Гадаад мэдээДЭЛХИЙ

Амласан $5 мянгаас нь татгалзаж америкчууд Трампт дургүйцэж буйгаа харууллаа

АНУ-ын Конгрессын завсрын сонгууль мягмар гарагт /2026.11.03/ явагдсан. Тус сонгуулиас өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Бүгд найрамдах нам ялалт байгуулбал насанд хүрсэн иргэн бүрд 5 мянган ам.доллар өгнө гэж амласан юм. Тэгвэл завсрын сонгууль сөрөг хүчин болох Ардчилсан нам томоохон ялалт байгуулав. Тодруулбал Бүгд найрамдах нам үргэлж ялдаг, аюулгүй бэхлэлт гэгддэг Техас, Хойд Каролина, Канзас зэрэг мужуудын сенаторын сонгуульд Ардчилсан нам ялсан юм. Ингэснээр америкчууд амласан 5 мянган ам.доллароос нь татгалзаж, Трампт дургүйцэж буйгаа харууллаа.

Насанд хүрсэн америк иргэн болгонд 5 мянган ам.доллар олгохын тулд АНУ-ын засгийн газарт 1.22 их наяд гаруй ам.доллар шаардлагатай болох байлаа. Ийм амлалт өгсөн нь америкчуудын саналыг худалдан авах гэсэн оролдлого хэмээн ихээхэн шүүмжлүүлж байсан юм. Трамп өмнө нь “DOGE” байгууллагын танасан төсвөөс иргэн болгонд 5 мянган ам.доллар, дэлхийн орнуудад оноосон гаалийн татвараас 2 мянган ам.доллар өгнө гэж амлаж байсан. Гэвч тэдгээр амлалтаа тэр биелүүлээгүй билээ. Энэ удаад Бүгд найрамдах нам ялсан байсан ч Трамп амлалтаа биелүүлэхгүй гэж сонгогч нарын 57 хувь нь бодож байжээ.

Эх сурвалж: Fortune

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
боргэрээхаргэртээ
боргэрээхаргэртээ

манайх шиг мөнгө амладаг болчих гэж. ер нь тэгээд ил сонгууль болдог болно. хэн мөнгөөр мөнгөнд санал өгсөн ил болгоно, хариуцлагаа сонгогч хүлээнэ

Зочин
Зочин

Баян орон аргагүй юмдаа манай шиг төр эргэдээсээ хулгайлна гэж дайрахгүй амар итгэлцэл байна

Холбоотой мэдээ

Back to top button