УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Г.Өнөрбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Өнөөдрийн /2023.04.12/ Засгийн газрын хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тэрбээр, Завхан аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдоод удаагүй байгаа билээ. Улс төрийн хүрээнд түүнийг Завхан аймгийн Засаг дарга болгохоор зүтгүүлж буй гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс Г.Өнөрбаярыг Завхан аймгийн Засаг дарга болгохоор зүтгүүлсэн гэх мэдээллийг эх сурвалж бататгасан билээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймгийн Засаг даргыг ИТХ-аар олонхын санал авсан хүнийг нэр дэвшүүлж, түүнийг Ерөнхий сайд томилох зохицуулалттай.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ашгүй дээ. 1 эргүү зайллаа
Haltar yum baidag shde ulaan hatsartai
Өө аймгийн засаг даргыг ТОМИЛДОГ БОЛСОН ЮМ УУ.БҮР ШУЛУУДЧИХСАН ЮМ БАЙНАА.НОГООН ГЭРЛЭЭР ГЭДЭГ Ч БИЛҮҮ...