Нийгэм мэдээ

Маргааш хотын төвөөр суррон, скүүтэр, цахилгаан дугуй явуулахгүй

Маргааш буюу есдүгээр сарын 21-нд "Автомашингүй өдөр-2024"-ийг Улаанбаатар хотод зохион байгуулна.

Тус өдөр зах худалдааны төвүүд ажиллахгүйгээс гадна автозамын хөдөлгөөн хаасан цэгүүдэд скүүтэр, суррон, цахилгаан дугуй зэргийг ч нэвтрүүлэхгүй гэж мэдээллээ.

"Автомашингүй өдөр-2024"-ийн хүрээнд 07.00-18.00 цагийн хооронд,

  • Д.Сүхбаатарын гудамж
  • Их сургуулийн гудамж
  • Сөүлийн гудамж
  • Партизаны гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  • Төмөрчний гудамж
  • Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойруу
  • Бээжингийн гудамж
  • Токиогийн гудамж
  • Залуучуудын гудамж
  • Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар
  • Чагдаржавын гудамж
  • Элчингийн гудамж
  • Олимпийн гудамж
  • Гэндэнгийн гудамж
  • Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар зэрэг байршилд автозамын хөдөлгөөн хязгаарлана.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
111111
111111

зохион байгуултгүй баруун гараа барьхаач мэдэхгүй өөдөөс мөргөлдчих гээд хэдэн малнууд нь урсгал урсгалаараа эмх цэгцтэй явчаарай хөөе

Холбоотой мэдээ

Back to top button