НИЙГЭМНийгэм мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын дотуур байрыг засварлажээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн дэргэдэх Мэргэжлийн боловсролын сургуулийн оюутны дотуур байранд иж бүрэн их засвар хийж, ашиглалтад хүлээн авчээ.

Мэргэжлийн боловсролын сургууль нь 12 төрлийн мэргэжлээр 15-45 насны хөгжлийн бэрхшээлтэй хүнд хоёр жилийн хугацаанд мэргэжлийн боловсрол олгож, хөдөлмөрт бэлтгэдэг. Энэ жилийн тухайд 162 суралцагч суралцаж байгаагаас орон нутаг болон алслагдсан дүүргийн 30 оюутан дотуур байранд байрлах юм.

Сургуулийн дотуур байр 2011 онд ашиглалтад орсноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүй байжээ. Их засварын хүрээнд бүх өрөөний дотоод засал, ариун цэврийн өрөөнүүдийг бүрэн шинэчлэн засварлаж, оюутнуудад тав тухтай орчин бүрдсэн байна.

Засварын ажлыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийсэн юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button