"Ч.Номин сайд аа, яагаад Газрын хуульд өөрчлөлт оруулна гэж"

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Соёлын сайд Ч.Номин танилцууллаа.
Тэрбээр "Соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ, салбар хоорондын холбоог сайжруулна гэж заасан. Үндэсний агуулгатай соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн салбарыг хөгжүүлж, Монголын брэндийг бий болгож, соёлын эдийн засгийг бий болгоно.
ЮНЕСКО-гоос хийсэн судалгаагаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын хувьд 2.2 их наяд ам.долларын орлоготой 30 гаруй сая ажлын байрыг бий болгодог, экспортын нийт орлого нь 253 тэрбум ам.доллар байна.
Тэгвэл Соёлын яамнаас хийсэн Монгол Улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн суурь судалгаанаас үзэхэд ДНБ-д оруулж буй хувь нэмрээрээ 481.4 тэрбум төгрөг буюу улсын дүнд 1,4 хувийг эзэлж байгааг тогтоосон. Энэ салбарт 11,697 ААН бүргэлтэй байгаагаас 5600 нь идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн ДНБ-д эзлэх хувь 2027 гэхэд дөрвөн хувьд хүрэх боломжтой" гэлээ
Б.Жаргалмаа "Соёлын бүтээлч үйлдвэрлэлтэй хамт өргөн мэдүүлсэн Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Засгийн газраас татан авсанаа илэрхийлсэн болно" хэмээн Байнгын хорооны хуралдааны шатанд хэлэлцэгдсэн асуудлыг танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуултад хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал, "Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж яг юуг хэлээд байгаа юм бэ. Монголын төрийн тогтолцооны асуудлыг бид эргэж харж үзэхгүй бол болохоо байлаа. Босоо удирдлагатай байгууллагууд утга учраа алдлаа. Соёлын яам, ЦХХХ-ны яам гэхчлэн. Нэг хууль өргөн барихаар л олон хуульд дагаад өөрчлөлт ордог. Ингэж болох юм уу. Хууль бүр ардаа сантай. Сангаа дагаад төсвийн тухай хуульд хүртэл өөрчлөлт ордог. Төсвөөс булаацалдсан хууль оруулж ирээд байна. Татвар төлөгчдийн мөнгөөр бүх салбараа хөгжүүлнэ гэвэл бүтэхгүй. Хувийнхныг дэмжсэн томоохон бодлого л хэрэгтэй" хэмээн асуулаа.
Эл асуултад Соёлын сайд Ч.Номин: Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж хүний оюун санаа, авьяас билэг дээр суурилсан оюуны өмч, техник технологи дээр үүсгэн гаргаж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээг томъёолж нэрлэж байгаа. 1995 оноос хойш үүсч бий болсон 2.2 их наядын том зах зээл.
Энэ үйлдвэрлэлийг хөгжүүлсэн улсуудын ДНБ-ий дөрвөн хувийг соёлын бүтээлч үйлдвэрлэл эзэлдэг. Дараагийн 10 жилд ДНБ-ий 10 хувьд хүрэх боломжтой гэж үзэж байгаа. Манай улсын хувьд соёлын салбарт үйл ажиллагаа явуулж буй 33 мянган аж ахуйн нэгжийг хууль эрх зүйн хувьд тодорхой болгож өгөх асуудлыг шийднэ" хэмээн хариулав.
УИХ-ын гишүүн Н.Ганибал "Ч.Номин сайд аа, тэгээд яагаад Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах гээд байгаа юм. Газар олголтын асуудал руу яагаад ороод ирэв ээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлээ арай өөрөөр тайлбарлаад байх юм" хэмээн дахин асуулаа.
Соёлын сайд Ч.Номин "Соёлын бүтээлч үйлдвэрлэл жижиг дунд бизнесийн юм уу өрхийн аж ахуй эрхлэх хүрээнд явагдаж байгаа. Томоохон хэмжээний дэд бүтцийг Соёлын салбарт бий болгож үйлдвэрлэгч нараа дэмжиж монгол агуулгатай монгол бүтээлийг дэлхийн зах зээлд гаргах шаардлагатай гэж үзсэн. Энэ утгаараа газрын тухай хуульд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор, парк, газрыг тусгай хэрэгцээнд авах агуулга орж ирсэн. Ингэснээр тухайн газарт томоохон хэмжээний хам тарсан бүтээл туурвих, бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх боломжтой болно.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, "Хуулийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаа. БНСУ соёлын зөөлөн хүчний бодлого явуулж байна. Дуу хөгжим, киногоо дэлхий дахинд түгээн дэлгэрүүлснээр соёлын бүтээлч үйлдвэрлэл нь олон сая ам.долларыг оруулж ирж байна.
Оюуны өмчийн тухай хуулийг хэрхэн уялдуулж оруулж ирж байгаа вэ. Соёл урлагийн салбарын ажил эрхлэх хүний нөөцийн боловсон хүчний асуудал бэлтгэгдсэн үү" хэмээлээ.
Соёлын сайд Ч.Номин: "Азийн орнууд соёлын салбарын маш бодлоготойгоо хөгжүүлж байна. 20 жилийн өмнө бидэнтэй адилхан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хуулиа хэлэлцэж байсан. Манай улсын хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг өв соёл, кино урлаг, дүрслэх урлаг, утга зохиол, тоглоом зэрэг 12 салбарын хүрээнд хөгжүүлнэ. тэргүүлж хөгжүүлэх салбараа тодорхойлж гаргасан.
Манай улсын Оюуны өмч, зохиогчийн эрхийн тухай хууль маш сайн заалтуудтай. Хэрэглээнд орсон бүтээлч үйлдвэрлэлээ хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдгийг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль тодорхойлж байгаагаараа чухал" хэмээн хариуллаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ганиб�##� чи ойлгохгүй ээ ухаан чинь дутнав гогстуу толгой
Эцэг шигээ луйвар хийх нь үү. Гэр бүлээрээ цайрсан өлөн хулгайчууд уу. Эцэг нь хүн �##�на гээд самарч байхад энэ новш ичиж �######�ах цаг
Эцэг нь түлхүүрдцэн юм биш үү адуугаа м�##�лах газар олж авах гэж кккк
соёлын сайд гуай газрын хуулиар оролдож аавынхаа их хэмжээний газрыг хуулиар х�##�хавч хийж луйвар хийх вии дээ эхлээд соёл оо зөв ойлгуулж ажлаа хийвэл яасан юм бэ