Нийгэм мэдээ

Цахим залилангийн хохирлоос ₮281.7 тэрбумыг нөхөн төлүүлж, хохирлыг барагдуулсан байна

2025 онд бүртгэгдсэн залилах гэмт хэргийн 72.3 хувь нь цахим орчинд үйлдэгджээ.

Уг гэмт хэргийн улмаас өнгөрсөн онд иргэдэд 694.4 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 281.7 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж хохирлын тодорхой хэсгийн барагдуулсныг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас мэдээлэв.

Энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар 2,070 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Иймд цахим орчин дахь зар, хуурамч линк, вэб сайтаар дамжуулан гарч ирсэн төлбөрийн нэхэмжлэл, зээл урамшуулал, сугалаа, бараа үйлчилгээний саналд болгоомжтой хандаж баттай эх сурвалжаас мэдээлэл авахыг зөвлөлөө. Хувийн мэдээлэл, дансны дугаар, нууц үг болон нэг удаагийн баталгаажуулах кодыг бусдад дамжуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button