НИЙГЭМ

Найруулагч Н.Наранбаатарт Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээнэ

УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатарт Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээхээр болжээ.

Намнангийн Наранбаатар нь Монголын драмын урлагийн найруулагч юм. Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагчаар ажилладаг тэрээр 2013 онд Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэн.

Монголын драмын урлаг унал­тад байсан тэр цагт Г.Эрдэнэбилэг, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Н.Наранбаатар тэргүүтэй уран бүтээлчид орж ирснээр хэлтэй, хөлтэй болсон гэж үздэг. Эдгээр уран бүтээлчид хамтран "Драмын дөрөв” хэмээх хамтлаг байгуулан дуулж олны талархлыг хүлээж байлаа. Н.Наранбаатар найруу­лагч хэмээх их албанд орохын тулд олон шалгуур туулсан гэдэг.

СУИС-ийн найруулагчийн ан­гийг төгссөн залуухан хархүү "Бооцоо” жүжгийг тайзнаа амилуулан үзэгчдийн анхаарлыг татаж эхэлсэн. Үүнийхээ ачаар Улсын драмын эрдмийн театрын найруулагч болох эрхээ хүртсэн билээ.

Тэрээр “Бооцоо”, Надаар тоглосон хайр”, “Жаргах гэж дурладаг уу?”, “Чи минийх”, “Шөнө дундын бүжиг”, “Нууц амраг чинь болъё”, “Дурлахыг хориглоно”, “Шөнө амталсан нулимс”, “Нэргүй од”, “Парисын дарь эхийн сүм” мюзикл, “Би ч гэсэн жаргамаар байна" жүжиг, “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг, “Гамлет” сонгодог жүжиг зэрэг олон сайхан бүтээлийг тайзнаа найруулан тавьсан чадварлаг уран бүтээлч билээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Аялагч
Аялагч
2021-02-07 21:07

Энэ найруулагч гавьяат аваагүй юм уу ..

Зочин
Зочин
2021-02-08 00:03

За болийш дээ одоо. Арай л юмаа. Өөрөөсөө жоохон ч гэсэн ичдэггүй юмуу...

Холбоотой мэдээ

Back to top button