УЛС ТӨР

ХӨШИГНИЙ АРД: Н.Номтойбаярыг аврах кноп ӨНДӨР ҮНЭ хүрч, АН, ШИНЭ НАМ-д ашигтай тусав

 Н.Номтойбаяр гишүүнийг түдгэлзүүлэх эсэх Прокурорын хүсэлт хуулиараа 48 цагт багтан шийдэгдэх ёстой байсан ч УИХ-ын байнгын хороодоор 12 хоногийн дараа арайхийж оров. Уг нь УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал нь өөрөө онцлог учраас тодорхой байдлаар тохироо хийх, улстөрийн нөлөөлөл үүсэх эрсдлээс  сэргэлийлж, 48 цагт багтаан шийдэхээр хуульчилсан.Гэвч Н.Номтойбаярт энэ хуулийн түргэвчилсэн заалт огт үйлчилсэнгүй.

ШУДАРГА ҮНЭН ТӨРХТ Л.БОЛД Н.НОМТОЙБАЯРЫГ АВРАХ КНОП ДАРСАН УУ

Өнгөрсөн 12 хоногийн хугацаанд Н.Номтойбаярыг “авч үлдэх” тохироо ч хангалттай сайн хийгдсэнийг байнгын хороодын ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ШААРДЛАГАГҮЙ” гэж үзсэнээс харж болно. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос түдгэлзүүлэхийг дэмжсэн ч байнгын хороодын нууц санал хураалтаар Н.Номтойбаярыг “амилуулж” дөнгөлөө.

Илтэд муудахгүй байсан МАН-ын хоёр хуваагдал энэ өдрүүдэд дотоод тэмцлээ дахин эхлүүлж, М.Энхболдын талаас Д.Хаянхярваа, Ж.Мөнхбат, С.Бямбацогт, Ш.Раднаасэд тэргүүтэй гишүүд “Н.Номтойбаярыг үлдээх ажиллагаа”-г гардан зохион байгуулсан гэх мэдээлэл хөвөрч буй. УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулиар МАК-аас их хэмжээний хандив авсан улстөрчид ерөнхийдөө барьцаалагдсан гэх яриа ч хүчтэй хөвөрлөө.

Хошин нь, “Н.Номтойбаярыг үлдээх ажиллагаа”-нд өөрсдийгөө шударга үнэний дуу хоолой гэж тодорхойлдог “ШИНЭ НАМ”-ын Л.Болд, Ж.Батзандан нар нэгдсэн гэх хардлага бараг батлагдав. Тухайлахад, Л.Болд гишүүн “Хугацаа алдаж хууль зөрчсөн нь МАН+АН тохирох боломжийг бүрдүүлсэн. Үүнийг манай нам буруутгаж байгаа. Гэхдээ би хувь гишүүнийхээ зүгээс нууцаар саналаа өгнө” гэж ярьсан юм.

Өөрөөр хэлбэл, Л.Болд “МАНАН тохирч байхад би ч гэсэн яагаад болохгүй гэж” гэсэн үүднээс асуудалд хандаж буйгаа гэдгээ сэтгүүлчдэд бараг л илчлэв. Ойрх цагийн түүх сануулахад, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагах асуудал яригдаж байхад Л.Болд гишүүн тэдний талд кнопдох тохироо хийж, хувийн санхүүгийн шинжтэй том ажлаа амжуулсан гэхчлэн бичигдэж байв. Түүний тохирдог хэлбэр Н.Номтойбаяр дээр дахин үйлчлэв бололтой.

МАН-ЫН ХАГАРЛЫГ АН ОВЖНООР АШИГЛАЖ, КНОПОО ҮНЭД ХҮРГЭХ ТОХИРОО БҮРДЭВ

Дараачийн МАН-ын дотоод дайныг өөрсдөдөө ашигтай болгосон субьект бол АН. Хаалттай явагдсан байнгын хорооны үеэр Б.Пүрэвдорж гишүүн “Би өөрөө ийм байдалд орж үзсэн. Н.Номтойбаярыг ойлгож байна” гэх утга бүхий хамгаалсан байр суурь илэрхийлсэн хэмээгдэж буй. Харин хөшигний араас гарч ирээд,  сэтгүүлчдэд “Надад Н.Номтойбаярыг үлдээх шалтгаан байхгүй” гэж мэдэгдэж байх жишээтэй.

АН-аас Хуульзүйн байнгын хороонд С.Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Төрийн байгуулалтын байнгын хороонд Б.Наранхүү, Д.Эрдэнэбат нар багтдаг. Эдгээрээс ХББХ-н дээр У.Хүрэлсүхийн талынхан илтэд олон, ТББХ-нд М.Энхболдын талынхан олон билээ. Тэгэхээр Н.Номтойбаярыг аврах ажиллагаа хамгийн хүчтэйгээр ХББХ дээр явагдсан болж таарна. Энэ хороонд С.Эрдэнэ, Б.Пүрэвдоржоос гадна Л.Болд, Ж.Батзандан нар багтдаг. МАН аль нэг талдаа олонх болохын тулд эдгээрийн санал дээр ажилласан гэсэн үг.

Н.НОМТОЙБАЯРЫГ МАН-ААС “ХӨӨЖ”, ИЛ ХАМГААЛАГЧДЫГ НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ НЬ ЯРИХААР ТУЛГАЖЭЭ

МАН-ын дарга У.Хүрэлсүх “Түдгэлзээд шалгуул” гэсэн байр сууриа бүлгийн хуралдаанаа үеэр Н.Номтойбаярт илэрхийлсэн байдаг.  Улмаар Н.Номтойбаярыг  “явуулах”  МАН-ынханд дээрээс нь ирж байгаа тул ил цагаанаар хамгаалахаас гишүүд айж буйгаа ч илэрхийлж байв.  Энэ нь тэдэнд нэг талаас нэр дэвших мандат намын даргаасаа авахад шууд эрсдэл үүсгэнэ.

Нөгөө талаас болж бүтэхгүй, орооцолдохгүй хэрэг гэж байхгүй Н.Номтойбаярыг ил өмөөрвөл олон нийтэд муухай харагдана. Эргээд сонгуулийн үеэр сөрөг пиараар өөрийнх нь эсрэг ашиглагдана гэж гишүүд хаширлаж байгаа юм. Яг ийм гишүүдийн айж бэмбэгнэсэн байдлыг мэдсэн юм шиг прокорорын хүсэлт нууцын дэгтэйгээр хэлэлцэхээр орж ирсэн байдаг.

Нэг ёсондоо нууцаар орж ирсэн нь айж бэмбэгнэсэн гишүүдийг Н.Номтойбаярын талд ажиллах таатай боломжийг бүрдүүлж буй. Ийм нөхцөл байдал дор маргааш Н.Номтойбаярыг түдгэлзүүлэхгүй гэсэн байнгын хороодын саналыг  чуулганаар хаалттай хэлэлцэнэ. Гарах үр дүн нь хууль зөрчиж, удаашруулсан 12 хоногт хэдийнэ шийдэгдчихсэн гэж харж болохоор.

“Хана хүртэл чихтэй” гэгддэг. Хэдий нууцаар санал хураалт явуулах ч Н.Номтойбаярыг хамгаалсан гишүүд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нүүрийг харахад бэрхтэй болох нь ээ. Цаашлаад Н.Номтойбаярыг түдгэлзүүлэхгүй тохиолдолд МАН-аас хөөх асуудал хөшигний ард бараг л тодорхой болчихсон билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
29 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ган
Ган

АвЧ үлдэхээр кноп дарсан нөхөд нь яааааг дайснууд байна шдээ. Ждүчин оюундарь, хөөн хэлэлцэхийн раднаасэд мэт

иргэн
иргэн

Энэ гишүүд бүгд хоёр нүүр гаргасан худалчууд. Эдний хэнийг ч сонгохгүй байя

зочин
зочин

Huuk mini dee ingeh selem erguulj baigaad namaa yalagduulav daa tegvel chamaig naad dolooj baigaa hed chin tas hazna daa

Зочинмонгол
Зочинмонгол

Ман нам энэ сонгуульд хар машиндаа л найдах болж дээ

зочин
зочин

Дээрх урвагч нараа сонгуульд бүү дэвшүүл,ХҮРЭЛСҮХ ээ. Араас чинь хутга шаах хүмүүс гэдгээ бүрэн харууллаа,наадуул чинь.

зочин
зочин

Hадгаламж банкны 14 тэрбумын хэргээр ял шийтгүүлж байсан Хүрэлсүх намаас хөөгдөх байтугай л юм хийсэн хүн дээ

зочин
зочин

MaH tenegtej uguh yumaa. Nomt bol shalchignasan batsaan bishee, er hun shuu

зочин
зочин

Зодоон хийж казино тоглосоноор нь хүрэлсүхийг хөөх хэрэгтэй

Зочин
Зочин

Bolij uzee s#a muu nomtiig zugeer bailga

Зочин
Зочин

Дажгүй сайн залуу шүү дээ

Иргэн
Иргэн

Яагаад энэ хүнийг ингэж их оролдоод байгааг мэдэх хүн байна уу

Сонгогч
Сонгогч

Нямдорж толгойтой Пурэвдорж бегстэй МАНАН хамгаалжээ

Иргэн
Иргэн

Яагаад энэ хүнийг ингэж их оролдоод байгааг мэдэх хүн байна уу

Иргэн
Иргэн

Номт өчнөөн их мөнгөтэй байж өөрийгөө зөв талаас нь харуулах ПР-аа ч тултал хийчдэггүй нэг бодлын тэнэг хүн юм дөө.

Иргэн
Иргэн

Намаас квот гуйхгүй бие дааж нэр дэвших үүд хаалга нь нээгдэж байна даа. Ингээд МАН-ын нэг суудал будаа.

Иргэн
Иргэн

БАРЫН ЗУЛЗАГЫГ БАГА ДЭЭР НЬ ДАРАХ ГЭЖ Л МАЧИЙЖ БАЙНА ДАА ХҮҮК.

Иргэн
Иргэн

shine nam baiguulchix yer Nomtoibayaraa ix xuchtei yavaa chamd tolgoi ch bna bolomj bn

Иргэн
Иргэн

Huuk mini dee ingeh selem erguulj baigaad namaa yalagduulav daa tegvel chamaig naad dolooj baigaa hed chin tas hazna daa

Иргэн
Иргэн

Hадгаламж банкны 14 тэрбумын хэргээр ял шийтгүүлж байсан Хүрэлсүх намаас хөөгдөх байтугай л юм хийсэн хүн дээ

Иргэн
Иргэн

MaH tenegtej uguh yumaa. Nomt bol shalchignasan batsaan bishee, er hun shuu

Иргэн
Иргэн

Зодоон хийж казино тоглосоноор нь хүрэлсүхийг хөөх хэрэгтэй

Иргэн
Иргэн

Dornodoos bichij bna. Manai nutgiin zaluus zurh zorig ihtei humuus shuu.

Иргэн
Иргэн

Terbum terbumaar ni JDU-giin mungu tsulmusun gishuudee umguulj haatsailhiin told zoliond yawuulchih yumuu…

Иргэн
Иргэн

HUK-iig ayaldan dagasan suulee sharwaganuulsan yumnuudiin hajuud neg ch bolow tsus ihtei zaluu baisan bol deer l baisiim daa

Зочин
Зочин

Хүмүүс яагаад ингээд зохион байгуулалттай дайраад байгаа юм болоо

зочин
зочин

Номтойбаярыг гүтгэж байгаа. Өрөвдөж байна

Зочин
Зочин

Асар их мөнгө л энэ хэдийн дунд явж байнаа. Өнөөгийн төр, МАНАНгийнхан ийм л болчихоод байгаа юм. Дараачийн сонгуульд энэ хэдэн хуйвалдагч,

Irgen
Irgen

Hovdiin Byambatsogt gej yostoi hulhi hoyor nuurtei hutguur. bainaa.

Зочин
Зочин
Reply to  Irgen

ХАРИН ТИЙМ БЯБАЦОГТ ГЭЖ ИРЭЭДҮЙН П.ОЧИРБАТ ГУАЙН ХАМРЫГ ЯГ ДУУРИАХ ШИНЖ ОРЧИХСОН ХӨГИЙН ЭТГЭЭД БҮР ЭРТНЭЭС ЭЛБЭГДОРЖИЙН ГАР ХӨЛ БОЛЖ ГҮЙСЭН

Холбоотой мэдээ

Back to top button