Т.Аюурсайхан: Капитал банкны асуудлаар хураагдсан хаусыг Монголбанкны удирдлагууд авч, тохижуулсан байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан үг хэллээ.
Тэрбээр "Хэдхэн хоногийн өмнө Мөнгөний бодлогоо батлуулсан Монголбанк бол УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага. НДС-д 1 сая даатгуулагч, 50 мянган ажил олгогчийн мөнгөн хөрөнгө хадгалагдаж буй. Энэ санг эрсдэлд оруулсан хүмүүст хариуцлага тооцох, Монголбанкны эрх хүлээн авагчийг шалгах ёстой. Монголбанк арилжааны банкнуудыг дээрэмддэг, ААН-үүдийг дампууруулдаг асуудал нь хэвээр байна.
Капитал банкны асуудлын хүрээнд хураагдсан хаусыг Монголбанкны удирдлагууд өөртөө аваад, байгууллагын хөрөнгөөр засвар тохижолт хийсэн байна.
Тодруулбал, Сэлхийн зусланд байрлах "Zambulin Village" хотхоны гурван хаусыг хураан авч, Монголбанкны хөрөнгөөр тохижуулсан, Тэргүүн дэд ерөнхийлөгч нь дотор нь амьдарч байгаа талаар иргэд мэдээлж байна. Үүнийг шалгаж, тогтоох ёстой.
Зөвхөн НДС дээр л гэхэд 100 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Монголбанкны эрх хүлээн авагчид яагаад дураар аашилж, завшиж, зарцуулж байдаг вэ. Иймд УИХ-ын дарга та хяналт, шалгалтын ажлын хэсэг байгуулж өгнө үү" гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дуудлага худалдаагаар л зарвал уул нь шударга байх бизээ . Эрх мэдэлтнүүд илүү дутуу , ашиг хонжоо хайхдаа ОЛБИ ОГТОНО юмаа . Ккккк
Хүүүеее тэр даатгалын мөнгө чинь танай ажилчдын мөнгө биш. Эрүүл мэндийнхээ төлөө иргэдийн хуримтлуулсан мөнгийг Ундармаа луйвардчихсан юм шүү дээ. Одоо харин бага сага юм олдвол дундаас нь завшчих санаагаа ямар ил цагаанаар зарлаж байнаа. Түүн дээрээ тулвал хямд үнээр иргэдэд сул зараад энэ өвдөж зовсон хүүхдүүдэд тараая. Хурдан хямд зараад бидний өмнөөс хэдэн хүүхэд авраатах даа.
Энэ чинь Даатгалын мөнгө ш дээ, Танай ажилчдын захиран зарцуулах мэдлийн Хөрөнгө биш, Ямар гээчийн Паразитуудын Нүх болгонд шигдчихсэн юм бээ.....
Төрийн ажлыг Хувийн компани болгочих юм байна, зүгээр зайлуул.
ажилчид авах хэрэггүй шүү.даатгалбн мөнгө шүү дээ.нийгэмд ил болгож шудрага зарах хэрэгтэй шүү.4жилийн өмнөх байрны үнэ одоо хоёр шал өөр бга.
Мэдээлэл ойр хүмүүс ингээд асуудлыг шийдээд байх ард түмэнд тэр шийдвэр хаалттай яах вэ
Arai2
Дэлгэрхүүгийн ясыг нь цайтал шалгах хэрэгтэй.
Дуудлага худалдаа өөрсдөө зохион байгуулалттай хийдэг. 10 саяын юмыг 3 саяаар авдаг хулгайчууд
дүүжлэхгүй л бол дийлдэхгүй нь дээ
Загданшатраа найз Лхагвасүрэндээ хариуцлага тооц. Шудрага царайлсан новш оо
банкны өрөнд авч, дуудлагаар зарагдах хуультай 2 давхар хаусуудыг монгол банкны нөхөд дур мэдэн үнэ хямдруулан, хувьдаа завшиж байгаа нь авилгачид баяжихын төлөө яаж өрсөлддөгийн жишээ. эрх мэдэлд суусан бүх хүмүүсийн хулгайлсан хөрөнгийг 3 нугалан төлүүлдэг ганц заалт эрүүгийн хуульд оруулья. төрийг үтэр түргэн хохиролгүй болгох арга хэмжээ аваачээ төрийн 3 өндрөлөгт суугаа 3 - аа.
Занданшатар бас хаустай гарал үүсэл нь юу бол.
Eр нь нөгөө улаан цагаандаа тулсан шуналын туламнууд төр засаг банк санхүү яам тамгын газар шүүх прокурор хууль хяналтын байгууллагад ах дүү аав ээж амраг садангараа үүрлэчихсэн учраас улс орон хөгжихгүй ард иргэд нь ядуу тарчиг байхаас ч яахав дээ.Нөгөө 32 жилийн өмнө Ардчилсан нийгэм сайхан ээ гэгээ минь одоо жинхэнэ эрх чөлөөтэй сайхан амьдруулна гээд хошгируулаад худлаа өлсгөлөн зарлаад байсан Элбэгдорж Батүүл Дорлигжав уухайлан дэмжсэн Гончигдорж Энхсайхан Сосорбарам Батүүл халзан Ганболд нар шиг баян тарган тансаг амьдралтай хүн нөгөө дэмжигч партизан ууд дотор байна уу тэд маань хэрхэн амьдарч байна вэ??? Бас нөгөө Очирбат Багабанди 2 гэж нэг шуналын бузрууд байна.Харин чадах чадахгүй нь бүү мэд энэ Засгийн газар их хуралд чинь ганц нэг шунал багатай сайд гишүүд байж магадгүй харагдах нь нөгөө хонгилын үзүүрийн гэрэл үү худлаа болов уу.ЖДҮ Хөгжлийн банк О/толгой Таван толгой Эрдэнэт Хөтөл Дарханы төмөрлөг аж үйлдвэрийн парк Төмөр замын гээд мөн ч олон олон оньсого шиг асуудалууд ар араасаа жагсчихаад байхад 2.3 хүн тэмцээд барах уу