Нийгмийн

Ч.Хүрэлбаатар: У.Хүрэлсүхийн Засгийн газрын авсан зээл бүр УИХ-д нээлттэй байсан

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ковидын үед гаднаас ямар зээл, тусламж авч, юунд зарцуулсан талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр “ У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед авсан зээл бүр УИХ-д нээлттэй орж ирж байсан. Бас 9.3 их наядын өр дарсан.

НЭГДҮГЭЭРТ: 160.1 сая долларыг Азийн хөжглийн банкнаас маш хөнгөлөлттэй нөхцөлөөр авахаар гэрээ байгуулснаас өнөөдрийн байдлаар 128 сая ам.долларыг нь авсан. Эхний 100 сая долларыг  ковидын дэмжлэг болгож авч байгаа. Засгийн газраас хүүхдийн мөнгө, нийгмийн даатгалын шимтгэл тэглэсэн зэрэг олон арга хэжмээг авахад эх үүсвэр болгох зорилгоор 100 сая ам.доллар авсан. Авсан он сар нь, гүйлгээний дүнтэйгээ байна. Төсвийн дэмжлэг хэлбэрээр авсан.

Дараагийн хэсэг нь 30 сая ам доллар байгаа. Гүйцэтгэл нь 0 байгаа. 2329 ширхэг тоног төхөөрөмж авна. 68 мянган ширхэг хувийн хамгаалах хэрэгсэл авах, эм эмнэлгийн хэрэгслиин агуулах барьж, тоноглох, 7 аймгийн нэгдсэн эмнэлгийн ариутгалын тасгийг шинэчлэх, 21 аймагт түргэн тусламжийн машин авах ажил хийнэ гээд зарим нь бүтээгдэхүүн нийлүүлэх хэмжээнд, зарим нь гэрээний шатанд явж байна.

Дараагийнх нь 1,2 сая ам.долларын зээл. Энэ бол өмнө нь авсан байсан зээлийн зориулалтыг өөрчилсөн. Нийт 572 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмж худалдаж аваад эмнэлгүүдэд тараасан. Нийлүүлсэн эмнэлэг, байгууллагууд бүртгэлтэй байна. Гүйцэтгэл нь 100 хувь байгаа. Авсан байсан зээлийнхээ зориулалтыг өөрчилсөн гэсэн үг.

Дараа нь цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөлд 26.4 сая ам.доллар 100 хувь авсан. Энэ мөнгийг хүүхдийн мөнгө, хүнсний талон хөтөлбөрийн таван сарын санхүүжилтэд ашигласан.

Буцалтгүй тусламжаар 2.5 са ам.долларыг Азийн хөгжлийн банкнаас авсан. Нэг сая ам. доллараар ХӨСҮТ-д томографийн төхөөрөмж худалдаж авсан, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн цалинд олгосон.

1.5 сая ам доллараар PCR лабораторт шаардлагатай 19 тоног төхөөрөмж, 5000 ширхэг шинжилгээний урвалж оношлуур, 4804 ширхэг тоног төхөөрөмж, иж бүрэн хэрэгсэл худалдаж авах ажлыг ЭМЯ гэрээлэх шатандаа явж байгаа.

ХОЁРДУГААРТ:  БНХАУ-аас 114 сая долларын тусламж авсан гэдэг мэдээлэл гарсан. Энэ бол худлаа. Нийтдээ бид 700 мянган ам.долларын буцалтгүй тусламж авч ашигласан. Энэ мөнгөөр эхний ээлжинд 5000 ширхэг оношлуур, 5000 ширхэг эмнэлгийн зориулалттай амны хаалт, 5000 ширхэг мэс заслын зориулалттай амны хаалт, 1000 ширхэг хамгаалалтын хувцас, хоёрдугаар ээлжинд 8000 ширхэг оношлуур, 490  мянган ширхэг мэс заслын амны хаалт УОК-т, гуравдугаар ээлжинд 100 мянган ширхэг N95 ширхэг амны хаалт ЭМЯ-нд авч шилжүүлсэн.

ГУРАВДУГААРТ: Европын холбооноос 104 сая ам доллар авсан гэдэг нь бас худлаа мэдээлэл. 50.8 сая ам. долларын гэрээний дүнтэй зээл авахаар гэрээ байгуулсан. Бодитоор авсан байгаа нь 16 сая ам.доллар. Энэ нь өөр зориулалтаар орж ирсэн мөнгө. Ковидтой холбоогүй.

ДӨРӨВДҮГЭЭРТ: Олон улсын Валютын сангаас яаралтай санхүүжилтийн нөхцөлөөр 99 сая ам.доллар авсан. Энэ бол төсвийн дэмжлэг. Өөрөөр хэлбэл ковидтой тэмцэх үед төсвийн орлого тасарч байхад нөхөх зорилгоор авсан. Тухайлбал нигмийн даагалын шимтгэл тэглэх, бүх хүүхдэд 100 мянга олгоход энэ мөнгө зарцуулагдсан.

 ТАВДУГААРТ: Дараа нь Дэлхийн банкнаас 69.8 сая ам.доллар авсан гэсэн мэдээлэл байгаа. Гэрээний дүн бол 70 сая ам.доллар. Үүнээс бодитоор авсан нь 19.3 сая ам.доллар. Энэ мөнгийг:

  1. Цахим эрүүл мэнд төслийн дахин хуваарилтад 2.1 сая ам.доллар. Дахин хуваарилалт гэдэг нь авсан зээл дотроо зориулалтт өөрчилсөн гэсэн үг. Энэ мөнгөний гүйцэтгэл 100 хувь байгаа. 15 ширхэг суурин рентген аппарат, 12 ширхэг зөөрийн рентген аппарат, 41 ширхэг зөөврийн эко аппарат авсан. Нийтдээ төв болон орон нутгийн эмнлэгүүдэд 67 ширхэг тоног төхөөрөмж авсан.
  2. Боловсролын чанарын шинэчлэл төслөөс дахин хуваарилалтын 5 сая ам.доллар өөрчилж ашиглаад аравдугаар сарын хүүхдийн мөнгөнд зарцуулсан. Зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр үр ашиггүй зүйлийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилсөн гэсэн үг.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслөөс 15 сая ам.доллар дахин хуваарилалтаар авч байгаа. Гүйцэтгэл 66 хувьтай.  Энэ мөнгийг сайн дурын даатгуулагчдын 4,5,6-р сарын даатгалаас чөлөөлсөн санхүүжилтэд зориулж Нийгмийн даатгалын сан руу шилжүүлсэн.
  • 4. Дараа нь “ковид19” цар тахлаас урьдчлан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангахад 26.9 сая ам. долларыг гуравдугаар эмнэлэг, Хан-уул дүүрэгт байрлах 300 ортой эмнэлэг, Анагаахын сургалтын эмнэлэг, 21 аймаг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг 1000 орчим нэр төрлийн 11500 тоног төхөөрөмжөөр хангахад зориулсан. Ингэснээр 1000 ор дэлгэх боломж бүрдүүлсэн.
  • 5. “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-өөс 20 сая ам.доллараар хувийн хэвшлийн даатгуулагчийг шимтгэл төлөх үүргээс түр хугацаанд чөлөөлж байгаатай холбоотойгоор Нийгмийн даагалын сан руу шилжүүлэх мөнгө. Мөнгө нь одоогоор орж ирээгүй байгаа гэсэн үг. Энэ мөнгөнүүд төрийн сангийн дансанд орж ирдэггүй. Гэрээ хийгээд явж байгаа аж ахуй нэгжүүдийн данс руу цаад байгууллагаас шууд шилжиж ордог.

6. Буцалтгүй тусламжаар нэг сая ам.доллар авсан. 4 сая ширхэг бээлий, 206 мянган ширхэг N95 маск, 28 мянган ширхэг хамгаалах хувцас, 14 мянган ширхэг нүдний хамгаалалт болон нүдний шил, тус бүр 6000 ширхэг хамгаалах хэрэгслийг эмч эмнэлгийн байгууллага, онцгой нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудад нэн тэргүүнд худалдаж авч өгнө.Энэ ажлыг ЭМЯ Дэлхийн банкны журмаар зохион байгуулна.

ЗУРГАДУГААРТ: Японы Засгийн газраас ковидтой холбоотой 11.8 сая ам.долларын буцалтгүй тусламж авсан гэж мэдээлэл бий. Энэ бас бодит мэдээлэл биш. Гэрээний дүн нь 9.3 сая ам.доллар. Авсан зээл нь одоогоор 0. Зориулалт нь иргэдийг ковидоос хамгаалах оношилгоо эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж авах, халдварын үеийн холбоо, зарлан мэдээлэх систем нийлүүлэхэд ашиглах юм.

Сангийн яамтай холбогдож байгаа ковидтой холбоотой мөнгө энэ л байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-19 07:19

Ална шүү

Баагий.
Баагий.
2020-11-19 15:08
Reply to  Зочин

Жаахан биeээ барь Авсан зээл тусламж хандиваа орлого зарлага задаргаатай нь шилэн болго.Ар түмэн хян�##�т тавих боломжтой болно.Олон зуун сайн эдийн засагчид ажилгүй гэртээ сууж байна.Төр засагт итгэх итгэл �##�дарсан шүү. Чоно борооноор гэдэг үг сэтгэлд буугаад болдоггүй.

Ариунаа
Ариунаа
2020-11-19 15:39
Reply to  Баагий.

Бусад нь ч яах вэ.Хятад улсын 700.0 ¥30-40.0 ширхэг маск мэт болоод дуусах нь уудээ.үгүй блгүйдээ.Тиймээс нарийн тооцоо хийх нь зөв юм бна шүз.Санхүүчдээ ажлаа хийнэ бгаа.

Зочин
Зочин
2020-11-19 08:26
Reply to  Зочин

Хэнийг урвагчдыг

Холбоотой мэдээ

Back to top button