Дублин хотод халдлагад өртсөн монгол эмэгтэй нас баржээ

Ирланд улсын Дублин хотод өнгөрсөн сард гэртээ харьж явах замдаа халдлагад өртсөн монгол эмэгтэй нас баржээ. Тэрбээр Монгол улсын иргэн У байсан бөгөөд түүнийг нэгдүгээр сарын 20-ны өдөр 21:30 минутын орчим дээрэмдэж хутгалсан байна.
Түүнийг “Матер” нэртэй эмнэлэгт хүргэсэн боловч өнгөрсөн лхагва гарагт (2021.02.03) нас баржээ. Тэрбээр нөхөр хоёр хүүхэдтэйгээ Дублин хотод оршин суудаг байсан юм.
Мөрдөн байцаагч нар өсвөр насны хүүд тус хэрэгт холбогдуулан ял оноожээ. Ирланд улс дахь монголчууд болсон явдалд эмгэнэж буйгаа илэрхийлсэн юм. Өнгөрсөн сард болсон шүүх хурлын үеэр цагдаа нар тус хэрэгт холбогдсон хүү илүү хүнд ял сонсож магадгүй хэмээжээ. Хэрэгтэн үндэсний цөөнх учир нэрийг нь дэлгээгүй аж.
Эх сурвалж: irishmirror.ie, independent.ie
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.