НИЙГЭМ

Завханы Нөмрөг сумд очиж идэш хийчихээд хотод ирсэн иргэний хариу сул эерэг гарчээ

Өнөөдөр Сэлэнгэ аймагт тав, Улаанбаатарт хоёр иргэнээс коронавирус нэмж илэрснээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 791 болоод буй. Одоогоор коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байгаа аймгуудын нь Завхан. Тэгвэл Улаанбаатараас тус аймгийн Нөмрөг сумд очин, идэш хийчихээд ирсэн иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу сул эерэг гарчээ.

Баянгол дүүргийн иргэн, 47 настай С нь 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан байна. Улмаар Нөмрөг сумд очин, буцаж ирээд “22-ын товчоо”-нд шинжилгээ өгөхөд хариу нь сул эерэг гарчээ.

Гэхдээ энэ нь коронавирус туссан, халдвар авсан гэсэн үг биш. PCR шинжилгээний хариу гарсных нь дараа коронавирус туссан эсэх нь тодорхой болно.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button