Гадаад мэдээДЭЛХИЙ

Олимпын бамбарын буухиа ирэх сараас эхэлнэ

Энэ жил Франц улсын Парис хотноо зуны 33-р олимп зохион байгуулагдана. Тэгвэл олимпын бамбарын буухиа дөрөвдүгээр сарын 16-наас эхлэх болсон байна.

Ирэх сарын 16-ны өдөр эрт үед олимп болдог байсан Олимиа тосгонд бамбарыг асаана. Дараа нь бамбар Афин, Белем хотоор дамжиж Газар дундын тэнгисийг гатлаад Францын Марсель тосгонд ирэх болно.

Тавдугаар сарын 8-наас эхэлж олимпын бамбар Франц улсыг тойрон аялна. Энэхүү буухианд 10 мянга орчим тамирчин, олны танил эрхүүд оролцоно аж. Олимпын бамбар Францын 400 гаруй тосгон, хотоор дамжиж зуны наадмын уур амьсгалыг тараах юм.

Эх сурвалж: Olympics

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button