Х.Нямбаатар: Хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно
Ж.Баярмаа нарын гишүүд өнөөдөр хэвлэлийн хурал хийж, нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалтад хийсэн сонсголын үр дүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Н.Учралд асуулга хүргэхээ мэдэгдсэн. Энэ үеэр өмнөх хатын даргын хариуцлагын асуудлыг хөндсөн.
Тэгвэл хотын дарга асан Х.Нямбаатар "Би нийслэлийг 2.6 их наядын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй хүлээлгэж өгөөд явсан. Өнөөдөр улсын төсөв хэдэн их наядаар тасарч бгааг та нар гаргаж ирээч. Чадахгүй л дээ та нар.Би хуулийн байгууллагад тайлбар мэдүүлгээ өгсөн, дуудсан цагт нь морио эмээллээд очно өөрийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр,
Төсөв түшиж улс, хот нийслэл хөгжихгүй. Санхүүгийн олон арга хэрэгслийг ашиглаж, хөрөнгө оруулалт татаж төслүүдээ хэрэгжүүлнэ. Ингэж байж бид тулгамдаж буй асуудлуудаас ангижирч ард түмний нуруу тэнийнэ. Надад МУ-ын Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байхдаа 40 гаруй ажлын хэсгийг ахалж ачаа үүрч явсан үе бий. Нохойд барьдаг мод гэх нэр ч зүүж явсан. Ардчилсан сонгуулиар мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн байгуулсан ялалтыг минь мэс засал хийж булааж авсан энэ хэдэн долдойнуудад намайг мэрэхээс өөр шид даанч алга, харамсалтай.
Шангрилла гийн подвол дахь Vault гэх садар самууны үүр болсон баарны эзэн, Ухаа худагийг хоёр сая ам.доллароор хулгайлж авсан авлигач хахуульчин Д.Энхтүвшин, хадгаламж зээлийн хоршоо дампууруулж иргэдийн хөрөнгөөр гараа угаасан Баян Бажаа гуай, хүүхдийн тоглоомын талбай ч барьж үзээгүй улаан балчин хүүхэлдэй, Таван толгойгоос ТЭЗҮ гээр мөнгө хүүлдэг хулгайч нар улс орныг хөгжүүлэхгүй нь тодорхой юм байна. Ард түмний нуруу тэнийхгүй нь дээ" гэжээ
Д.ХАДААН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Морь хэрэггүй
Шууд морь гээд ойлгочихдог ккк