ДЭЛХИЙ

Өнөөдөр 19:10 минутын орчим Ханх сумд 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

АНУ-ын Геологийн албаны (USGS) веб сайт дээр 19:10 минутын орчим Хөвсгөл аймгийн Ханх сумын төв Туртад 4.9 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон хэмээн мэдээлжээ. Тус газар хөдлөлт гадаргаас доор 10 километрийн гүнд эхэлсэн хэмээн “USGS” тооцоолсон байна

Өнөө өглөө Хөвсгөл аймгийн Ханх суманд 07:47 минутад 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Өчигдөр үүрээр эхэлсэн газар хөдлөлт оройн 18.00 цагт 300 гаруй удаа бүртгэгдсэн бөгөөд өглөөний газар хөдлөлт өчигдрийн газар хөдлөлтийн үргэлжлэл болохыг ООГХ-ээс мэдээлсэн юм.

“Volcano Discovery” сайт өчигдөр үүрийн газар хөдлөлтийг 14 атомын бөмбөг дэлбэлсэнтэй тэнцэх энерги ялгаруулсан хэмээн тооцоолсон юм.

Эх сурвалж: UGGS

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хэхэ
хэхэ
2021-01-14 03:01

Монголд газар хөдлөхөөр баярлаад байдаг хүмүүс байдаг юм байхдаа

Холбоотой мэдээ

Back to top button