан хөөрч, бүжиглэж байгаа бичлэгүүд интернэтэд тавигдаж байгаа юм.

Ираны шигшээ баг “Катар 2022” ДАШТ-д Англитай тоглохын өмнө төрийн дууллаа дуулаагүй бөгөөд 6:2-оор бутниргүүлсэн. Дараа нь төрийн дууллаа дуулаад Уэльсийг 2:0-ээр хожсон юм. Улмаар хэсгийн сүүлийн тоглолтод АНУ-тай тоглоход иранчууд АНУ-ыг дэмжсэн хачирахалтай үйлдэл гаргасан бөгөөд шигшээ багийн хөлбөмбөгчид нь маш их дарамт шахалтад байгааг үл харгалзан дэмжихээс татгалзах хөдөлгөөн өрнүүлсэн нь ийнхүү хүний амины гарзтайгаар үргэлжилж байна.

Эрх баригчид харин иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөний цаана гаднын хүчин байгаа гэж мэдэгдсээр байгаа бөгөөд АНУ-ын шууд бус байдлаар буруутгаж буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Х. Батсайхан

Сэтгүүлч, орчуулагч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 19 дахь жилдээ ажиллаж байна. МСНЭ-ийн "Ган үзэгтэн" шагналтай, "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан", "Санхүү, банкны тэргүүний ажилтан" цол тэмдэгтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Спортыг улстөржүүлж , тамирчидыг ялгаварлан гадуурхаж олимпод хүртэл нөлөөлдөг ганцхан улс бий. Тэр нь Америк. Бүр пара тамирчидыг хүртэл ялгаварласан шүү дээ. Тэд ямар буруутай юм бэ. Одоо бүр Ираны хөлбөмбөгийн тамирчидын араас хатгаас хийж бгаа гэдэгт бүрэн итгэлтэй бна.

Зочин
Зочин

Спорт болохоос биш дайн биш гэдгийг мэддэггүй л малнууд юм байхдаа

Зочин
Зочин

Jinhene sport humuus bish bololtoi

Зочин
Зочин

Гадаадад их сонин сонин юм болох юмааа хожигдлоо яасан муухай хандлага гаргаа вэ

Зочин
Зочин

Америкчууд улс орныг дотор нь хувааж баялагийг нь үнэгүйдэлж авдаг башир аргатай шүү дээ

Зочин
Зочин

Америкчууд нээрээ Ардын нам Ардчилсан намын фракцуудыг санхүүжүүлэн хувааж Оюу-Толгойг үнэгүй авсан байдаг.

Зочин3
Зочин3

Iran irakiin araas orjee.

Холбоотой мэдээ

Back to top button