Сард 300 удаа өндгөө хатгуулдаг 260 хүүхдэд өгөх сенсор төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө

Манай улсад өдөрт 10, сард 300, жилд 3600 удаа хурууныхаа өндөг рүү хатгаж сахраа хэмждэг, юм идэх бүрдээ өөртөө инсулин тарих зайлшгүй шаардлагатай 260 хүүхэд, 460 орчим том хүн байдаг. Тэд ижил зовлонтой ч хүүхдүүд бие даах чадвараасаа хамаарч, өдөр бүр хүнд бэрхшээлүүдтэй тулж байгаа юм.
Нэмээд эцэг эх, асран хамгаалагч 24 цагийн турш сэрэмжтэй байж, хянах үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл тэдний цусан дахь сахар огцом өсөх юм уу буурч хэлбэлзэх нь амь насанд аюултай учир байнга хянаж, хэвийн түвшинд барих шаардлагатай.
Энэ асуудалд салбар яам анхаарахаар болж, эдгээр хүүхдүүдийг сенсор төхөөрөмжөөр хангахаар болсон.
Тэгвэл өчигдөр сахрын нэгдүгээр хэв шинжтэй хүүхдүүд сахар тасралтгүй хэмжих сенсор буюу CGM төхөөрөмжөө /2025.12.24/ хүлээн авлаа. Энэ ажлыг эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу Эрүүл мэндийн яам есдүгээр сард шийдвэрлэж, тендер шалгаруулалтыг ЭХЭМҮТ-өөс 2025 оны 10 дугаар сарын 31-ээс 11 дүгээр сарын 24-ний өдрийн хооронд зохион байгуулсан юм.
Тендерт шалгарсан “Сити Энержи” ХХК нь БНХАУ-ын "Microtech medical" үйлдвэрлэгчийн Linx CGM төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, ЭХЭМҮТ-д хүлээлгэн өглөө. CGM төхөөрөмжийг нэг удаа бугалгад суулгаснаар 15 хоногийн хугацаанд солих шаардлагагүй, эцэг эхчүүд хүүхдийнхээ сахарын мэдээллийг цаг минут тутамд харах бөгөөд амь насны гэнэтийн эрсдэлээс сэргийлж, хүүхдүүдийн амьдралын чанар сайжрах ач холбогдолтой юм.
Энэ хүрээнд нэг ч хүүхэд орхигдуулахгүй, хүндрэл чирэгдэлгүйгээр хүүхдүүдэд тараах, хэрэглэх заавар зөвлөгөөг сайтар өгөх зэрэг ажлыг зохион байгуулж, хяналтын тогтолцоо бүрдүүлэхийг ЭХЭМҮТ-ийн захирал Ж.Отгонбаатарт даалгав.
Сахрын нэгдүгээр хэв шинжийг хамгийн хүнд хэлбэрийн сахрын өвчин гэж ойлгож болно. Гарал үүслийг нь удам болон олдмол гэж хоёр янзаар тодорхойлдог. Олдмол хэлбэр нь дархлааны системийн өөрчлөлтөөс үүдэлтэй. Өөрөөр хэлбэл чихэр, сахрын хэрэглээнээс үүдэлтэй биш гэсэн үг.
Жишээлбэл, вирусийн гаралтай ямар нэг өвчин туссаны дараа дархлааны системд өөрчлөлт орж, дархлааны систем нь нойр булчирхайгаа дарангуйлснаар нойр булчирхай инсулин ялгаруулахаа больдог. Ингэснээр сахрын нэгдүгээр хэв шинжтэй болох суурь бий болдог байна.
Энэ хэлбэрээр оношлогдсон 260 хүүхэд бусад шиг хүссэн зүйлээ идэх боломжгүй. Мөн хэт их хөдөлгөөн хийх, хийхгүй байх хориотой. Байнга болно, болохгүй гэх хязгаарлагдмал байдал, амьдралын хэв маяг тэдний сэтгэл зүйд ч сөргөөр нөлөөлдөг тухай асран хамгаалагчид нь ярьж байв. Ингээд зогсохгүй энэ төрлийн мэдлэг, мэдээлэл нийтэд хүрээгүй, төдийлөн танигдаж ойлгогдоогүй учир эдгээр хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчигдөх тохиолдлууд цөөнгүй гардаг байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ҮНЭХЭЭРИЙН ГОЁ МЭДЭЭ БАЙНА ЭВИЙДЭЭ НЯЛХ БАЛЧИР ҮРС БАЙНГА ХАТГУУЛАХААР ХЭЦҮҮШТ ЗОХИХ ХҮҮХДҮҮДЭД ХҮРГЭСЭН ГЭЖ НАЙДЬЯА ЭНЭ МУУХАЙ НИЙГЭМ ЧИНЬ ЭХНЭРТЭЭ Ч ИТГЭХ ИТГЭЛИЙГ АЛГА БОЛГООД БАЙГАА ШҮҮ ДЭЭ.ХАР ГЭЖ НЭГ ЮМ БАЙНА ШҮҮ ХҮНИЙ ӨВЧИН ЗОВЛОНГООР МӨНГӨ ХИЙХ ШИГ АДГИЙН ЗҮЙЛ БАЙХГҮЙ ШҮҮ ҮЙЛИЙН ҮР ЭЗНЭЭ ОТНО ГЭДЭГ ШИГ.ТИЙМ УСРААС Л БИ ЗОХИХ ХҮНДЭЭ ХҮНДЭЭ ХҮРЭЭСЭЙ ГЭЖ УЛИГЛААД БАЙГААН.БАЯРАЛЛАА ЭНИЙГ САНААЧЛАН ХЭРЭГЖҮҮЛСЭН ХҮМҮҮСТ ТА НАР МАШ САЙН ҮЙЛИЙГ ХИЙЖЭЭ
Тараалтын тал дээр битгий санаа зовоорой санаачилсан хүмүүс нь давхарт хяналттай тараана
Үнэн зөв бодит мэдээлэл түргэн шуурхай хүргэдэгт маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье. Сэтгүүлч Мөнхбат-д
Сэтгэл өвтгөсөн асуудлыг сайхан шийдвэрлэжээ ажлын амжилт хүсье