Нийгэм мэдээ

"Чингис хаан" одон хүртэх хамгийн өндөр магадлалтай Академич С.Нарангэрэл гэж хэн бэ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоосон. Энэ өдөр 2025 оны арваннэгдүгээр сарын 21-нд тохиож байна.

Чингис хааны мэндэлсэн өдрийг тохиолдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган "Чингис хаан" тэргүүн зэргийн одон хүртээдэг. Тэгвэл энэ жил Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд тус одонг хүртээх магадлал хамгийн өндөр байна.


-Түүний товч намтар-

  • С.Нарангэрэл нь 1953 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн
  • 1975 онд Монгол Улсын Их сургуулийг төгссөн
  • 1988 онд ЗХУ-ын Бүх холбоотын хууль зүйн эрдэм шинжилгээний хүрээлэнд “БНМАУ-ын Эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг, 2000 онд “ХХ зууны үеийн Монгол Улсын Эрүүгийн эрх зүйн үндсэн асуудлууд: ерөнхий анги” сэдвээр хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан.
  • 2000 онд Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртсэн
  • 1975-1985 онд МУИС-ийн Салбар эрх зүй судлалын тэнхимийн багш,
  • 1985-1988 онд Нийслэл Улаанбаатар хотын Ерөнхий Прокурорын орлогч,
  • 1988-1990 онд Улсын Ерөнхий Прокурорын туслах бөгөөд шүүн таслах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга,
  • 1990-1991 онд Засгийн газрын дэргэдэх төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төвд эрдэм  шинжилгээний ахлах ажилтан,
  • 1991-1992 онд Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн дэд захирал,
  • 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 1997-2002 онд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч,
  • 2000-2009 онд Хүний эрхийн “Эмнести интернейшнл” ОУ-ын байгууллагын удирдах зөвлөлийн дарга,
  • 2004 онд Япон улсын Нагояагийн Их Сургуульд зочин профессор,
  • 1996-1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш,
  • 1999-2000 онд тус сургуулийн захирал,
  • 2010 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдмийн зөвлөлийн даргаар ажиллаж байна.
  • 2008 онд Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол хүртсэн.

-“Чингис хаан” тэргүүн зэргийн одонгоор...-

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлж, нийгмийн дэвшлийг хангах, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг бусад оронд сурталчилан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын хамтлаг, иргэн, хуулийн этгээд,

Улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан байдлыг бэхжүүлэх, гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчилах, эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр, нийгмийн зүтгэлтэн, иргэнийг шагнадаг юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэнд хэрэггүй ээ

Зочин
Зочин

hamaagui shaah um

Л.Цээеэ. Зочин
Л.Цээеэ. Зочин

Шагнал одон тэмдэг медаль гэхээсээ илүү олон жил хуульч өмгөөлөгч явсан хүн одоогийн төр засгийн эрх мэдлийг гартаа авсан Ухнаагийн Хүрэлсүх Тогмидын Доржханд Нямтайшир,Нямтайширын Номтойбаяр Хятадын тагнуулчин Нацагийн Багабанди Хятад ээжтэй Хүрэлбаатар МАХН аа тарааж Ухнаагийн Хүрэлсүхийн боол болсон Намбарын Энхбаярын манж зантай Хятад Элбэгдорж хуурамч тоглоомын засгийн газар байгуулсан Занданшатар Батцэцэг Г.Дамдинням Х.Ганхуяаг Д.Батлут Б.Бат-Эрдэнэ Н.Учрал зэрэг хүмүүсийн хийсэн бузар бохир башир ажлуудыг илэн далангүй ард түмэнд тайлбарлан таниулж төр засгийн эрх мэдлийг дахин булааж авахаас нь сэрэмжлүүлж анхааруулж ярихгүй бол нийгэм замбраагаа алдаж хэн нь үнэн яриад байна хэн нь худлаа яриад байна гэдгийг тогтоон өгөхийг эрхэм хүндэт Нарангэрэл танаас хичээнгүйлэн миний Монголын ард түмэн гуйж байна.

Холбоотой мэдээ

Back to top button