НИЙГЭМ
Долдугаар сард гадаадаас иргэдээ татан авах нислэгийн хуваарь

Улсын онцгой комиссоос энэ сарын 18-нд ирэх долдугаар сард нисэх тусгай үүргийн онгоцны нислэгийн хуваарь баталсныг танилцуулъя.
- Долдугаар сарын 2-ны өдөр Сөүл рүү
- Долдугаар сарын 4-ний өдөр Япон руу
- Долдугаар сарын 7-ны өдөр Сөүл (БНСУ-д байгаа иргэдийг татан авна)
- Долдугаар сарын 9-ний өдөр Станбул руу (Турк болон Европод байгаа иргэдээ татан авчирна)
- Долдугаар сарын 15-ны өдөр Сөүл (Транзит зорчигчдыг авна) хуваарийг баталжээ.
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудаас нийт 10 мянга 355 иргэн эх орондоо буцах хүсэлт өгөөд байна. Ялангуяа АНУ, Япон, БНСУ-д гацсан иргэд олон байгаа учраас эдгээр улс руу нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлсэн. Зургадугаар сард 2300 орчим иргэдээ татан аваад буй.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эхний ээлжинд өвчлөл багатай болон хяналт сайтай байгаа улс орнуудад байгаа Монгол иргэдээ дэлгэр зуны улиралд шууд ойр ойрхон таталт хийж болохгүй юм уу? Жишээлбэл Австрали улсаас ирсэн хүмүүсээс вирус илрээгүй байна ш дээ УОК оо?