Нийгмийн
KFC болон Пицца Хат онцгой байдалд ажиллаж буй ажилчдад өөрсдийн бүтээгдэхүүнээ хүргэж өгчээ

Эх орныхоо төлөө ажиллаж буй эмч, цагдаа болон онцгой байдлын хамт олонд халуун хоол, цайгаар үйлчилж байгаа газрууд цөөнгүй байна.
Дурдвал, өчигдөр KFC ресторан 3000 гаруй цагдаа нарт зориулан амтат шарсан тахиагаа бэлтгэж өдрийн цайны цагаар хав халуунаар нь хүргэж өгсөн байсан.
Харин өнөөдөр Пицца Хат-ын хамт олон ХӨСҮТ болон 10 гаруй эмнэлгийн 1110 ажилтан, албан хаагчдадаа халуун пицца хүргэж өгчээ.
Э.СИЙЛЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.