ДАТАГРАФИКСурвалжилга, Нийтлэл

ИНФОГРАФИК: Тахлын үед МУИС хэмнэсэн зардлаараа оюутнуудад ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ үзүүлэх боломжтой юу

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх үүднээс бүх их, дээд сургуулийн үйл ажиллагаа хоёр ч удаа цахим хэлбэрт шилжлээ. БШУЯ-ны зүгээс оюутнуудын 82 хувь нь цахим хичээлд сэтгэл ханамжтай байлаа гэх судалгаа танилцуулж буй ч бодит уур амьсгал өөр байна. Тэд танхимын хичээлийн сургалтын төлбөр төлсөн хэр нь ээ үүнтэйгээ дүйцэхүйц чанартай боловсрол олж авч чадсангүй гэдэг байр суурьтай байгаа нь нууц биш.

Нөгөө талд их сургуулиуд ч энэ хугацаанд цахим хэлбэрээр ажиллаад тодорхой зардлууддаа хэмнэлт хийж буй. Мөн Засгийн газрын шийдвэрээр тэдний ус, цахилгаан, дулаан тэргүүтэй хэрэглээний зардлыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ашгаас төлнө. Гэвч оюутнууддаа сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлсэнгүй.

Гэтэл дэлхийн улсууд цахим сургалтын үйл ажиллагаа хэвийн үеийнхээ чанарыг бүрэн хангаж чадсангүй хэмээн хүлээн зөвшөөрч, тодорхой хөнгөлөлт үзүүлээд эхэлжээ. Төрийн өмчит их сургуулиудаас хамгийн тэргүүн жишиг нь Монгол Улсын Их сургууль. Иймд тус сургуулиар жишээлж, тодорхой зардлуудаа танаж, оюутнууддаа тахлын үеэр төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой юу гэдэг контентыг бэлтгэлээ.


-НЭГ: БНСУ-ЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН 40 ХУВЬ НЬ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТАЛ ХУВИЙГ БУЦААН ОЛГОНО-

Дэлхийд боловсролын чанар болоод эдийн засгийн чадавхаараа тэргүүлэгч өндөр хөгжилтэй орнууд болох АНУ, Канададын их дээд сургуулиуд сургалтын төлбөртөө 10-30%-ийн хөнгөлөлт үзүүлж, Английн засгийн газраас их дээд сургуулийн санхүүжилтэд зориулж нэмэлт төсөв батлахаа амлаад байна.

Өмнөд Солонгос:

Харин бидний ойрын хөрш Солонгос улсад хувийн болон улсын нийт их дээд сургуулиудын 40% нь төлбөрийн тал хувийг буцаан олгохоо мэдэгджээ. Энэ нь оюутнуудын цахим санал хураалт болон тэдний шүүхэд зарга үүсгэсний үр дүн. Түүнчлэн зарим сургуулийн хувьд зээл болон буцалтгүй тусламж, тэтгэлгийн тоо хэмжээг нэмэгдүүлэх замаар оюутнуудын гомдлыг шийдвэрлэж буй жишээ ч байна.

БНСУ-ын Их, дээд сургуулиудын Оюутны нэгдсэн зөвлөл (Univnet)-өөс нийт 200 гаруй их сургуулийн 22780 оюутнуудаас судалгаа авахад 99% нь сургалтын төлбөрийн бүтэн болон тал хувийг буцаан олгохыг шаарджээ.

Буцаан олголт нэхэмжилж буй оюутнуудын 82% нь алсын зайн сургалтыг хэвийн үеийнхтэй дүйцүүлэх боломжгүй байна гэдэг шалтгааныг хэлсэн бол  72% нь сургуулийн техник хангамж, тоног төхөөрөмжийг хангалттай ашиглаж чадаагүй гэжээ.

Тайланд:

Харин хөгжлийн хувьд манай улстай нэгэн ангилалд багтдаг Тайландад өнөөгийн байдлаар 52 их дээд сургуулиуд тодорхой хэмжээнд сургалтын төлбөрөө хөнгөлөхөөр болоод байна.

Оюутнуудын энэ тэгш бус байдлаас улбаатай хохирлыг харгалзан үзэж Тайландын их дээд сургуулиуд дараагийн улирлаас төлбөртөө 20-25%-н хөнгөлөлт үзүүлэхээр болжээ. Улсдаа топ 10-д багтдаг төрийн өмчит Таммасатын их сургуулиас 15 сая бат буюу ойролцоогоор 498 мянган ам.долларын тэтгэлгийн фонд гаргаад байгаа бол улсдаа хоёрт бичигддэг төрийн өмчит Чулалонкорны их сургууль дотуур байрны мөнгийг буцаан олгохоо мэдэгдэв.

 Мөнхүү улсын топ төрийн өмчит Чианг Май их сургууль сургалтын төлбөр болон түрээстэй холбоотой зардлыг хэсэгчлэн төлөхөөр болсон бол Срипатум улсын их сургууль 15-25%-г нь буцаан олгожээ.


-ХОЁР: МОНГОЛД СЭЗИС 8%-ИЙН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЖЭЭ-

Монгол Улсын хувьд нийт хүн амын 50 гаруй хувь нь орон нутагт оршин суудаг, амжиргааны түвшин дорой орны хувьд энэ тал дээр онцгой анхаарал хандуулах нь зүйтэй юм.

2020 оны хаврын улирлаас эхлэн Монгол Улсад бүх шатны боловсролын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэн ч оюутан суралцагч бүрд цахимаар хичээл судлах бүрэн боломж бололцоо байсангүй. Улсдаа тэргүүлэх төрийн өмчит ШУТИС, МУИС, МУБИС, АШУҮИС цар тахалт нөхцөл байдлыг үл харгалзан сургалтын төлбөрөө бүтнээр нь авсаар байна.

Харин хувийн өмчит СЭЗИС 2020 оны хаврын улиралд суралцагсдадаа төлбөрийн 8%-ийн хөнгөлөлт үзүүлжээ.

Харин эдгээр өдрүүдэд засгийн газрын шийдвэрээр айл өрх, албан байгууллагуудын ашиглалтын зардлыг “тэглэсэн”-тэй холбоотой эцэг эх, оюутан суралцагчид их дээд сургуулиуд төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх ёстой гэсэн байр суурь цахим сүлжээнд бий болгоод байна.

МУИС нь төрийн өмчит их сургуулиудын түүчээ гэдэг утгаар тус сургуулийн хувьд төлбөрт хөнгөлөлт үзүүлэх боломж бололцоо бий эсэхийг нийт байгууллагын орлого зарлагын хүснэгтээр харьцуулан, дүн шинжилгээ хийж, асуудлыг шүүмжлээд орхих бус бодит гаргалгаа хайж олохыг эрмэлзэв.

Тайлбар: МУИС-ийн 2020 оны санхүүгийн тайлан бэлэн болоогүй тул өнгөрөгч жилүүдийн тайланд анализ хийв.


-ГУРАВ: МУИС-ИЙН СҮҮЛИЙН ЕСӨН ЖИЛИЙН ОРЛОГО, ЗАРЛАГЫН ЕРӨНХИЙ БҮТЭЦ-

Монгол Улсын Их Сургуулийн 2011-2019 оны хооронд гаргасан жилийн эцсийн тайланд дүн шинжилгээ хийж үзэхэд:

Орлогын хувьд:

МУИС-ийн төсвийн орлого нь улсын төсвийн санхүүжилт, сургалтын төлбөр, үндсэн бус (туслах) үйл ажиллагааны орлого гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэх ба үүнээс оюутнуудын төлсөн сургалтын төлбөр нь тогтмол 75%-с дээш хэсгийг бүрдүүлж иржээ.

Улсын төсвийн санхүүжилтээс ашиглалтын тогтмол зардалд зориулан тогтмол мөнгө төсөвлөдөг байсан ч 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Боловсролын тухай хууль оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу зогсжээ. Мөн оюутнуудад олгодог төрийн сангийн зээлийг улсын төсвийн санхүүжилтээр хийдэг бөгөөд их засвар, хөрөнгө оруулалтын санхүүжилт, бодлогын дэмжлэгийн санхүүжилт, хувьсах зардлын санхүүжилт байдлаар үлдсэн мөнгийг ашигладаг байна.

Харин оюутнуудын төлсөн сургалтын төлбөр МУИС-ийн гол орлогын эх үүсвэр болдог ба үүний бараг 90%-ийг Бакалаврын түвшний сургалтын төлбөр тогтмол бүрдүүлдэг байна.

Үндсэн бус үйл ажиллагааны орлогыг эрдэм шинжилгээний гэрээт ажил, төслийн орлого, оюутны байрны орлого, харилцах хадгаламжийн хүүгийн орлого зэрэг голчлон бүрдүүлдэг аж.

Зарлагын хувьд:

МУИС-ийн зарлагын хүснэгт нь багш ажилчдын цалин хөлс, бараа үйлчилгээний зардал, сургалт үйлчилгээний зардал, эрдэм шинжилгээний зардал, ашиглалтын зардал, хөрөнгийн зардал гэсэн ерөнхий хэсэгт хуваагдана. Үүнээс багш ажилчдын цалин хөлс дийлэнх нь  буюу тогтмол 60 гаруй хувийг эзэлдэг.

Харин бараа үйлчилгээ, сургалт үйлчилгээ, эрдэм шинжилгээний зардал тус бүрд тогтмол 6.5-7.5%-ийг эзлэх бөгөөд ашиглалтын зардал буюу гэрэл цахилгаан, халаалт, цэвэр бохир ус, харуул хамгаалалтын зардал нь хамгийн бага буюу зарлагын 3.3%-ийг тогтмол бүрдүүлсээр иржээ.


Энэ дотроо Бараа үйлчилгээний зардалд:

Доорх графикт бараа үйлчилгээний зардлын нийтлэг төрлийг 2011-2019 оны дунджаар үзүүлсэн бөгөөд 2.8 тэрбум төгрөг зарцуулсаар иржээ. Зарим төрөлд жил бүр зарцуулдаг мөнгөн дүн нь харилцан адилгүй.

Жишээлбэл Ахмадын сан нь 2017 оноос бий болсон бараа үйлчилгээний төрөл байхад Ойн арга хэмжээ нь 2012 болон 2017 онд зохион байгуулсан МУИС үүсгэн байгуулагдсаны 70 ба 75 жилийн ойн баяраар хамгийн их зарлагатай гарсан байна. Харин бусад төрлийн хувьд харьцангуй тогтмол буюу жил бүр доорх хэмжээний мөнгийг зарлагадсаар иржээ.

Сургалт үйлчилгээний зардалд:

2011-2019 оны хооронд сургалт үйлчилгээний зардлын төрлүүд мөн тогтмол байсаар иржээ. Жилд дунджаар 2.5 тэрбум төгрөгийг сургалт үйлчилгээнд зарцуулсан буюу энэ нь дунджаар нийт зарлагын 6.3%-ийг тогтмол бүрдүүлдэг байна. Харин сургалт үйлчилгээний зардал дотроос багш ажилтныг дэмжих зардал 2015 оноос эхлэн огцом нэмэгдэх болжээ.

Хөрөнгө оруулалтын зардалд:

Хөрөнгө оруулалтын зардал нь 2011-2019 оны хооронд жил бүр дунджаар 5.6 тэрбум төгрөг байсаар ирсэн бөгөөд энэ нь нийт зарлагын 14 орчим хувьтай тогтмол дүйдэг байна. Барилгын хөрөнгө оруулалтаас бусад төрлүүдэд мөн жил бүр тогтмол доорх зарлагыг тогтмол хийдэг. Харин барилгын хөрөнгө оруулалт нь 2017 оноос нэмэгдсэн хөрөнгө оруулалтын зардлын төрөл бололтой.


-ДӨРӨВ: ТАХЛЫН ҮЕД ХЭМНЭГДСЭН ТӨСВӨӨР ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖ БИЙ-

Засгийн газрын шийдвэрээр айл өрх, албан байгууллагуудын ашиглалтын зардлыг “тэглэсэн”-тэй холбогдуулан сургалтын төлбөрөөс хөнгөлөлт эдлэх нь МУИС-ийн оюутан суралцагсдын хувьд бараг боломжгүй нь дээрх тоо баримтаас илэрхий байна. Учир нь нийт зарлагын ердөө (дунджаар) 3.3%-иас чөлөөлөгдсөн нь 20 мянга орчим оюутантай МУИС-д төлбөрийн хөнгөлөлт хийх хангалттай хөшүүрэг байж чадахгүй гэж харж байна.

Харин Ковид-19 цар тахлын үеэр цахим хэлбэрээр сургалт зохион байгуулах үед хэмнэгдэж буй бусад зардлыг тооцон үзэж, оюутан суралцагсдын сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх боломжийг эрэлхийлэх нь зүйтэй юм.

Өөрөөр хэлбэл цар тахлын улмаас олноор цуглахыг албан ёсоор хориглосон, улсын дотоод, гадаад хил хаасан байгаа энэ цаг үед аливаа хамт олны үйл ажиллагаа, баяр ёслол, уралдаан тэмцээн, олимиад зэргийг зохион байгуулах, орон нутаг хийгээд гадаадын томилолт зэрэгт зарцуулж буй мөнгийг хэмнэн оюутан суралцагсдын сургалтын төлбөрт бага ч болтугай хөнгөлөлт үзүүлэх боломж байна гэж харж байна.

МУИС нь улсдаа тэргүүлэх сургалт судалгааны институц болохын хувьд багш ажиллагсдын цалин хөлс хийгээд эрдэм шинжилгээнд оруулж буй хөрөнгө оруулалт, бусад урсгал зардлыг танах нь утгагүй хэрэг. Гэвч бодит байдлыг харгалзан үзэж, улсдаа тэргүүлэгч, дэлхийд Монгол улсын өнөөгийн боловсролын салбарын нүүр царай болсон Монгол Улсын Их Сургууль нь дээрх нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг оюутан суралцагчдадаа ээлтэй, тэдний хүндрэлийг багасгахад бодит хувь нэмэр болохуйц арга хэмжээ авах хэрэгтэй байна.

Мөн ингэж чадвал нэгт дэлхийн жишигт нийцэж, хоёрт бусад төрийн өмчит их сургуулиуддаа зөв жишиг болон үлгэрлэнэ гэж харж байна.

ХУУЛИЙН ЗААЛТ:

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7.1.8-д дараах агуулга багтсан байна.

"...Өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар теле, цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах, сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх журам батлах

Дата судалгаа, үндсэн текстийг Б.МАНДУУЛ, Б.ПҮРЭВМАА.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-12 14:44

20 ИОС 30 ХУВИИГ ХӨНГӨЛӨХ ЁСТОИ ...

CH.CH
CH.CH
2021-01-12 15:11

Өнгөрсөн хавар болон энэ намрын хичээлийн улир�##� бараг л бүтэн цахимаар орсон билээ. Сург�##�тын төлбөрийн хөнгөлөлтийн т�##�аар өөрийн сан�##� бодлоо бага зэрэг хува�##�цахаар шийдлээ. Нэгдүгээрт боловсролын чанарын асууд�##� байна. Учир нь тэнхимээр хичээл орох үед илүү ойлгомжтой, тодорхойгүй зүйлийг цаг тухайд нь асуух боломжтой байдгаас гадна семинарын хичээл илүү бататгах, үр дүнтэй байдаг. Цахимаар орж буй үед зарим хичээлийн хувьд энэ боломж хязгаарлагдм�##� байсан тул цахим хичээлийн хүртээмж тэнхимээр орсноос бага байсан нь тодорхой. Хоёрдугаарт цахимаар хичээллэхэд оюутан бүрийн өгөгдөл ялгаатай байсан. Зарим нь гэртээ хязгааргүй интернэт, техник, технологитой байсан бол зарим оюутны хувьд ялангуяа хөдөө орон нутгийн оюутанд үнэхээр хүндрэлтэй байсныг бүгд мэдэж байгаа байх. Интернэтийн асуудлаа шийдэхийн тулд өдөр бүр өөрөөсөө нэмэлт зард�##� гаргадаг байсан олон сурагч байгаа байх. Гуравдугаарт цахимаар хичээллэснээс болж хэдэн сурагч сур�##�цах хугацаагаа хагас жил, бүтэн жилээр хойшлуулсан бол. Хэр олон сурагч оюуны чадамж, хичээл зүтгэлтэй байсан ч хичээл дээрээ унаж тааруу дүн авсан бол. Ямар олон сурагч дүнгээсээ болж цаашид гадаадад сур�##�цах боломжоо �##�даж, тэтгэлгээ �##�дсан бол. Дор хаяж энэхүү 3 ш�##�тгааныг л авч үзэхэд хичээлийн хүртээмж, оюутанд учирч буй хохирлыг харг�##�зан үзэж МУИС төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай болов уу.

Зочин
Зочин
2021-01-12 16:05

Яаж ч бодсон 20 иос 30 % ийг бол буцаах нь зүйд нийцнэ. Ямар банк санхүүгийн байгууллага биш дээ худлаа гүрийж тэнэгтэв

Зочин
Зочин
2021-01-12 16:47

Хөнгөлөх ёстой

хэхэ
хэхэ
2021-01-12 19:01

ПИЗДАНУУД ҮНЭГҮЙ ШАХУУ ДЭЭД БОЛОВСРОЛ ЭЗЭМШИЖ БАЙЖ ҮХЛЭЭ ЮУ ХУЦДАГ ЮМ БЭЭ СУРАХАА БОЛЬЧИХ БОЛЬЧИХ ГАДААДАД ОЧООД СУР ҮНЭН ЛАЛАР ЮМ АА

Зочин
Зочин
2021-01-12 19:44

Үнэгүй шахуу юм чинь чи зүгээр сууж байхаар нэг сурчихаач. Үг хэл чинь арай аядуу зөөлөн болох байлгүй

tsedevsuren
tsedevsuren
2021-01-12 22:42

bolomjgui guitsee

Иргэн
Иргэн
2021-01-14 18:16

Сурв�##�жлагчаа, эх сурв�##�жаа бич. Худлаа юм орчуулж өөрийн санаагаар болгож бичдэг та нар.

иргэн
иргэн
2021-01-14 23:21

бүх сургуулиуд хөнгөлөх ёстой. их сургууль гэдэг мөнгө луйварддаг үйлдлээ зогсоо. оюутанг мөнгө гэж биш, ирээдүйн гэж харах ёстой. 20-30%байтугай хөнгөлөгдөх боломжтой. оюутнуудаасаа төрөөсөө мөнгө авдаг зүй тогтолыг иргэд тэвчсээр ирсэн. үүнд анхаар�##� хандуулж чаддаггүй ЗГ болон БСШУЯ хариуцлагагүй ажиллаж байна

Зочин
Зочин
2021-01-17 02:58

Барилгын хөрөнгө оруул�##�т гээд байгаа чинь номын сан барьсан зард�##�. Дотор нь сууж ном уншдаггүй оюутан байхгүй. Энэ барууны орнуудад их сургуулиуд ту�####�а кампустай, оюутнууд нь тэндээ амьдарч сурдаг. Тэр зардлыг нь хөнгөлсөн гэж байна. Манайд цөөхөн оюутан байранд суудаг. Ийм байхад харьцуул�##�т хийх утгагүй. Нурах шахсан, актлагдсан байшингуудаа засч сэлбэж, зарим нэгийг нь шинээр барьж эхлэхгүй бол нурж олон хүний амь эрсдэх аюултай болсон. Мөнгөтэй мөнгөгүй хүмүүс баруунд жилийн 50-60 мянган доллар төлөөд сураад л байна. Манайд 1.0 мянган доллар ч хүрэхгүй. Баруунд дээд боловсролтой хүний дундаж ц�##�ин дундаж 3 мянган доллар байдаг гэж бодоход 4 жилийн сург�##�тын төлбөрт зарцуулсан мөнгөө дунджаар 8-9 жилийн дотор нөхөж олдог. Харин манайд сург�##�тын төлбөр жилийн 3.0 сая, дундаж ц�##�ин 1.2 сая төгрөг гэж бодоход сайндаа л 1.2 жилийн дотор нөхөөд олчихдог. Боловсрол ийм үнэгүй учраас их сургуулиуд үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд олон оюутан элсүүлдэг. Чанаргүй сург�##�т чинь үүнээс болж байгаа юм. Юм бүхнийг барууныхтай жишиж ярих дуртай юм ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй хүмүүст зориулж бичив.

Зочин
Зочин
2021-01-19 17:53

Төлбөр ярихаас өмнө чанар ярих нь чух�##�. Т�##�аас их хувь нь чанаргүй хувийн их дээд сургуульд сурч байна. Гэтэл ЗГ-аас төрийн өмчийн хэдэн их дээд сургуулиа дээш нь татах байтугай улам дарамт өгч, улс төржүүлж байх юм. Бор зүрхээрээ яваа төрийн өмчийн хэдэн сургуулиар бүү оролдоосой.

Холбоотой мэдээ

Back to top button